Тендерийн урилга

Огноо: 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр

Зээлийн дугаар ба нэр: L3594-MON:Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл

Гэрээний дугаар ба нэр: FR-01:  Сургууль, цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх

Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 10 цаг 00 минут, Улаанбаатарын цагаар

  1. Монгол Улсын засгийн газарнь Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг Сургууль, цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
  • Боловсрол, шинжлэх ухааны яам эрх бүхий тендерт оролцогчдоос Сургууль, цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  • Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.

Чадварын үндсэн шалгуур үзүүлэлт

Эрх бүхий нөхцөлТендерт оролцогч ба түншлэлийн гишүүд нь АХБ-ны эрх бүхий орны харьяат байна. Мөн сонирхлын зөрчил, төрийн өмчит аж ахуйн нэгжийн байдал болон АХБ ба НҮБ-ийн аюулгүйн зөвлөл хориг зэрэг тендерт оролцогчийн эрх бүхий нөхцөл (ТӨОЗ-ны 4-т заасан)-ийг харгалзан үзнэ. Монгол Улсын Сангийн яамны тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд орсон бол тендерт оролцогчийг эрх бүхий бус гэж үзнэ.
Жилийн дундаж борлуулалт  Сүүлийн 3 жил (2017, 2018, 2019) дэх дундаж борлуулалтын доод хэмжээ i. Багц 1: 400,000,000.00 төгрөг ii. Багц 2: 365,000,000.00 төгрөг iii. Багц 3: 175,000,000.00 төгрөг iv. Багц 4: 200,000,000.00 төгрөг v. Багц 5: 165,000,000.00төгрөгөөс багагүй байна.
Гэрээний туршлага  Сүүлийн 3 жил (2017, 2018, 2019)-д үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан ,ижил төстэй бараа нийлүүлсэн хамгийн багадаа 1 гэрээ хэрэгжүүлсэн туршлагатай байна. Гэрээний үнийн дүн нь  i. Багц 1: 530,000,000.00 төгрөг  ii. Багц 2: 490,000,000.00 төгрөг  iii. Багц 3: 230,000,000.00 төгрөг  iv. Багц 4: 260,000,000.00 төгрөг  v. Багц 5: 220,000,000.00 төгрөгөөс багагүй байна.
Үйлдвэрлэлийн туршлага  Тендерт оролцогч хамгийн багадаа сүүлийн 3 жил (2017, 2018, 2019)-д ижил төстэй бараа буюу сургууль, цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмж нийлүүлсэн туршлагатай байна.
Санхүүгийн байдалСүүлийн 3 (2017, 2018, 2019 он) жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан (тайлан баланс, орлогын тайлан)-г үндэслэн тендерт оролцогч урт хугацаанд ашигтай ажиллаж байгааг болон санхүүгийн тогтвортой байдлыг тодорхойлно. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Сүүлийн 2 жилд энэхүү зөрүү нь эерэг байвал зохино.
Мөнгөн гүйлгээний чадавх  Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ нь a. Багц 1: 200,000,000.00 төгрөг b. Багц 2: 183,000,000.00 төгрөг c. Багц 3: 87,000,000.00 төгрөг d. Багц 4: 98,000,000.00 төгрөг e. Багц 5: 82,000,000.00 төгрөгтэй тэнцүү буюу түүнээс дээш байна. Хүрэлцэхгүй тохиолдолд үлдэгдэл хөрөнгийг зээлээр бүрдүүлэх боломжтой бөгөөд олгох зээлийн хэмжээг тодорхой бичсэн банкны албан бичиг ирүүлнэ. Тендерт оролцогч банкны шугаман зээлд бүртгэгдсэн нь дээрх шаардлагад нийцсэн гэж үзнэ. Банкны албан бичигт хэрэв судалж үзэх, банкны нөхцөл шаардлагын дагуу зээл олгох боломжтой зэрэг зээл олгох эсэх нь тодорхой бус агуулга тусгасан байвал үүнийг шаардлага хангаагүй гэж үзнэ.
Шүүхийн зарга ба маргаан  Одоо хянан шийдвэрлэгдэж буй аливаа нэхэмжлэл, шаардлага, арбитрын ажиллагаа, эсхүл бусад төрлийн шүүхийн зарга, маргааны нийт хэмжээ нь тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн 50%-иас илүүгүй байна.
  • Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нэмэлт мэдээлэл авч, ажлын өдрүүдэд 8:30-17:30 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
  • Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийн Төрийн сангийн 100900011858 дансанд тушаана. Баримт бичгийг мөнгө тушаасан баримтыг үндэслэн цаасаар олгоно. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.
  • Тендерийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цаг эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт тендерийн баримт бичигт заасан дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10:10 цагт урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
  • Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Захиалагч хариуцахгүй.

Харилцах албан тушаалтан: Ж.Баттуяа, Төслийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

Байгууллагын нэр: L3594-MON:Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл

Байгууллагын хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-14200, Сити Центр

Давхар ба өрөөний дугаар: 8 давхар, 802 тоот

Хот дүүрэг: Улаанбаатар хот

Улс: Монгол Улс

Утас: +976 7766-0888 

Show Buttons
Hide Buttons