Шинжлэх ухаан, технологийн салбарын 2022 оны шагналд нэр дэвшүүлсэн бүтээлд  санал авч байна

A- A A+
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2022 оны шагналд нэр дэвшүүлсэн бүтээлд  санал авч байна

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоол /Засгийн газрын 2017 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 276 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан/-аар батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д заасны дагуу “Шинжлэх ухааны салбарын шагнал”-д нэр дэвшүүлсэн бүтээлд олон нийт, мэргэжлийн байгууллага, хүмүүсээс санал авч байна. 

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2022 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал"-д нэр дэвшүүлсэн бүтээлийн жагсаалт:

  1. Доктор Д.Амгаланбаатар нарын “Хүний биеийн анатомийн Монгол-Англи-Орос-Хятад хэлийн нэвтэрхий тайлбар толь” хамтын бүтээл /Журмын 4.1.6-д заасан шаардлагын дагуу материалд хавсаргасан бүтээлийн дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү/
  2. Доктор Н.Энхтөрийн “Бүрэн боть-V, Доктор Н.Энхтөрийн бүтээлд өгсөн позитив үнэлэлт, дүгнэлтүүдээс” бүтээл / Журмын 4.1.6-д заасан шаардлагын дагуу материалд хавсаргасан бүтээлийн дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү/

Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаарх олон нийт, мэргэжлийн байгууллага, хүмүүсийн саналыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуустал БШУЯ-ны албан ёсны бичиг хэргийн ажилтнаар дамжуулан бүртгэлжүүлж, хүлээн авна. Санал өгөх этгээд нь овог, нэр, эрхэлж байгаа ажил, албан тушаал, байгууллага, гэрийн хаяг, утасны дугаарыг гаргацтай бичиж ирүүлэхийг анхаарна уу.

ЖИЧ: Нэр, хаяг тодорхойгүй буюу журамд заасан шаардлага хангаагүй саналыг хүлээн авахгүй.

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГО,

ИННОВАЦИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР