МОНГОЛ УЛС БОЛОН АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ ФУЛБРАЙТЫН ОЮУТНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

A- A A+
МОНГОЛ УЛС БОЛОН АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ ФУЛБРАЙТЫН ОЮУТНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2022 онд тохиож байгаатай холбогдуулан “Хамтарсан Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулсан.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын Оюутны хөтөлбөр зарлагдсан ба https://mn.usembassy.gov/2023-fulbright-student цахим хуудсанд орж, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны Даваа гарагийн Улаанбаатарын цагаар 8 цагаас өмнө бүртгүүлнэ үү.

Тавигдах шаардлага:

Магистр

- Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх;

- 1.5 болон түүнээс дээш жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх;

- Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг);

- Англи хэлний чадвар сайтай байж, мэргэжлийн чиглэлээсээ хамааран TOEFL IBT 80-90, TOEFL PBT/ITP 550-575, or IELTS 6.5-7.0 оноотой байх;

- АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

Суралцах чиглэлүүд:

Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч доорх чиглэлээр суралцах иргэдийг түлхүү дэмжинэ:

  • Data Science
  • Artificial intelligence
  • Renewable energy
  • Environmental protection technology
  • Petroleum engineer
  • Mining technology
  • Education / Pre-School education, TESOL, Special needs education/
  • Agricultural studies

Жич:  Хоёр улсын системийн ялгаанаас үүдэн эрүүл мэндийн салбарт зөвхөн Нийгмийн эрүүл мэнд, хуулийн салбарт зөвхөн Master of Laws (LLM) чиглэлээр суралцах боломжтой.

Доор дурьдсан чиглэлээр суралцах сонирхолтой иргэд доод тал нь TOEFL IBT 90, TOEFL PBT/ITP 575, эсвэл IELTS 7.00 оноотой байх:

  • Arts Administration/History
  • Biology
  • Business/Economics/Finance
  • Engineering
  • English/TESOL
  • Gender and Women’s Studies
  • History
  • International Development
  • International Relations
  • IT/Communication
  • Journalism
  • Law
  • Linguistics
  • Management
  • Psychology
  • Public Administration/Public Policy
  • Political Science
  • Theatre/Drama/Creative Writing
  • Urban/Regional Planning
  • Veterinary Medicine

Эдгээрээс бусад чиглэлээр суралцах иргэд доод тал нь TOEFL IBT 80, TOEFL PBT/ITP 550, эсвэл IELTS 6.5 оноотой байх шаардлагатай.

Фулбрайтын хөтөлбөрт өргөдөл гаргахдаа:

  1. Онлайн өргөдлийн маягт: Өргөдлийн маягтыг хөтөлбөрийн зарлалд дурдах ба зарлал ЭСЯ-ын вэбсайт дээр тавигдана.

*Сургалт, судалгааны зорилго болон хувийн эссе нь Times New Roman фонтны 12pt-оор бичигдсэн, дээд тал нь хоёр нүүр PDF өргөтгөлтэй файл байна.

  1. Нэмэлт материал:
  • Тодорхойлох захидал

*Таны академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах гурван хүнээс авсан тодорхойлох захидлыг хавсаргана.

**Тодорхойлох захидлыг зөвхөн Англи хэл дээр хүлээн авна. Монгол хэл дээр үйлдэгдсэн тодорхойлох захидлын эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана уу.

  • Дипломын баталгаажуулсан хуулбар

*Их дээд сургуулийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бүх хэлний хувилбарын хамт (жишээ нь: Монгол, Англи, Монгол бичиг) хавсаргана уу.

**Эх хувь нь Монгол хэл дээр үйлдэгдсэн тохиолдолд дүнгийн хавтгайн эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана үү.

  • Дүнгийн хавтгай

*Их дээд сургуулийн сургалтын албанаас тухайн сургуулийн албан тоот дээр хэвлэсэн, тамга бүхий дүнгийн хавтгайг эх хувиар нь хавсаргана уу.

**Монгол хэл дээр үйлдэгдсэн тохиолдолд дүнгийн хавтгайн эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана үү.

***Дипломын хавсралт нь дүнгийн хавтгайд тооцогдохгүй болохыг анхаарна уу.

  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

*1.5 болон түүнээс жил ажилласан ажлын туршлага бататгах Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат хуулбар. Орчуулга шаардлагагүй.

  • TOEFL эсвэл IELTS шалгалтын албан ёсны онооны репортны баталгаажуулсан хуулбар

Өргөдлийг бөглөхдөө анхаарах зүйлс:

  • Хөтөлбөрийн зарлал, шалгууруудтай бүрэн гүйцэд уншиж танилцах;
  • Эссэ болон өргөдлийн маягтын бүх хэсэг таны өөрийн санаа болон бичлэг байх ёстой. Өргөдлийн хаана нэгтээ хэрэглэгдсэн бусдын ажил, санааг зохих ёсоор тэмдэглэх. Аливаа худал мэдээлэл, хууран мэхлэлт нь хөтөлбөрөөс өргөдлийг нэн даруй халах үндэслэл болохыг анхаарна уу;
  • Өргөдлийг Англи хэл дээр, электроноор бүрэн зөв бөглөсөн байх. (Цаасан дээр бичсэн ямар ч материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу);
  • Өргөдлийн маягтын бүх асуултад хариулах. Өөрт холбогдолгүй асуултад Not Applicable буюу N/A гэж хариулна уу;
  • Хөтөлбөрийн зарлалд дурдаагүй нэмэлт материал өгөхгүй байх;
  • Бүрэн гүйцэд бус өргөдлийн материал нь техникийн хувьд шаардлага хангаагүйд тооцогдож дараагийн шатны шалгаруулалтад дэвшихгүй болохыг анхаарна уу.

Фулбрайтын Оюутны хөтөлбөр болон бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээллийг https://mn.usembassy.gov/2023-fulbright-student цахим хуудаснаас авна уу.