АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН 76,2 ХУВЬ НЬ ОНОШЛОХ, ҮНЭЛЭХ СУДАЛГААНД ХАМРАГДЛАА

A- A A+
АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН 76,2 ХУВЬ НЬ ОНОШЛОХ, ҮНЭЛЭХ СУДАЛГААНД ХАМРАГДЛАА

“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багшийн хэрэгцээг тодорхойлох, оношлох, үнэлэх судалгааг цахимаар зохион байгууллаа. Судалгаанд англи хэлний 2286 багш буюу нийт багш нарын 76,2 хувь нь хамрагдсан байна.

2022-2023 онд ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын 45 хувийг В2 түвшинд хүргэх, ТКТ, CELTA зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтуудыг нэвтрүүлж мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх системтэй болох, суралцагсдын англи хэлний түвшинг ахиулах, мэргэшсэн сургагч багш нарын бүлэг бүхий англи хэлний сургалтын танхим байгуулахаар ажиллаж байна.