ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Хувьсаж буй боловсрол дээд хэмжээний чуулга уулзалтын албан ёсны нээлт эхэллээ. 2030 он хүртэл боловсрол хэрхэн өөрчлөгдөхийг энэ танхимд цугласан төлөөлөгчид хэлэлцэнэ. Дээд хэмжээний чуулга уулзалтыг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш үг хэллээ. "Боловсрол бол дэлхий нийтийг өөрчлөх хамгийн хүчирхэг зэвсэг" гэдэгтэй улс орнууд санал нэгдэж байна. Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны сайд үдээс хойш чуулганы индэр дээрээс үг хэлнэ.