ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ 

A- A A+
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ 

 

 

2022.06.13. 

Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн хуралдааныг 2022 онд 9 удаа зохион байгуулж, салбар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайлан, 2022 оны төлөвлөгөө, яамны зарим албан хаагчид зэрэг дэв олгох, ахиулах, яамны харьяа 16 байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулсан шалгалтын дүн, Боловсролын ерөнхий газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллеж, төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт, их дээд сургуулийн захирлыг сонгон шалгаруулах журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гарган ажиллалаа. 

Салбар зөвлөл 9 дүгээр хуралдаанаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн, Политехникийн коллежийн, төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын төслийн Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн хянуулахаар тогтов. Төрийн өмчийн их дээд сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт, сонгон шалгаруулалтын журмын төслийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад танилцуулж, батлуулахаар шийдвэрлэв. 

 

САЛБАР ЗӨВЛӨЛ