Зэргийн сургалтын хөтөлбөрт хамрагдах багш, судлаачдын нэрсийг баталлаа

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 32 дугаар хурал хуралдлаа. Хурлыг төслийн Удирдах хорооны дарга, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар даргалж, дараах таван асуудлыг хэлэцлээ. Үүнд:

• Төслийн явцын талаарх ерөнхий мэдээлэл

• ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлын явц, цаашид авах арга хэмжээ

• Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн талаарх мэдээлэл

• 2020 оны сүүлийн хагас жилийн элсэлтэд хамрагдах судлаачдыг батлах

• Ковид-19 цар тахлын улмаас үүсэж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр шинэчлэлтийг эрчимжүүлэх тогтоол болон оюутанд чөлөө олгох, суралцах хугацааг сунгах, зэргийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад суралцах багш, Япон Улсаас Монгол Улсад ирж ажиллах зочин судлаачдын нэрсийг хэлэлцэн баталлаа.

Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоосонтой холбоотойгоор Япон Улсын холбогдох коосэн, их сургуулиудад цахимаар суралцаж буй оюутнуудад тодорхой хэмжээний амьжиргааны зардал олгох шаардлагатай талаар хэлэлцэж, холбогдох байгууллагуудад энэ асуудлыг танилцуулахаар шийдвэрлэлээ.

Show Buttons
Hide Buttons