“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг дэд зөвлөл”-өөр шалгарав

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, орон тооны бус зөвлөлийн дарга А.Ариунзаяа төрийн бодлого, шийдвэрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх, салбар бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлаар тодорхой төсөвтэй болох, төрийн бус байгууллагыг бэхжүүлэх, чадавхжуулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн санаачилгаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам “Оны шилдэг дэд салбар зөвлөл”-өөр шалгарч, яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г.Энхжаргал гардаж авлаа.

Монгол Улсад 2-17 настай 10,785 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 5,986 нь буюу 62.5 хувь нь боловсролд хамрагдаж байна. Мөн дээд боловсролын байгууллагад 500 орчим хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцаж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг  сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролд тэгш хамран сургах, их, дээд сургуульд аль болох тэгш хамруулах бодлого баримтлан эрх зүйн олон баримт бичгүүдийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Show Buttons
Hide Buttons