Авилгатай тэмцэх үйл ажиллагаа

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ

Авлигын өнөөгийн нөхцөл байдал улс орны хөгжлийг сааруулж, эрх зүйт төрийн бодлогод сөргөөр нөлөөлж, улс төр, эдийн засаг, хууль зүй, нийгмийн бүхий л хүрээнд нэвчин тархаж тогтолцооны шинжтэй болсон явдал манай улсын үндэсний авюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учруулж байгаа тул авлига, хүнд сурталтай тууштай, үр нөлөөтэй тэмцэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Иймд Азийн сангийн дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Авлигатай тэмцэх газар хамтран зохион байгуулсан “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн хурлаас гаргасан эмхтгэлийг Танд хүргэж байна.

Онол практикийн хурлын хүрээнд Монгол Улсад авлига цэцэглэн “хөгжиж” байгаагийн шалтгааныг зөв тогтоох, түүнтэй тэмцэх арга замаа тодорхойлох зорилгоор авлигатай тэмцэх талаар мэргэшсэн шинжээчдийн судалгаа, дүгнэлт болон нийгмийн олон давхаргыг хамруулсан 500 гаруй хүнээс авсан санал асуулгын дүн, хуралд тавьсан илтгэлүүдэд дэвшүүлсэн зорилт, хуралдааны явцад эрдэмтэд, судлаачид, ажил хэрэгч хүмүүсийн гаргасан үнэтэй санал зэргийг энэхүү эмхтгэлд оруулсан болно.

Эмхтгэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

Aвлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн талаар сургалт, арга зүйн зөвлөмжөөр хангах нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл юм. Төрийн байгууллагын авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал, анхаарах асуудлын талаарх сургалтын материалын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Aвлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн талаар сургалт, арга зүйн зөвлөмжөөр хангах нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл юм. Төрийн байгууллагын ил тод байдлын талаарх сургалтын материалын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Aвлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн талаар сургалт, арга зүйн зөвлөмжөөр хангах нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл юм. Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх сургалтын материалын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Aвлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн талаар сургалт, арга зүйн зөвлөмжөөр хангах нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл юм. Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөлийн талаарх сургалтын материалын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

ХАСХОМ БӨГЛӨХ ТУХАЙ

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлж, цаасаар бүртгүүлэх тухай

энд дарж үзнэ үү.

-Мэдүүлгийг бөглөхдөө юуг илүү анхаарах вэ?

-Мэдүүлгийн маягтын хэлбэр, өгөгдлийг өөрчлөлгүй, асуулт бүрт үнэн зөв, тодорхой хариулж, хөрөнгө, орлогын үнийн дүнг зөвхөн төгрөгөөр илэрхийлэхдээ мянгачлахгүй бичнэ. Бичих мэдээлэлгүй тохиолдолд /-/ тэмдэглэгээ хийнэ. Эцэст нь цахимд мэдүүлсэн мэдүүлгээ хэвлэн, мэдүүлгийн 2.7 дахь хэсэг болон хуудас бүрийн баруун доод хэсэгт гарын үсгээ зайлшгүй зурж, байгууллагынхаа мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-д өгч, мөн бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурна.

-Ямар тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үздэг вэ?

-Нийтийн албан тушаалтан нь:

  • Гаргах, гаргахад оролцох шийдвэр нь хамаарах бүхий этгээд / эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд /-тэй холбоотой байх;
  • Гэрээ хэлцэл, хэлэлцээрийн оролцогч, зээл, хандив, тусламж, үйлчилгээг хувь хүн, хуулийн этгээдээс авч байсан, /байгаа/-тай холбогдуулан үүрэг хүлээсэн;
  • Тухайн байгууллага, хуулийн этгээдэд ажиллаж байсан /байгаа/,
  • Тухайн байгууллагад гишүүнчлэлтэй байсан /байгаа/,
  • Тухайн байгууллагад төлөөлөл хэрэгжүүлж байсан /байгаа/,
  • Бусад сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал /олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдал/;

“Байсан” гэдгийг сүүлийн 2 жилийн хугацаагаар ойлгоно.

-Мэдүүлгийн маягтын “Хөрөнгө, орлого” хэсэгт мэдүүлэг гаргагч зөвхөн өөрийн орлого болон эзэмшиж, өмчилдөг хөрөнгийг мэдүүлэх үү?

-“Хөрөнгө, орлого” хэсэгт мэдүүлэг гаргагч өөрөөсөө гадна “гэр бүлийн байдал” хэсэгт бичигдсэн гишүүдийн орлого, тэдний эзэмшил, өмчлөлд байгаа бүхий л хөрөнгийг мэдүүлнэ.

-“Орлого” хэсэгт мэдүүлэх орлогын мөнгөн дүнг илэрхийлэхдээ сар тутмын орлогыг бичих үү, эсхүл жилийн эцсийн дүнгээр мэдүүлэх ёстой юу? Тухайн орлого валютаар илэрхийлэгдсэн тохиолдолд заавал төгрөгөөр илэрхийлж бичих ёстой юу?

-“Орлого” хэсэгт мэдүүлсэн орлогыг сараар мэдүүлэх зөрчил түгээмэл байдаг. Орлогоо тус бүрд нь жилийн эцсийн өссөн дүнгээр илэрхийлж мэдүүлнэ. Тухайн орлого гадаад валютаар илэрхийлэгдсэн бол орлогыг тухайн үеийн Монгол банкны ханшаар төгрөгт хөрвүүлэн, мянгачилахгүй мэдүүлнэ.

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Хүнсний эрүүл ахуйн байцаагчаар 2014оны 5 дугаар сарын 1-нд томилогдсон. ХАСХОМ-т ямар хугацаанд олсон орлогоо хэрхэн мэдүүлэх вэ?

-Таны хувьд 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд олсон орлогоо 2014 оны 5 дугаар сарын 31-ний дотор мэдүүлнэ.

-“Хөрөнгө, орлого” хэсгийн эх үүсвэрийн тайлбар хэсэгт юуг бичих ёстой вэ?

-Тухайн хөрөнгө, орлогыг хэрхэн олж авсан /өмч хувьчлал, өв залгамжлал, бэлэглэл, худалдаж авсан гэх мэт/ талаар болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар, хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн нэр, онцлог шинж байдлын тухай бусад шаардлагатай мэдээллийг мэдүүлнэ. Худалдаж авсан тохиолдолд ямар орлогын эх үүсвэрээр, хэзээ, хэдэн төгрөгөөр авсан талаар тодорхой тайлбарлана.

-“Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл” хэсэгт гадаад валютаар илэрхийлэгдсэнийг төгрөг рүү хөрвүүлэхэд ямар хугацаа хамаарах вэ?

-Мэдүүлгээ жилийн эцсийн байдлаар шинэчлэн мэдүүлж байгаа бол валютаар илэрхийлэгдсэн хөрөнгө, орлогыг тухайн оны жилийн эцсийн 12-р сарын 31-ны өдрийн Монгол банкны ханшаар төгрөгт хөрвүүлэн шилжүүлж бичнэ. Харин хөрөнгө орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлж байгаа бол өөрчлөлт орсон өдрийн Монгол банкны ханшаар валютыг төгрөгт хөрвүүлэн бичнэ.

-Хөрөнгө, орлогод орсон “Их хэмжээний өөрчлөлт”-ийн талаар тайлбарлана уу?

-Мэдүүлэг гаргагчийн болон түүний гэр бүлийн байдалд бичигдсэн гишүүдийн хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлж бүртгүүлнэ. Их хэмжээний өөрчлөлтийг цахимаар мэдүүлэхдээ “мэдүүлэг гаргах үндэслэл”-ийг сонгож, зөвхөн өөрчлөлт орсон хөрөнгө, орлогыг мэдүүлнэ.

-Компанийн орлогыг мэдүүлэх үү, мэдүүлэх бол аль хэсэгт бичих вэ?

-Компанийн орлогыг мэдүүлэхгүй. Харин та болон таны гэр бүлийн гишүүний үүсгэн байгуулсан, хувь нийлүүлсэн, хувьцааг нь эзэмшиж буй улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хуулийн этгээд, түүний толгой, охин, хараат болон салбар ХК, ХХК, ЗБН, хоршоо зэрэг хуулийн этгээдээс ногдол ашиг хуваарилах хэлбэрээр авсан мөнгөн орлогыг “хөрөнгө, орлого” хэсгийн 3.1-ийн 4 дэх хэсэгт мэдүүлнэ.

-“Мал аж ахуй” гэсэн хэсэгт таван хошуу малаас гадна “бусад тэжээвэр амьтан” гэдэгт юуг ойлгох вэ?

-Туслах аж ахуйн чиглэлээр үржүүлж байгаа гахай, шувуу, зөгий гэх мэтээс гадна гэрийн нөхцөлд тэжээж байгаа амьтдыг бичиж болно.

-“Нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт” ямар этгээдийг оруулах вэ. Үүсгэн байгуулсан болон хувь нийлүүлсэн, хувьцааг нь эзэмшдэг бүх хуулийн этгээдээ мэдүүлэх үү?

-Тантай ашгийн төлөө ямар нэгэн үйл ажиллагаагаар холбогдож байгаа буюу байсан /сүүлийн 2 жил/ хувь хүн, хуулийн этгээдийг мэдүүлнэ. Мөн та Хувьцаат компани, Хязгаарлагдмал хариуцлагатай компани, Нөхөрлөл, Хоршооны үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч бол тухайн хуулийн этгээдийн талаар мэдүүлнэ.

ТАЙЛАН, ТӨЛӨВЛӨГӨӨ

Show Buttons
Hide Buttons