card

ОРЧИН ЦАГИЙН БОЛОВСРОЛ-100 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛЭЭ

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. 1921 онд анхны ардын хүүхдийг сургах танхим байгуулагдсанаас эхлээд өнөөдрийг хүртэлх боловсролын салбарын түүхтэй танилцах боломж нээгдэж байна. Гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал уран зургийн галерейд үргэлжилнэ.