Докторын дараах судалгааны грант

Докторын зэрэг хамгаалсан залуу судлаачдад бие даан судалгааны ажил хийж шинэлэг, бүтээлч санал санаачилга дэвшүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж, урамшуулахаар 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн. Одоогоор энэхүү тэтгэлгийг 106 залуу доктор хүртээд байна.

2020 оны Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтад 52 залуу судлаач төслөө дэвшүүлэн ирүүлсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 222 дугаар тушаалаар баталсан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу тэтгэлгийн шалгаруулалтад ирүүлсэн төслүүдээс эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн нь үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгохоор бүтээлч санаа дэвшүүлсэн 10 залуу судлаачийг шалгарууллаа. Шалгарсан залуу доктор тус бүрд 10 сая төгрөгийн тэтгэлэг олгодог.

PhD-grant

Show Buttons
Hide Buttons