2006-480 Диплом олгох журам

2007 оны 01 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2674 дугаарт бүртгэгдсэн

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

2006 оны 12 сарын 29 өдөр                      Дугаар 480                          Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах  тухай

          “Боловсролын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, яамны нэгжийн дарга нарын зөвлөлийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

          1.”Дээд боловсролын диплом олгох  журам”-ыг нэгдүгээр, “Бакалавр, магистр, докторын дипломын загвар”-ыг хоёрдугаар  хавсралтын ёсоор  тус тус шинэчлэн баталсугай.

          2.Энэхүү тушаалыг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж, хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар /М.Баасанжав/,  Мэргэжлийн боловсролын газар /Р.Бат-Эрдэнэ/, Улсын мэргэжлийн хяналтын газрын  Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын алба /Б.Энхбат/,  их, дээд сургууль, коллежийн захирлуудад тус тус үүрэг болгосугай

          3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Журам, маягт, загвар шинэчлэн батлах тухай”   2002 оны 355 дугаар тушаалыг  хүчингүй   болсонд  тооцсугай.

САЙД                                                Ө. ЭНХТҮВШИН

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2006 оны 480 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

ДЭЭД   БОЛОВСРОЛЫН   ДИПЛОМ   ОЛГОХ   ЖУРАМ

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 1.1. Их сургууль, дээд сургууль, коллеж /цаашид “сургууль” гэх /-ийг төгсөгчдөд дээд боловсролын тодорхой шатны хөтөлбөрийн  агуулга эзэмшсэнийг гэрчилсэн  дипломын, бакалаврын, магистрын, докторын  зэргийн   диплом   олгоход  энэхүү журмыг  мөрдөнө.

1.2. Дээд боловсролын  диплом нь  дээд  боловсролын  тухайн шатны хөтөлбөрийн шаардлагыг хангасан   болохыг нотлох баримт бичиг мөн.

1.3. Дээд боловсролын дипломын  загварыг боловсролын асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага батална.

1.4. Дээд боловсролын дипломыг энэхүү  журмын 1.3-д заасан  загварын дагуу  нууцлалтай үнэт цаасан дээр хэвлүүлэн олгох ажлыг холбогдох сургууль хариуцна.

1.5. Энэ журмын хэрэгжилтэд боловсролын  асуудал эрхэлсэн төрийн  захиргааны төв байгууллага,  боловсролын  улсын  хяналтын алба тус тус хяналт тавина.

Хоёр. ДЭЭД БОЛОВСРОЛЫН ДИПЛОМЫН АНГИЛАЛ

2.1. Дээд боловсролын диплом нь  төгсөгчдийн эзэмшсэн  боловсролын түвшинг илтгэсэн  дор  дурдсан ангилалтай  байна:

  • Дипломын C
  • Бакалаврын D
  • Магистрын E
  • Докторын F

          Дээд боловсролын дипломын дугаарын өмнө түүний  ангиллыг  тодорхойлсон (C,D,E,F) үсгийг бичнэ.

2.2. Дээд боловсролын  диплом нь  улсын болон сургуулийн  бүртгэлийн дугаартай байна. Улсын дугаар нь тухайн жилд дээд боловсрол  эзэмшигчдэд олгох нийт тоог илэрхийлсэн есөн  оронтой тоо байх  ба  эхний дөрвөн орон нь  оныг,  сүүлчийн таван орон нь тухайн    төгсөгчид  олгох дипломын   дугаарыг   илэрхийлнэ.

     Харин  сургуулийн бүртгэлийн дугаар нь тухайн  сургуулиас олгосон дээд боловсролын  дипломын нийт  тоог  илэрхийлнэ.

2.3. Докторын болон  магистрын зэргийн дипломд  улсын  дугаарын  он заасан дөрвөн  орны  дараа дөрвөн  оронтой тоо байна. Дипломын дугаар нь 2.2-д заасны адил утга илэрхийлнэ.

2.4. Дипломын, бакалаврын зэргийн  дипломд  түүнийг олгосон сургуулийн нэр, байршил ,  улсын бүртгэлийн  дугаар, диплом эзэмшигчийн   иргэний харьяалал, эцэг /эх/-ийн  нэр болон өөрийнх нь  нэр , төгссөн он, бүртгэлийн дугаар, суралцаж төгссөн боловсролын  зэрэг,  мэргэжлийн нэр, индекс, диплом олгосон тухай шийдвэр, огноо  бичиж, сургуулийн удирдах зөвлөлийн дарга, сургуулийн захирал, буюу харьяа сургуулийн захирал, төгсөлтийн шалгалтын комиссын дарга, тухайн хөтөлбөр хариуцсан сургалтын  нэгжийн дарга /сургуулийн доторх бүрэлдэхүүний сургуулийн захирал, факультетийн декан гэж ойлгоно/   гарын үсэг  зурж,  сургуулийн  тэмдгээр  баталгаажуулна.

2.5. Диплом, бакалаврын зэргийн дипломын  хавсралтад, сургуулийн нэр, төгсөгчийн эцэг, /эх/-ийн нэр болон өөрийнх нь нэр, регистрийн дугаар, тухайн  сургууль төгссөн он, мэргэжил түүний  индекс, дипломын улсын болон сургуулийн  бүртгэлийн  дугаар, судалсан хичээлийн нэр, нэг бүрийн багц цаг түүнийг авсан улирлын оноо,  сурлагын  тоон (100-60 оноо) ба  үсгэн (A.B.C.D) дүн, төгсөлтийн шалгалтын дүн, огноо, диплом хамгаалсан сэдэв,  голч дүн, өмнө нь өөр сургуульд цуглуулсан кредитийг  хичээл бүрээр холбогдох оноог  тэмдэглэн тус  тус  бичнэ.   

Хавсралтад тухайн  сургуулийн  захирал буюу салбар сургуулийн захирал, сургалтын албаны дарга гарын үсэг зурж, сургуулийн тэмдгээр  баталгаажуулна.

2.6. Магистр, докторын зэргийн  дипломд улсын нэр, сургуулийн нэр, дипломын ангилал, иргэний харьяалал, эцэг /эх/-ийн  нэр, улсын болон сургуулийн  бүртгэлийн дугаар,  шинжлэх  ухааны  салбар, хамгаалсан сэдэв, огноо, хамгаалуулах зөвлөлийн  шийдвэрийг бичиж,  сургуулийн удирдах зөвлөлийн дарга, хамгаалуулах зөвлөлийн дарга, сургуулийн захирал,  нарийн бичгийн дарга  гарын үсэг зурж, сургуулийн тэмдгээр  баталгаажуулна .

2.7. Магистр, докторын зэргийн  дипломын  хавсралтад, сургуулийн нэр, иргэний харьяалал, эцэг /эх/-ийн нэр болон өөрийнх нь нэр, улсын болон сургуулийн  бүртгэлийн дугаар, мэргэжлийн индекс, кредитийг тооцсон бүх хичээлээр  дүн, багц цаг, голч  дүн, өмнөх шатны боловсролын баримт бичгийн дугаар,  хамгаалсан  сэдэв, огноо зэргийг бичиж  докторантур, магистрантурын албаны дарга, сургалтын албаны дарга  гарын үсэг зурж, сургуулийн тэмдгээр  баталгаажуулна.

2.8. Дээд боловсролын диплом, түүний хавсралт дээр тухайн сургуулийн бэлэгдэл (эмблем) байж болно.

Гурав  ДЭЭД  БОЛОВСРОЛЫН  ДИПЛОМ  ЗАХИАЛАХ,  ХЭВЛҮҮЛЭХ

3.1.  Сургууль нь  тухайн хичээлийн жилийн  төгсөгчдөд олгох бакалавр, магистр, докторын зэргийн дипломын захиалгыг жил бүрийн 3 дугаар  сарын 1-ний дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад “маягт -1”-ын дагуу  албан  бичгээр ирүүлнэ.

3.2. Сургуулиас  ирүүлсэн дипломын дугаарыг үндэслэн үнэт цаасны  үйлдвэр тухайн сургуультай гэрээ байгуулж, дипломыг хэвлэж  хүлээлгэн  өгнө.

3.3.Дээд боловсролын диплом, түүний хавсралтыг төрийн албан ёсны бичиг болох  кирилл монгол бичгээр хэвлэнэ.  Шаардлагатай бол  англи хэл,  уйгаржин монгол  бичгээр бичиж хавсаргаж болно.

3.4.Диплом хэвлүүлэх  гэрээнд дээд боловсролын дипломын загвар, дугаар, хэвлэх тоо, нууцлал, хугацаа, төлбөр хийх нөхцөл, чанар, үнэ, талуудын хүлээх үүрэг, хариуцлага зэргийг тодорхой тусгана.

3.5.Үнэт цаасны үйлдвэр болон сургууль жил бүр  гэрээгээ дүгнэж, диплом хүлээлцсэн акт үйлдэж, хэвлэсэн тоо, дипломын дардас бэлтгэсэн, хэвлүүлсэн, хэвлэлийн дардас устгасан тухай дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлж, түүнд оролцогч талуудын төлөөлөгчид  гарын үсэг зурж, холбогдох материалуудын хамт  сургуулийн архивт шилжүүлж,  20 жил  хадгална.

Дөрөв . ДИПЛОМ ОЛГОХ,  ХАДГАЛАХ

          4.1. Дээд боловсролын диплом, түүний хавсралтыг бичихдээ дор дурдсан баримт бичгийг үндэслэнэ :

  • диплом олгох тухай захирлын тушаал
  • сургалтын албанаас шалгаж баталгаажуулсан багц цаг , сурлагын дүнгийн жагсаалт, хичээлийн нэр, голч дүн
  • төгсөлтийн шалгалтын комиссын хурлын тэмдэглэл
  • иргэний үнэмлэх
  • сурлагын дэвтэр

          4.2.Сургуулийн нэр, мэргэжлийн нэр, индексийг улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын  ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтад заасны дагуу дээд боловсролын  дипломд    бичнэ.

4.3. Дээд боловсролын дипломд бичигдсэн үнэлгээний үнэн  зөвийг тухайн сургуулийн  захирал    хариуцна.

          4.4.Дээд боловсролын диплом  олгосон шийдвэр,  үндэслэл болгосон мэдээллийг электрон хэлбэрээр  нэгтгэн  төгсөгчдийн  нэрсийн жагсаалт  бүхий номыг сургууль нь тухайн  хичээлийн жилийн   8 дугаар сард  багтаан  боловсролын улсын хяналтын албанд    хүргүүлнэ. 

          4.5.Сургууль  төгсөгчдөд олгосон  дипломын,  бакалаврын, магистрын, докторын зэргийн  диплом түүний хавсралтын хуулбар болон эдгээрийг  олгосон шийдвэрийн      хамт   70 жил архивт  хадгална.

          4.6.Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон  сургууль нь нийт төгссөн  оюутны  диплом болон түүний  хавсралтыг олгосон тухай мэдээг “Төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгосон тухай маягт-2″-ын  дагуу бичгээр  болон электрон хэлбэрээр гаргаж, захирлын тушаалын хамт  Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,  боловсролын улсын хяналтын алба, улсын   архивт  тус  тус  хүлээлгэн  өгнө.

          4.7. Татан буугдсан сургуулийн дээд боловсролын дипломыг нөхөн бичих асуудлыг боловсролын улсын хяналтын алба  судлан хянаж  шийдвэрлэнэ.

Тав.    МЭДЭЭЛЭЛ  ГАРГАХ

5.1 Сургууль  нь  “Их  сургууль, коллеж төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгосон тухай нэгдсэн бүртгэл маягт-2″-ийг жил бүрийн 7 дугаар сарын    15-ны дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр болон электрон хэлбэрээр ирүүлнэ.

5.2.Сургуулиудаас ирүүлсэн мэдээллийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 11-р сарын 1-ний дотор багтаан   улсын нэгдсэн дүнг гаргана.

5.3.Тухайн жилд төгсөгчдийн нэрсийн жагсаалт, регистрийн дугаар бүхий  номыг жил тутам төгсөлтийн баярын өмнө гаргаж, номын сан, хэвлэл мэдээллийн  газрууд,  хэрэглэгчдэд  түгээж, нийтэд  мэдээлнэ.

5.4 Үнэт цаасны үйлдвэр нь. боловсролын доктор, магистр, бакалаврын зэргийн  дипломыг хэвлүүлж сургуулиудад олгосон тухай мэдээллийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын хяналтын улсын албанд  жил бүрийн гуравдугаар улиралд багтаан  тус тус  ирүүлнэ.

Зургаа.БУСАД ЗҮЙЛ

          6.1.Энэхүү журмыг зөрчсөн боловсролын байгууллага, албан тушаалтан, иргэнд   холбогдох хууль,  тогтоомжид  заасан  хариуцлага хүлээлгэнэ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2006 оны 480 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

Маягт-1.

ИХ СУРГУУЛЬ,  ДЭЭД СУРГУУЛЬ,  КОЛЛЕЖИЙН

ДИПЛОМ   ХЭВЛҮҮЛЭХ  ЗАХИАЛГА

Он … сар … өдөр

Д/дМэргэжлийн нэр индексСургалтын хэлбэрДипломын зэрэглэлСтатистик мэдээнд өгсөн төгсөх оюутны тооТөгсөх оюутны тооТайлбар
1

Мэдээ гаргасан . . . . . . . . .  . . . . . . . .

/Тэмдэг дарна /                              /Гарын үсэг/

Маягт -2

. . .СУРГУУЛЬ  /КОЛЛЕЖ/  ТӨГСӨГЧДӨД  ДИПЛОМ

ОЛГОСОН ТУХАЙ МЭДЭЭ

Сургалтын хэлбэр   /өдөр , орой, эчнээ/

Мэргэжлийн нэр :  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .

Мэргэжлийн индекс: .  .  .  .  .  .  .  .  .  .  .

Диплом, үнэмлэх , олгосон тушаал, шийдвэрийн дугаар,  он сар ,өдөр :

Диплом хэвлүүлсэн үйлдвэрийн нэр:  .  .  .  .   .  .  .  .  .  .  .  .  .  .

                                                                                                          он…сар…өдөр

Овог, нэрХүйсРегистрийн дугаар         Дипломын      Ажлын байр
ДугаарБүртгэлийн дугаар
1.

Мэдээ гаргасан . . . . . . . . .  . . . . . . . .

 /Тэмдэг дарна /                              /Гарын үсэг/

—————о0о—————–

Show Buttons
Hide Buttons