ОЮУТНУУДЫГ “КОВИД-19”-ЫН УРЬДЧИЛСАН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖ БАЙНА

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийт их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын судалгааг цахимаар авч байна.

Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч өнөөдрийн байдлаар хамрагдаад байна. Тандалтын судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд оюутнуудаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Ирэх долоо хоногоос оюутнуудыг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулах ажил эхэлнэ. Хүнсний хангамж тасалдахгүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт санхүүжилтийг бүрэн шийдвэрлэлээ.

Show Buttons
Hide Buttons