ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР 100 ЖИЛИЙН ОЙГООРОО ХӨДӨЛМӨРИЙН БААТАРТАЙ БОЛЛОО

A- A A+
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР 100 ЖИЛИЙН ОЙГООРОО ХӨДӨЛМӨРИЙН БААТАРТАЙ БОЛЛОО

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цолыг хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР:

  • Ардын багш, академич, профессор Чилхаажавын Авдай

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛООР:

  • Малын гавьяат эмч, академич, профессор, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Бадарчийн Бямбаа,
  • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор, “Улаанбаатар эрдэм” сургуулийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Түвдийн Дорж

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Цээпэлдоржийн Баатар,
  • Боловсролын хүрээлэнгийн Хүний хөгжлийн судалгааны секторын эрхлэгч Надмидын Бэгз,
  • Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Бэгзсүрэнгийн Дагвацэрэн,
  • Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Чүлтэмийн Дугаржав,
  • Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич доктор, профессор Ширчингийн Дэмбэрэл,
  • Шинжлэх ухааны академийн Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Барнасангийн Пүрэвсүрэн,
  • Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Доржпаламын Сумъяа,
  • Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Гэлэгпилийн Чулуунбаатар

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

  • Удирдлагын академийн Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Шайрийн Батсүх,
  • Цөмийн энергийн комиссын Ажлын албаны ахлах ажилтан Сүрэнгийн Даваа,
  • “Отгонтэнгэр” их сургуулийн тэнхимийн эрхлэгч, багш Сандуйжавын Одхүү

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Сэрээтэрийн Батмөнх

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал,
  • Анагаах ухааны хүрээлэн, Эрдэм шинжилгээний төв лабораторийн эрхлэгч Надмидын Мөнхтүвшин,
  • Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Хишигжавын Цогтбаатар

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • Шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Дашнямын Золбоо,
  • Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн сурвалж бичиг, төвөд судлалын секторын судлаач Дабийхорлоогийн Наранцэцэг,
  • Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал Шинэнгийн Эрдэнэцэцэг нарыг шагналаа.