Бага, дунд ангийн сурагчдын амралтад зориулсан “Теле хичээл контент” нэгдүгээр сарын 4-нд эхэлнэ

Монголын телевизүүдийн холбоотой хамтран 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс бага, дунд ангийн сурагчдын амралтад зориулсан “ТЕЛЕ ХИЧЭЭЛ КОНТЕНТ”-ийг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сургуулийн өмнөх боловсролын хичээл энэ сарын 8-ны баасан гарагт эхэлнэ.

“Теле хичээл контент” нь нэгдүгээр улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааны агуулгыг сэргээн сануулах, бататгахад хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд туслах, багшид дэмжлэг үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, агуулга, арга зүйн уялдаа холбоо бүхий сэдэв, хичээлүүд болон анги хоорондын агуулгын залгамж холбоо бүхий хамтын хичээлээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг дэмжин хөгжүүлнэ.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтран ажиллаж хүүхдийнхээ мэдлэг, чадварыг бататгаж, өдрийн тодорхой цаг хугацааг хүүхдийнхээ хөгжилд зориулж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд орших юм.

Show Buttons
Hide Buttons