“Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-аар инновацийн төсөл шалгаруулах, грант олгох, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнг тооцох үйл ажиллагааг зохицуулна.
Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
– инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;
– инновацийн бүтээгдэхүүний давтагдаагүй байдал, эсхүл оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;
– импортыг орлох буюу экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх;
– инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь Монгол Улсын бүртгэлтэй байх;
– төсөв болон банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;
– зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;
– инновацийн төслийн ТЭЗҮ болон үр ашгийн тооцоог хийсэн байх;
– төслийн нийт санхүүжилтийн 60-аас багагүй хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн байх;
– бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байх.
https://www.legalinfo.mn/annex/details/8760?lawid=13743
Инновацийн-грант