НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ МАРГААШ ЭХЭЛНЭ

A- A A+
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ МАРГААШ ЭХЭЛНЭ

Сурагчид, залуус, эцэг эх асран хамгаалагчид та бүхнийг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил сонголтоо хийхийг урьж байна. Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага үйл ажиллагаа явуулж, 15 салбарын 185 мэргэжлээр залуусыг сургаж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид 42 мянган оюутан суралцаж байна. Тэдний эгнээнд нэгдэж, мэргэжилтэй, ажилтай, орлоготой болох боломж хүн бүрийн өмнө нээлттэй байна. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нээлттэй өдөрлөг 2022.05.05-07-ны өдрүүдэд сургуулиуд дээр болно.