"SCIENCE FAIR 2022" УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

A- A A+

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Гэртээ туршья” ТББ-ын санаачилгаар "SCIENCE FAIR 2022" шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг зарласан. Уг арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам, UNICEF, Франц улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яам, Голомт банк хамтран зохион байгуулж байна. Шилдэг бүтээлийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 5-8 дугаар ангийн сурагчид хамрагдсан юм. Шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд бэлтгэх зорилготой “SCIENCE FAIR 2022” уралдааны сүүлийн шалгаруулалт өнөөдөр болж байна.