ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

A- A A+
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Эрдэмтэн, судлаачид Та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан  “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д заасан шаардлагын дагуу төслийн баримт бичгээ боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төслийн саналыг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 08:30 цагаас 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны http://project.edu.mn хаягаар  орж,  цахимаар  өргөн  мэдүүлнэ. Холбоо барих утас: 51 267131

2022 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН СЭДВҮҮД

Д/д

Төслөөр шийдвэрлүүлэх асуудал,хугацаа

Үр дүнгийн төсөөлөл

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

1.

Ойн модлог болон бут, сөөгийн өвчний судалгаа

2022-2023

- Монгол орны навчит болон шилмүүст ойн санд хөнөөл учруулж байгаа өвчин үүсгэгчийн зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, хөнөөлийн голомтыг нарийвчлан тогтоох;

- Өвчнөөс урьдчилан сэргийлэх, шинэ төрлийн биологийн болон бусад төрлийн бодисыг туршиж, эмчлэх арга технологийг боловсруулж гаргах.

2.

Монгол орны экологийн ялгавартай бүс нутгуудад  агро-ойжуулалтын технологи нэвтрүүлэх нь

2022-2023

- Агро ойжуулалтын технологийг цогц байдлаар байгалийн ялгавартай бүс бүслүүрт нэвтрүүлэх аргачлалыг боловсруулах байгалийн ялгавартай бүс нутгуудад туршигдсан технологиудтай экосистемийн иж бүрдлүүдийн хүрээнд судалгаа, дүн шинжилгээ хийсэн байна;

- Агро ойжуулалтын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааны үр нөлөө, үр дүнг нийгэмд үзүүлж буй эдийн засгийн тооцоонд үндэслэн орон даяар авч хэрэгжүүлэх технологийн карт зохиох-олон улсын технологи бүртгэлийн аргачлалын дагуу бүртгэн баримтжуулж, нийгэм эдийн засгийн дүн шинжилгээ хийж технологийн карт зохиосон байна;

- Агро ойжуулалтын технологийн шууд нэвтрүүлэх үйл ажиллагааг Булган, Говь-сүмбэр, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймагт жишиг болгон гүйцэтгэх-50 га талбайд гүйцэтгэсэн байна;

- Төслийн тайлан, зөвлөмж.

3.

Хар-Ус нуур орчмын нуур, голуудын усны динамик өөрчлөлт, экологи, нийгэм, эдийн засгийн нөлөөллийн цогц судалгаа

2022-2023

Нуур, голуудын усны урсцын өөрчлөлт, нөлөөллийг судлан, ус намгархаг газрын экосистем, биологийн олон янз байдлын хөдлөл зүй, өөрчлөлтийг судлах олон улсын судалгааны арга зүй аргачлалд нийцүүлсэн байна.

4.

Экосистемийн үйлчилгээний үнэ цэнийн тооцоонд үндэслэн Буйр, Хяргас нуурын аялал жуулчлалын нөөц, даацыг үнэлэх

2022-2023

- Хяргас, Буйр нууруудын экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, төлбөр тооцох аргачлалыг боловсруулах- Экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцох аргачлал;

- Хяргас, Буйр нууруудын экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, төлбөр тооцоонд үндэслэсэн аялал жуулчлалын нөөц, даацыг үнэлж, үнэлгээ, зураглал боловсруулах, - Олон хүчин зүйлийн (параметр) нэгдсэн судалгаанд үндэслэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сэдэвчилсэн зургууд боловсруулах;

- Хяргас, Буйр нууруудын экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, төлбөр тооцоонд үндэслэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх ШУ-ны үндэслэл, хамгаалалтын менежментийн зөвлөмж боловсруулах, - Экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, төлбөрийг тооцож  цаашдын менежментэд суурь болох шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах;

- Төслийн хүрээнд орон нутгийн мэргэжилтнийг чадавхжуулах-орон нутгийн 2-с доошгүй мэргэжилтэн чадавхажсан байна.

Батлан хамгаалах яам

5.

Үндэсний аюулгүй байдлыг хангахад залуучуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх арга зам (цэргийн насны залуучуудын жишээн дээр)

2022-2023

- Залуучуудад эх орон, үндэс угсаагаа хайрлан хамгаалах оюун санааны дархлааг бий болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх арга зүйг боловсруулах;

- Залуучуудад тулгарч буй саад бэрхшээлийг бууруулах динамик загвар боловсруулах;

- Залуучуудын эх орон, үндэс угсаагаа хайрлан хамгаалах оюун санааны дархлааг дэмжих төрийн бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг боловсронгуй болгох, үндэсний аюулгүй байдалд оролцох оролцоог нэмэгдүүлэх.

Барилга, хот байгуулалтын яам

6.

Монгол орны цэвдэгтэй сумын төвүүдийн геокриологийн католог үүсгэх судалгаа

2022-2023

Цэвдгийн судалгааны ажлын үр дүнд үндэслэн цэвдэгтэй бүс нутгийн барилга байшин, зам гүүрний гажилт, суулт, нуралт зэрэг сөрөг үр дагаврыг бууруулах санал зөвлөмж боловсруулж:

а. Монгол орны цэвдэгтэй сумдын төвүүд дээр хийгдсэн цэвдгийн мэдээлэл болон суурь судалгааны ажлын хүрээнд хийгдсэн мэдээ, материалд дүн шинжилгээ хийж сумын төв тус бүрээр цэвдгийн төлөв байдлыг тодорхойлсон каталог хийх;

Цэвдгийн төлөв байдлын каталогт дараах мэдээллүүдийг оруулна:

1. Тархалтын хэлбэр

2. Цэвдгийн температур

3. Цэвдгийн дээд давхаргын мөсжилтийн хэмжээ

4. Текстурын төрөл

5. Идэвхтэй давхаргын зузаан

6. Дулаан дамжуулах чадвар

7. Дулаан багтаамж

8. Ул хөрсний геофизикийн зүсэлтийн мэдээлэл

б. Зарим нэг цэвдэгтэй сумын төвүүд дээр цэвдгийн хяналт, мониторингийн цэгүүд байгуулж, тоноглож, цаашид ашиглах үндсэн нөхцөлийг нь бүрдүүлэх;

в. Сумдын төв дээрх цэвдгийн сөрөг нөлөөний улмаас ашиглах боломжгүй болсон барилга байшингуудад нийгэм-эдийн засгийн судалгаа хийж, хохирлын үнэлгээг сум бүрээр гаргах.

7.

Хотуудад улс, аймгийн зэрэглэл тогтоох, хот, тосгодын чиг үүрэг, статусыг тодорхойлох судалгаа

2022-2023

- Монгол орны хот, тосгодын хүн амын нөөц, эдийн засгийн потенциалын үнэлгээ хийх;

- Хот, тосгодын өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагад бүс нутгийн эдийн засгийн интеграци, хил дамнасан эдийн засгийн коридоруудтай уялдуулан шинжилгээ хийх;

- Хотуудад улсын болон аймгийн зэрэглэл олгох шалгуурыг судлах;

- Монгол орны хот, тосгодын өнөөгийн байдал, нийгэм, эдийн засаг, орон зайн байршилд анализ хийн, дүгнэлт өгөх;

- Хүн амын нутагшилтын янз бүрийн түвшний системийг илрүүлж, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тооцох замаар хот тосгодын ангилал, зэрэглэлийг тогтоох.

Боловсрол, шинжлэх ухааны яам

8.

Шинжлэх ухаан, технологийн дэвшил, хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцоолох нь

2022-2023

- Хөрөнгө оруулалт, ажиллах хүч,  шинжлэх ухаан, технологи болон бусад хүчин зүйл тус бүрийн  эдийн засгийн өсөлтөд  оруулж буй хувь нэмрийг тодорхойлох;

- Шинжлэх ухаан технологийн үр дүнгийн эдийн засагт үзүүлдэг нөлөөллийн хэм хэмжээг тооцоолох олон улсад хэрэглэгддэг арга аргачлалыг нутагшуулах судалгаа;

- Шинжлэх ухаан технологийн дэвшлийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцоолох арга аргачлалыг баталгаажуулах;

9.

Дээд боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх, чанарын баталгаажуулалтын шалгуур шаардлагыг нарийвчлах онол, арга зүйн судалгаа

2022-2023

  • - Дээд боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх онол, арга зүйн судалгаа хийгдсэн байна;
  • - Сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шалгуур, шаардлагыг чанарын болон тоон үзүүлэлтээр хэмжиж, арга зүйн   зөвлөмж боловсруулагдсан байна;
  • - Шалгуур үзүүлэлтийг цахим хэлбэрт оруулан Монгол улсад хэрэгжиж буй нийт хөтөлбөрийн үнэлгээ хийх боломжийг бүрдүүлнэ;
  • - Энэ талаар дээд боловсролын байгууллагуудад сургалт, хэлэлцүүлэг хийх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулсан байна;

- Мөрдөх шаардлагатай тушаал шийдвэр, журмыг боловсруулж батлахад судалгааны үр дүн, зөвлөмжийг үндэслэнэ.

10.

Энгийн болон нүхэн зооринд хадгалагддаг хүнсний ногоо, түүхий эдийн хадгалалтын хугацаа, эрүүл ахуйн баталгааг ионжуулагч цацрагийн тусламжтай сайжруулах нөхцөлийг тодорхойлох

2022-2024

- Судалгааны ажлын үр дүнг үндэслэн Оюуны өмч бий болно. Үүнд технологийн ашигтай загвар болон патентууд хамаарна;

- Нүхэн болон энгийн зооринд хэдэн сараар хадгалагддаг төмс, лууван, манжин, жимс, жимсгэнэ, хүнсний ногооны хадгалалтын хугацааг цөмийн аргаар уртасгах нөхцөлийг тодорхойлж, улмаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх боломжийг бий болгоно;

- Ионжуулагч цацрагийг ХАА, газар тариалангийн салбарт ашигласнаар энэ салбараас бий болж буй бараа бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдал дээшилж, хүнсний ногооны хадгалалтаас үүдэлтэй гардаг хаягдлын хэмжээ буурна. 

11.

“Монголын эзэнт гүрний археологи”-ийн цогц судалгаа

2022-2024

- Монголчуудын болон дэлхий дахины бахархал болсон Монголын эзэнт гүрний үеийн биет соёлын өв, археологийн дурсгалын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, дурсгалуудыг шинээр хайх, олж илрүүлэх, судлан шинжлэх, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах;

- Улс, орон нутгийн музейн үзүүллэгийг баяжуулж, олон нийтийн хүртээл болох төдийгүй Монголын түүх-соёлыг сурталчлах ажилд ашиглаж болохоор байна.

Соёлын яам

12.

Соёлын өвийг хадгалж хамгаалах тоон загварт оруулан сурталчлах, түүх соёлын дурсгалыг соёлын аялал жуулчлалын дижитал технологид суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа

2022-2023

Үр дүнгийн өгөгдлийн бааз:

  • Тоон дата өгөгдлийн сан, ортофото
  • 3D Print скиз,
  • хөдөлгөөнт анимешион, тоон дата /mech/.

13.

Соёлын өвд суурилсан брэнд хөгжүүлэх боломжийн судалгаа

2022-2023

- Соёлын өвийн нөөцийн үнэлгээ, үндэсний зураглал боловсруулагдана;

- Соёлын өвийг брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх соёлын технологи боловсруулагдаж, туршигдана;

- Тодорхой соёлын өвийг сонгож, брэнд хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн туршилт хийгдэнэ.

Уул уурхай, хүнд  үйлдвэрийн  яам

14.

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших ураны орд газрын байгаль орчны мониторинг

2022-2024

- Хөрс, газрын доорх болон гадаргын усны мониторингийг тогтмол хийснээр тэдгээрийн найрлага шинж чанарт өөрчлөлт гарч байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгнө;

- Тухайн орчинд ургаж байгаа ургамал, амьдарч байгаа малын мах, сүүнд бохирдол үүсэж байгаа эсэхийг хянана.

Хууль зүй, дотоод хэргийн яам

15.

Улсын хил хамгаалалтын зориулалттай “Falcon-22 border patrol” дрон бүтээх, турших, албанд нэвтрүүлэх нь

2022-2024

- Улсын хил хамгаалалтад нисгэгчгүй нисэх хэрэгсэл ашигласнаар хүний хүчин зүйлийн оролцоо 30–аас доошгүй хувь буурсан байна.

16.

Цагаан зээрийн байгалийн гамшигт өртөх эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах

2022-2024

- Цагаан зээрийн гамшигт өртөх байдлыг популяцын бүтцэд тулгуурлан ган хэт халалт, гал түймэр, зуд, цасан шуурга гэсэн үзүүлэлт тус бүрээр тооцоолон гаргана;

- Зээрийн гамшигт өртөх эрсдэлийг ус, цаг уур, бэлчээрийн нөхцөл, дэд бүтэц, хүн  амын суурьшилт зэрэг хүчин зүйлтэй уялдуулан загварчилж тооцоолол хийнэ;

- Цагаан зээр болон бусад туруутан амьтдыг гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, сургалтын материалыг бэлтгэж онцгой байдлын албаны нэгжүүдэд нэвтрүүлнэ;

- Судалгааны үр дүн, тал хээрийн зэрлэг туруутан амьтдыг гамшгийн эрсдэлээс хамгаалахтай холбоотой санал, зөвлөмж, сургалтын материалыг холбогдох яам, аймаг сумдын  албадад танилцуулна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

17.

Үхрийн арьс товруутах өвчнийг оношлох,  сэргийлэх бэлдмэлийн технологийн судалгаа

2022-2024

- Үхрийн арьс товруутах өвчний вирусийг лабораторийн нөхцөлд ялган авах, ялган авсан вирусийг (цаашид оношлуур болон вакцины омог болох) баталгаажуулан молекул генетикийн түвшинд судалсан үр дүн;

- Вакцины судалгаанд ашиглах омгийг анхдагч болон шугаман эсэд харьцуулан судлах арга аргачлал;

- Үхрийн арьс товруутах өвчнийг ийлдэс судлалын аргаар оношлох боломжтой оношлуурын загвар;

- Үхрийн арьс товруутах өвчний эсрэг идэвхгүйжүүлсэн вакцины технологи.

18.

Мах бэлтгэлийн дагалдах түүхий эдийг боловсруулах, эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа

2022-2024

- Малын дотор мах, дайвар түүхий эд, эмийн болон тусгай зориулалттай түүхий эдийн гарц, нөөцийн хэмжээг тодорхойлно;

- Цул дотор мах, дайвар түүхий эдэд суурилсан 4 бүтээгдэхүүний технологийн шийдэл гаргана;

- Шинэ нэрийн бүтээгдэхүүний химийн найрлага, чанарын үзүүлэлт (чийг, уураг, тос, нийт эрдэс, аминдэм /В-ийн төрлийн аминдэм, А, Д, Е/, эрдсийн найрлага /Ca, K, P Fe, Ce, Zn гэх мэт/)-ийг тодорхойлно;

- Шинэ нэрийн 4 бүтээгдэхүүний эрүүл мэндийг дэмжих үйлдэл (чихрийн шижинд нөлөөлөх, дархлааны тогтолцоог дэмжих)-ийг тодорхойлно;

- Шинэ нэрийн 4 бүтээгдэхүүний техникийн бичиг баримт боловсруулна.

19.

Арьс ширний үйлдвэрлэлээс гарч буй уурагт хаягдлыг биотехнологийн аргаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа

2022-2024

- Арьс ширний үйлдвэрлэлээс гарч байгаа уурагт  хаягдлыг стандарт ангиллын дагуу хэмжээ, төлөв байдлыг  тогтоож,  судалгааны тайлан-1;

- Хром агуулаагүй хатуу хаягдлаас  желатин, уургийн гидролизат, Уурагт тэжээл, бордоо зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа хийж,  технологийн заавар боловсруулах-4;

- Хатуу хаягдлаар боловсруулсан бүтээгдэхүүний техникийн шаардлагын стандарт боловсруулж, батлуулах -3;

- Ашигтай загварын эрх -3;

- Хром агуулсан хатуу хаягдал ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн зөвлөмж-1.

Эрүүл мэндийн яам

20.

Монгол Улс дахь бүдүүн, шулуун гэдэсний хавдрын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн судалгаа, микрофлорын өөрчлөлт

2022-2024

- Монгол орон дахь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын тархалт;

- Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдарт нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс;

- Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар, гэдэсний хэвийн бичил биет хоорондын хамаарал;

- Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг судлан тогтоох.

21.

Чихрийн шижингийн үеийн цусны бүлэгнэлтийн өөрчлөлт болон венийн тромбозын эсрэг  үйлдэлтэй Саппарин шахмал, амьсгалын замын үрэвсэлт эмгэг, нянгийн эсрэг үйлдэлтэй Колсаурин сироп,  архинд донтох эмгэгийг эмчлэх нөлөөтэй Алкуремон шахмал шинэ эмүүдийн  стандартчлал, эмнэлзүйн судалгаа

2022-2024

- Амьсгалын замын хурц үрэвсэлт өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх болон цус шингэлэх Колсаурин сироп, Саппарин эм, Архины дуршлыг бууруулж хордлого тайлах Алкуремон эмийн эмнэл зүйн судалгааны арга зүйг боловсруулж ёс зүйн зөвшөөрөл авах;

- 3 шинэ эмийн үйлдвэрлэх технологийн заавар, Үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл боловсруулан батлуулах;

- Амьсгалын замын хурц үрэвсэлт өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх болон цус шингэлэх Колсаурин сироп, Саппарин эм, Архины дуршлыг бууруулж хордлого тайлах Алкуремон эмийн эмнэл зүйн судалгаа.

Эрчим хүчний яам

22.

Түлш, эрчим хүчний 2020 оны баланс боловсруулах

2022-2023

- Монгол Улсын аймаг бүрийн түлш, эрчим хүчний баланс боловсруулах судалгаа;

- Түлш, эрчим хүчний эх үүсвэр бүрээр түлш, эрчим хүчний баланс боловсруулах судалгаа.