Дэлхийн жорлонгийн өдөрт

🌏 Дэлхий дахинд 4.2 тэрбум хүн эрүүл ахуйн шаардлага хангаагүй 00-тай байгаа нь халдварт өвчний аюулын харанга болох магадлалтайг олон улсын анхааралд хүргэх зорилгоор НҮБ анх 2001 оноос “Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тэмдэглэж ирэв. Жил бүрийн 11 дүгээр сарын 19-ийг 2012 оноос албан ёсны өдөр болгон зарласан.

🟢 Монгол Улсын хэмжээний нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нь гадаа нүхэн /модон/ жорлонтой. Цэцэрлэг, сургууль, дотуур байруудыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгон өөрчлөх төслийг УИХ-д танилцуулснаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Ч.Ундрам зэрэг нэр бүхий гишүүд дэмжин ажиллахаар боллоо.

🟢 Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилгод 2030 он гэхэд хүн бүрийг баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангаж, ил задгай бие засах явдлыг бүрэн зогсоохоор тусгагдсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг дэвшүүллээ.

🟢 Нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох Засгийн газрын зорилтыг шийдвэрлэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдлээ. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзав.

Show Buttons
Hide Buttons