КОВИД-19-ээс үүдэн сургуулийн үйл ажиллагаа зогссон үеийн зайн сургалтын стратеги

КОВИД-19 цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор нийтийн эрүүл мэндийн төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох сургуулийн үйл ажиллагааг зогсоосноос үүдэн дэлхий даяар боловсролын тогтолцоонд урьд өмнө байгаагүй их бэрхшээл тулгарч байна. Засгийн газрууд сургалтын хөтөлбөрт суурилсан бүх нийтийн сургалт, суралцахуйн тасралтгүй байдлыг хангах зорилгоор олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран холимог технологийг ашиглан алсын зайнаас боловсролын үйлчилгээг хүргэх чиглэлд ажиллаж байна.

КОВИД-19-ээс үүдэн сургууль хаагдаж, боловсролын үйл явц гэнэт тасалдсан учраас зайн сургалтын стратегийг бий болгох нь салбарын хүрээний хариу арга хэмжээ болж байгаа юм. Эдгээр стратеги нь тэгш боломж, тэгш хамруулалтыг хангахад чиглэсэн бөгөөд зайн сургалтын загвар, хүргэлт нь өнөөгийн боловсрол, нийгмийн тэгш бус байдлыг хурцатгахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай юм. Зайн сургалтын цогц стратегийг төлөвлөхдөө яаралтай бууруулах хэрэгцээ болон урт хугацааны зорилтыг хамарсан байх шаардлагатай. Өнөөгийн хямралын эсрэг хариу арга хэмжээнээс гадна зайн сургалтыг боловсролын бүх түвшинд хэрэгжүүлэх нь үнэ цэнтэй сургамж болох төдийгүй КОВИД-19 цар тахлын дараа илүү нээлттэй, тэгш хамруулсан, уян хатан боловсролын тогтолцоог бий болгох урт хугацааны зорилтын үндэс суурь болох талтай.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Асуудал-№21-1

PDF Embedder requires a url attribute
Show Buttons
Hide Buttons