“БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Боловсролын тухай хууль нь 2002 онд анх батлагдсан. Их өгөгдөл, хиймэл оюун ухаан болон Аж үйлдвэрийн IV дүгээр хувьсгал, цахим орчин, хувь хүний мэдлэг, ур чадварт тавигдах шаардлага зэрэг шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил нь дэлхий нийтээрээ боловсролын эрх зүйн орчин, тогтолцоо, сургалтын агуулга, арга зүйгээ хувь хүний хөгжлийн онцлог, шаардлагад нийцүүлэх хэрэгцээг бий болгоод байна.  Монгол Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан “Алсын хараа 2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг тус тус тусгасан.

Дээрх зорилтын хүрээнд Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг батлуулсан бөгөөд батлагдсан үзэл баримтлал, “Боловсролын ерөнхий хууль“-ийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Та бүхнийг саналаа өгөхийг хүсье.

Иймд дээрх хуулийн төсөл боловсруулахад Таны санал чухал тул саналаа өгнө үү.

САНАЛ АСУУЛГЫН ЧИГЛЭЛ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Show Buttons
Hide Buttons