Сайдын шуурхай хуралдаан Шинжлэх ухааны академийн байранд боллоо

Боловсрол, шинжлэх ухааны сайдын салбарын удирдлагын ээлжит шуурхай хуралдаан Монголын Шинжлэх ухааны Академийн байранд боллоо.  

Сар тутам зохино байгуулдаг хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн ажил, үүрэг, даалгаврын биелэлт, үр дүн, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлаа хэлэлцдэг. Мөн салбарын үйл ажиллагааны тодорхой сэдэв, асуудлаар мэдээлэл сонсож, санал солилцдог жишиг тогтож эхэлсэн.

Энэ удаагийн хуралдаанд их сургууль болон эрдэм шинжилгээний  байгууллагын хамтын ажиллагаа болон Боловсролын салбарын инноваци нэвтрүүлэлтийн талаар Шинжлэх ухааны академи мэдээлэл хийсэн. Яам болон харьяа байгууллагын удирдлага дээрх асуудлаар санал солилцож, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар салбарын сайд тодорхой үүрэг чиглэл өглөө. Дараа сарын хуралдаанаар төрийн өмчийн их сургуулийн сургалтын чанар, хүний нөөц, сургууль хоорондын хамтын ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэн танилцуулахыг Монголын Их дээд сургуулиудын Консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүгаад үүрэг болголоо

Show Buttons
Hide Buttons