card

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 165

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН

ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Боловсрол, шинжлэх ухааны яамны зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар баталсугай:

2.1.Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар (Боловсролын чанарын үнэлгээний хэлтэстэй);

2.2.Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар;

2.3.Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар (Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс, Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Тэгш хамран сургах боловсролын хэлтэстэй);

2.4.Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар;

2.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын газар;

2.6.Төрийн захиргааны удирдлагын газар (Хууль, эрх зүйн хэлтэстэй);

2.7.Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Санхүүгийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2.8.Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар;

2.9.Цахим бодлого, статистик мэдээллийн газар;

2.10.Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Дотоод аудитын хэлтэстэй);

2.11.Салбарын хяналтын газар;

2.12.Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар.

3.Боловсрол, шинжлэх ухааны яамны орон тооны дээд хязгаарыг 116 байхаар тогтоосугай.

4.Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоо батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 265 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

Засгийн газрын 2023 оны 05 дугаар

сарын 03-ны өдрийн 165 дугаар

тогтоолын хавсралт

 

 

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН

ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Оршил

 

Боловсрол, шинжлэх ухааны яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Засгийн газрын танхим, Боловсрол, шинжлэх ухааны сайд (цаашид “сайд” гэх)-ын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратеги, төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, бодлогын удирдамжаар хангах, түүнд нийцсэн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, салбарын хөгжлийг мэдээлэл технологи, нотолгоонд суурилсан тоо, мэдээллээр дэмжих, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, хяналт шалгалт хэрэгжүүлэх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход оршино.

1.2.Үндэслэл

Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 1996 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого” болон салбарын бусад бодлогын баримт бичиг, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-ыг тус тус үндэслэн боловсруулав.

 

1.3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин

Хөтөлбөрийг доор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

Монгол Улсын Үндсэн хууль;

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

Төсвийн тухай хууль;

Хууль тогтоомжийн тухай хууль;

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;

Төрийн албаны тухай хууль;

Төрийн хэмнэлтийн тухай хууль;

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль;

Захиргааны ерөнхий хууль;

Зөрчлийн тухай хууль;

Зөвшөөрлийн тухай хууль;

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;

Боловсролын тухай хууль;

Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль;

Бага, дунд боловсролын тухай хууль;

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль;

Хүүхэд хамгааллын тухай хууль;

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль;

Дээд боловсролын тухай хууль;

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль;

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль;

Шинжлэх ухаан, технологийн тухай хууль;

Технологи дамжуулах тухай хууль;

Инновацийн тухай хууль;

Цөмийн энергийн тухай хууль;

Олон улсын гэрээний тухай хууль;

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

Төрийн хяналт шалгалтын тухай хууль;

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль;

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль;

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль;

Цахим гарын үсгийн тухай хууль;

Кибер аюулгүй байдлын тухай хууль;

Статистикийн тухай хууль;

Хөдөлмөрийн тухай хууль;

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль;

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль;

Номын сангийн тухай хууль;

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль;

холбогдох бусад хууль тогтоомж.

1.4.Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, засаглал болон өөрчлөлтийн удирдлага, төрийн захиргааны шинэчлэл, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүдийн туршлага, сургамжид үндэслэн нийтлэг арга зүйг ашиглалаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.

1.5.Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, боловсрол, шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, эрсдэлийн үнэлгээ, шинжилгээ хийх үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Яам нь өөрийн хариуцсан чиг үүргийн асуудлаар Засгийн газарт зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ. Хариуцсан чиг үүргийн дагуу иргэдэд шуурхай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.

1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үйлчлүүлэгч буюу тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тооцов. Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг доор дурдсанаар тодорхойлов.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Засгийн газар

(танхим)

Засгийн газрын

тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг

Боловсрол, шинжлэх ухааны сайд

Төрийн захиргааны төв байгууллага

Стратегийн удирдлага, зохицуулалт

Нутгийн захиргааны байгууллага

Цөмийн энергийн комисс

Аж ахуйн нэгж,

байгууллага

 

Боловсрол, шинжлэх ухааны байгууллага

Ном, хэвлэлийн бүтээгдэхүүн гаргадаг, үйлчилгээ үзүүлдэг байгууллага

 

Багш, эрдэм

шинжилгээний ажилтан

Хэвлэл мэдээллийн байгууллага

Гадаад улс орон,

олон улсын байгууллага

Суралцагч, эцэг эх,

асран хамгаалагч, иргэд

Мэргэжлийн холбоод төрийн бус болон иргэний нийгмийн байгууллага

 

 

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим байна. Яамны стратегийн бодлого, зохицуулалт нь нэн түрүүнд үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөж байгаа нийтлэг болон онцлог эрэлт, хэрэгцээг хангахад чиглэнэ.

 

Мөн бусад хэрэглэгч нар нь иргэд, боловсрол, шинжлэх ухааны салбараар үйлчлүүлэгчид, Монгол Улсын яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, олон улсын болон гадаадын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, боловсролын бүх түвшний болон шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод байна.

 

Үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгчийн үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.

 

Хоёр.Яамны үйл ажиллагааны стратеги

 

2.1.Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар

 

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарах боловсрол, шинжлэх ухааны салбарын үндсэн зорилт, чиг үүрэг болох иргэд сурч, боловсрох эрхээ тэгш эдлэх олон талт боломжийг бүрдүүлэх, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, боловсрол, шинжлэх ухааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр нөлөөг нэмэгдүүлж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

 

Яам нь үйл ажиллагааны доор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

     

2.2.1.боловсролын салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, гадаад улс, олон улсын байгууллагаас санхүүжих төсөл боловсруулах, боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, боловсролын үйлчилгээнд тэгш хамруулан сургах, насан туршдаа суралцахуйг дэмжих, хөгжүүлэх;

 

2.2.2.шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, судалгаа хөгжүүлэлт, инновацын хөгжлийн нийгэм, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлж, улс орны хөгжил, нийгмийн сайн сайханд чиглүүлэх;

 

2.2.3.бүх түвшний боловсролын салбарын хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулахад дэмжлэг үзүүлэх, богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө, холбогдох журам, дүрэм, аргачлал, удирдамж, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, батлуулах, бодлого, төлөвлөгөөний биелэлтийг удирдлага, зохицуулалтаар хангах;

 

2.2.4.дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх;

 

2.2.5.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогч, түншлэлд суурилсан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх;

 

2.2.6.боловсрол, шинжлэх ухааны салбарын удирдлагын манлайллыг хангах, яамны төрийн захиргааны болон салбарын хүний нөөцийн удирдлагын чадавхыг сайжруулах, байгууллагын соёл төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, боловсронгуй болгоход эрх зүйн дэмжлэг үзүүлэх;

 

2.2.7.боловсрол, шинжлэх ухааны салбарын санхүү, эдийн засгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, төсөв, санхүүгийн гүйцэтгэлийг удирдах, зохицуулалтаар хангах, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг шинэчлэх, дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэн өргөжүүлэх;

 

2.2.8.боловсрол, шинжлэх ухааны салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх;

 

2.2.9.салбарын мэдээлэл технологийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, статистикийн мэдээллийг боловсронгуй болгох, дүн шинжилгээ хийх, хянах, тайлагнах;

    

2.2.10.боловсрол, шинжлэх ухааны салбарын болон яамны үйл ажиллагааны дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээг чанаржуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулах, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, эрсдэлийн удирдлага, зөвлөмжөөр хангах;

 

2.2.11.боловсролын салбарт эрүүл, аюулгүй орчин нөхцөл, стандартын хэрэгжилтийг хангуулах, стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийг боловсруулах, батлуулахад дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагааны биелэлт, салбарын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх;

 

2.2.12.цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын стратегийг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, хяналтын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх, удирдлага, арга зүйгээр хангах;

 

2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго

 

Яамны эрхэм зорилго нь хөгжлийн чиг хандлага, нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэх, боловсронгуй болгох, бүх хүний сурч боловсрох эрхийг хангах, тэгш боломжийг бүрдүүлэх, боловсрол, шинжлэх ухааны салбарын зөв, оновчтой бодлогыг тодорхойлж төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, ардчилсан, хүмүүнлэг, ёс зүйг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай, төлөвшсөн иргэнийг бэлтгэхэд оршино.

 

2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт

 

Яам нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд доор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

 

2.4.1.боловсролын салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн төсөл боловсруулах, батлуулах, гадаад улс, олон улсын байгууллагаас санхүүжих төсөл боловсруулах, салбар хоорондын уялдааг бодлогын удирдамжаар хангах, боловсролын чанарын үнэлгээ болон насан туршдаа суралцахуйн тогтолцоог хөгжүүлж бүх түвшний боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах бодлогын чиглэл боловсруулах;

 

2.4.2.шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, цөмийн энерги, инновацын хөгжлийн чиглэлээр урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, түүнд нийцсэн төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үйл ажиллагааг удирдлага, манлайллаар хангах;

 

2.4.3.сургуулийн өмнөх, ерөнхий болон тэгш хамран сургах боловсролын хөгжлийн чиглэлээр батлагдсан бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийн удирдлага, зохицуулалтыг хангах чиглэлээр дүрэм, журам, удирдамж, аргачлал, зөвлөмж боловсруулах, төслийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах;

 

2.4.4.дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжил, засаглал, магадлан итгэмжлэл, судалгаа, сургалт, сургалтын чанар, орчин, багш, оюутны хөгжлийг боловсронгуй болгох чиглэлээр богино хугацааны төлөвлөгөө, дүрэм, журам, удирдамж, аргачлал, зөвлөмж боловсруулах, батлуулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангуулах, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт болон салбарын бодлого, хууль тогтоомж, төлөвлөгөөний биелэлтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

 

2.4.5.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хөгжил, засаглал, магадлан итгэмжлэл, сургалтын чанар, орчин, багш, суралцагчийн хөгжил, хөдөлмөрийн зах зээл, ажил олгогч, мэргэжлийн холбоодын түншлэлийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр богино хугацааны төлөвлөгөө, дүрэм, журам, удирдамж, аргачлал, зөвлөмж боловсруулах, батлуулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангуулах, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт болон салбарын бодлого, хууль тогтоомж, төлөвлөгөөний биелэлтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

 

2.4.6.төрийн захиргааны төв байгууллагын болон харьяа байгууллагын хүний нөөцийн удирдлагын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, байгууллага, салбарын бодлого, үйл ажиллагааг  сурталчлах ажлыг зохион байгуулах;

 

2.4.7.боловсрол, шинжлэх ухааны салбарын санхүү, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, хуулийн төсөл, төсөв боловсруулах, батлуулах, хөрөнгө оруулалт, төсвийн шинжилгээ хийх, салбар хоорондын уялдаа, бодлогын хэрэгжилтийг хангах, батлагдсан төсвийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах;

 

2.4.8.боловсрол, шинжлэх ухааны салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, гадаад улсад хүний нөөц бэлтгэх, олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

 

2.4.9.салбарын мэдээлэл технологийн хөгжлийн чиглэлээр урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, батлуулах, бодлогын удирдамжаар хангах, статистикийн маягт, аргачлалыг боловсронгуй болгох, батлуулах, хянах, дүн шинжилгээ хийх, тайлагнах, түгээх, үйл ажиллагааг удирдлага, манлайллаар хангах, хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

 

2.4.10.боловсролын салбарын төсөв, орлого, зарлага, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, яам болон харьяа байгууллага, төслийн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, харьяа байгууллагуудыг дотоод аудитын нэгдсэн удирдлага арга зүйгээр хангах;

 

2.4.11.иргэний сурч боловсрох эрх, тэгш боломж, чанартай боловсрол эзэмших, эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг хангуулах, шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагааны биелэлт, салбарын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн баталсан нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог бэхжүүлэх;

 

2.4.12.хүн ам, хүрээлэн буй орчныг цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх, цахим технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог бэхжүүлэх.

2.5.Үйл ажиллагааны гол зорилт

 

Стратегийн зорилтын хүрээнд доор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

 

2.5.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.5.1.1.боловсролын салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого чиглэл тодорхойлох, хуулийн төсөл боловсруулах, батлуулах, түүнд нийцсэн төсвийн хэрэгцээний шинжилгээг холбогдох нэгжтэй хамтран хийх;

 

2.5.1.2.боловсролын салбар хоорондын бодлогын уялдааг хангаж, нэгдсэн төлөвлөлт хийх, удирдамжаар хангах;

 

2.5.1.3.боловсролын салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих урт, дунд хугацааны төсөл боловсруулах, донор болон хөгжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны зохицуулалтыг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах;

 

2.5.1.4.боловсролын бүх түвшний чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх, бодлого, зөвлөмж боловсруулах, түгээх, удирдлагаар хангах.

 

2.5.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.2.1.шинжлэх ухааны хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, түүнд нийцсэн төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, бодлогын шинжилгээ хийх, санал боловсруулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

 

2.5.2.2.судалгаа хөгжүүлэлт, өндөр технологи, инновацын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, түүнд нийцсэн төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, санал боловсруулах, инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх,  зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

 

2.5.2.3.шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын салбарын үйл ажиллагааг цахимжуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, иргэдэд мэдээллээр үйлчлэх.

 

2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.3.1.сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, арга хэмжээг боловсруулах, зохицуулалтыг хангах, шаардагдах журам, дүрэм, аргачлал, удирдамж, эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургуулийн өмнөх боловсролын чанар, тэгш хүртээмжийг сайжруулах, бага болон балчир насны хүүхдийн цогц хөгжлийг хангах, салбарын хүний нөөц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний удирдлага, зохицуулалтыг бодлогоор хангах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

 

2.5.3.2.ерөнхий боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, арга хэмжээг боловсруулах, зохицуулалтыг хангах, шаардагдах журам, дүрэм, аргачлал, удирдамж эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургуулийн өмнөх боловсролын чанар, тэгш хүртээмжийг сайжруулах, сургуулийн насны хүүхдийн цогц хөгжлийг хангах, салбарын хүний нөөц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний удирдлага, зохицуулалтыг бодлогоор хангах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

 

2.5.3.3.сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролд тэгш хамран сургах, насан туршийн суралцахуйн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, шаардагдах журам, дүрэм, аргачлал болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын хөтөлбөр, агуулга, үнэлгээ, сурах бичиг, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, суралцагчийн хөгжил, төлөвшил, хамгаалал, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

 

2.5.3.4.суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хууль, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, хоол хүнсний эрүүл ахуй, илчлэг, норм, нормативыг боловсруулж, батлуулах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.

 

2.5.4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.5.4.1.дээд боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг хангах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын агуулга, үнэлгээг боловсронгуй болгох;

 

2.5.4.2.дээд боловсролын салбарын урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөгөөний биелэлтийг удирдлага, зохицуулалтаар хангах;

 

2.5.4.3.дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

 

2.5.4.4.гадаадад болон гадаадаас бакалавр, магистр, докторт тэтгэлгээр суралцагчийн асуудлыг зохицуулах;

 

2.5.4.5.оюутны хөгжил, суралцах орчин нөхцөл, тэгш хамран сургах хөгжлийн бодлого, хууль, төлөвлөгөөний  биелэлтийг удирдлага, зохицуулалтаар хангах.

 

2.5.5.Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.5.1.мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, арга хэмжээг боловсруулах, батлуулах, бодлогын удирдамж, арга зүйгээр хангах, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, журам, дүрэм, аргачлал болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын чанар, нийцлийг сайжруулах, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх;

 

2.5.5.2.мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм, аргачлал болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын чанар, нийцлийг сайжруулах, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх;

 

2.5.5.3.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

 

2.5.5.4.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэх, сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх, суралцагчийн хөгжил хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах асуудлыг зохицуулах.

 

2.5.6.Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.6.1.яамны үйл ажиллагааны өдөр тутмын тогтвортой, тасралтгүй байдлыг хангах, төрийн захиргааны байгууллага, харьяа байгууллагын болон салбарын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, манлайллаар хангах, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;

 

2.5.6.2.яамны болон салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах;

 

2.5.6.3.салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн болон түүний үзэл баримтлалын төслийг боловсруулах, сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал, гэрээ, хэлэлцээрийн төслийг бусад хууль тогтоомжид нийцүүлэн хянах, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, салбарт нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актыг мэдээллийн санд оруулах, өөрчлөлт, хөдөлгөөнийг тогтмол хөтлөх, салбарын хууль тогтоомж, эрх зүйн мэдээллийн сан бүрдүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах.

 

2.5.7.Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.7.1.боловсрол, шинжлэх ухааны салбарын төсвийн хүрээний мэдэгдэл, жил бүрийн урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийн төлөвлөлтийг нийгэм, эдийн засгийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан оновчтой боловсруулах, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, салбарын харьяа байгууллагын төсвийг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, салбарын нягтлан бодох бүртгэлийн бодлогын болон шилэн дансны хэрэгжилтийг хангах;

 

2.5.7.2.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн сар, улирлын болон хөтөлбөр, арга хэмжээний хуваарилалт хийх, захиран зарцуулах, тайлагнах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтаар хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, төсвийг ил тод мэдээлэх;

 

2.5.7.3.гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлтийн зохицуулалтыг хангах, төрийн сантай харилцах;

 

2.5.7.4.салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, худалдан авалтыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах.

 

2.5.8.Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.8.1.салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

 

2.5.8.2.олон улсын хурал, уулзалт, сургалт, семинар зохион байгуулах, яамны гадаад харилцааны бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг хангах.

 

2.5.9.Үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.5.9.1.боловсролын мэдээлэл технологийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, батлуулах, салбарын нэгдсэн мэдээлэл, удирдлага, суралцахуйн системийг нийтийн мэдээллийн дэд бүтцэд нийцүүлэн хөгжүүлэх, нээлттэй сургалтын болон мэдээллийн сан, мэдээлэл солилцоо, нууцлал, аюулгүй байдал болон дижитал дэд бүтцийг нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр хангах, цахим шилжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, салбарын үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад цахим хэлбэрээр хүргэх;

 

2.5.9.2.салбарын статистикийн маягт, аргачлалыг олон улсын аргачлалд нийцүүлэн боловсруулах, шинэчлэх, бодлого, төлөвлөлтөөр хангах, статистикийн мэдээллийн бүртгэлийн чанар, мэдээллийн нэгдсэн санд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, нэгтгэх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, зөвлөх, үйлчилгээ үзүүлэх.

 

2.5.10.Үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.10.1.боловсролын салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, дотоод аудит хийх;

 

2.5.10.2.бодлогын баримт бичиг, хөтөлбөр, арга хэмжээний уялдаа холбоо, тэдгээрийн хэрэгжилтэд дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

 

2.5.10.3.яамны болон харьяа байгууллага, төслийн нэгжийн үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт-шинжилгээ хийх, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж, дүгнэлт, зөвлөмж гаргах;

 

2.5.10.4.яамны болон харьяа байгууллага, төслийн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ, дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх;

 

2.5.10.5.сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах, тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

 

2.5.10.6.салбарын байгууллагын дотоод аудит, хяналт-шинжилгээ, чанарын баталгаажуулалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;

 

2.5.10.7.төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус дотоод аудитыг санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, явц, гарсан үр дүнд хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хангаж ажиллах, тайлагнах;

 

2.5.10.8.салбарын бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт болон байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн мэдээллийн цахим санг бүрдүүлэх.

 

2.5.11.Үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.5.11.1.хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээг холбогдох хуульд заасны дагуу авч хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах;

2.5.11.2.хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хөтлөх, хяналт шалгалт хэрэгжүүлэх доод шатны нэгж, улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

 

2.5.11.3.хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандарт, тэдгээрийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг судлан нэгтгэж, холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг боловсронгуй болгох саналаа хүргүүлэх.

 

2.5.12.Үйл ажиллагааны стратегийн 12 дугаар зорилтын хүрээнд:

 

2.5.12.1.цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоог олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

 

2.5.12.2.хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих, хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн санг хөтлөх;

 

2.5.12.3.хүн ам, хүрээлэн буй орчныг цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнд чиглэсэн хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт судалгааны хэлбэрээр хэрэгжүүлэх;

 

2.5.12.4.цахим технологид тулгуурласан бүртгэл, мэдээллийн санг ашиглан тусгай зөвшөөрөл олгох.

 

2.6.Үйл ажиллагааны зорилт

 

Яам нь үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тус тус нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар

 

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг доор дурдсанаар тодорхойлж байна:

 

 

 

 

Яамны эрхэм зорилго нь хөгжлийн чиг хандлага, нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын зөв, оновчтой бодлогыг тодорхойлж төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, ардчилсан, хүмүүнлэг, ёс зүйг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай, төлөвшсөн иргэнийг бэлтгэхэд оршино.

 

Боловсролын салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн төсөл боловсруулах, батлуулах, гадаад улс, олон улсын байгууллагаас санхүүжих төсөл боловсруулах, салбар хоорондын уялдааг бодлогын удирдамжаар хангах, боловсролын чанарын үнэлгээ болон насан туршдаа суралцахуйн тогтолцоог хөгжүүлж бүх түвшний боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах бодлогын чиглэл боловсруулах

-боловсролын салбарын хөгжлийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын чиг хандлагыг судлан тодорхойлох, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, хуулийн төсөл боловсруулах, батлуулах;

-боловсролын салбар хоорондын бодлогын уялдааг хангаж нэгдсэн төлөвлөлт хийх, удирдамжаар хангах;

-боловсролын салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих урт, дунд хугацааны төсөл боловсруулах, батлуулах;

-боловсролын салбарын статистикийн мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх, төлөвлөлт гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;

-боловсролын салбарын үйл ажиллагааг цахимжуулах, төрийн цахим нэгдсэн системд нийцүүлэх, мэдээллийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах, хамгаалах;

-боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх, бүх түвшний боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх.

 

 

 

 

 

-шинжлэх ухаан, технологийн хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, бодлогын шинжилгээ хийх, инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

-цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, түүнд нийцсэн төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, санал боловсруулах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

-шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын салбарын үйл ажиллагааг цахимжуулах, төрийн цахим нэгдсэн системд нийцүүлэх, иргэдэд мэдээллээр үйлчлэх.

Шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, цөмийн энерги, инновацын хөгжлийн чиглэлээр урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, түүнд нийцсэн төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үйл ажиллагааг удирдлага, манлайллаар хангах

 

 

 

 

Сургуулийн өмнөх, ерөнхий болон тэгш хамран сургах боловсролын хөгжлийн чиглэлээр батлагдсан бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийн удирдлага, зохицуулалтыг хангах чиглэлээр дүрэм, журам, удирдамж, аргачлал, зөвлөмж боловсруулах, төслийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах

-сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын салбарын болон насан туршийн суралцахуйн урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд суурилсан богино хугацааны буюу нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө, холбогдох журам, дүрэм, аргачлал, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, батлуулах;

-сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын салбарын урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах;

-сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын агуулга, хөтөлбөр, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээг боловсронгуй болгох, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, батлуулах;

-тэгш хамран сургах хөгжлийн бодлого, хууль, төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах;

-суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хууль, бодлого, шийдвэрийн биелэлтийн зохицуулалтыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хоол хүнсний эрүүл ахуй, илчлэг, норм, нормативыг боловсруулж батлуулах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Яамны эрхэм зорилго нь хөгжлийн чиг хандлага, нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын зөв, оновчтой бодлогыг тодорхойлж төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, ардчилсан, хүмүүнлэг, ёс зүйг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай, төлөвшсөн иргэнийг бэлтгэхэд оршино.

 

 

 

 

 

-яамны үйл ажиллагааны тасралтгүй, тогтвортой, соёлтой байдлыг хангах, төрийн захиргааны төв байгууллага, харьяа байгууллагын удирдах ажилтны хүний нөөцийн бодлого, хөтөлбөр, удирдлагыг хэрэгжүүлэх, манлайллаар хангах;

-яамны албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх, дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;

-салбарын үйл ажиллагааны тайлагнал, тогтоол, шийдвэрийн биелэлтийг нэгтгэл, хяналтыг хэрэгжүүлэх;

-салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулалтыг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах;

-авлигаас сэргийлэх, соён гэгээрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг удирдлагаар хангах;

-яамны болон салбарын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах, сурталчлах, түгээх.

 

 

 

Төрийн захиргааны төв байгууллагын болон харьяа байгууллагын хүний нөөцийн удирдлагын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, байгууллага, салбарын бодлого, үйл ажиллагааг  сурталчлах ажлыг зохион байгуулах

 

 

 

 

 

 

 

-боловсрол, шинжлэх ухааны салбарын төсвийн хүрээний мэдэгдэл, жил бүрийн урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийн төлөвлөлтийг нийгэм, эдийн засгийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан оновчтой боловсруулах, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

-төсөв, хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, салбарын харьяа байгууллагын төсвийг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, салбарын нягтлан бодох бүртгэлийн бодлогын болон шилэн дансны хэрэгжилтийг хангуулах;

-төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн сар, улирлын болон хөтөлбөр, арга хэмжээний хуваарилалт хийх, захиран зарцуулах, тайлагнах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтаар хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, төсвийг ил тод мэдээлэх;

-гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлтийн зохицуулалтыг хангах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх;

-салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, худалдан авалтыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын санхүү, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, хуулийн төсөл, төсөв боловсруулах, батлуулах, хөрөнгө оруулалт, төсвийн шинжилгээ хийх, салбар хоорондын уялдаа, бодлогын хэрэгжилтийг хангах, батлагдсан төсвийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах

 

 

 

 

 

 

 

 

 

 

-салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

-олон улсын хурал, уулзалт, сургалт, семинар зохион байгуулах, яамны гадаад харилцааны хэрэгжилтийг хангах;

-гадаад болон гадаадаас суралцагчдын асуудлыг зохицуулах.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, гадаад улсад хүний нөөц бэлтгэх, олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

 

 

 

 

 

 

 

 

 

Яамны эрхэм зорилго нь хөгжлийн чиг хандлага, нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын зөв, оновчтой бодлогыг тодорхойлж төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, ардчилсан, хүмүүнлэг, ёс зүйг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай, төлөвшсөн иргэнийг бэлтгэхэд оршино.

-боловсролын мэдээлэл технологийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, батлуулах, салбарын нэгдсэн мэдээлэл, удирдлага, суралцахуйн системийг нийтийн мэдээллийн дэд бүтцэд нийцүүлэн хөгжүүлэх, нээлттэй сургалтын болон мэдээллийн сан, мэдээлэл солилцоо, нууцлал, аюулгүй байдал болон дижитал дэд бүтцийг нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр хангах, цахим шилжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, салбарын үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад цахим хэлбэрээр хүргэх;

-салбарын статистикийн маягт, аргачлалыг олон улсын аргачлалд нийцүүлэн боловсруулах, шинэчлэх, бодлого, төлөвлөлтөөр хангах, статистикийн мэдээллийн бүртгэлийн чанар, мэдээллийн нэгдсэн санд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, нэгтгэх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, зөвлөн туслах.

Салбарын мэдээлэл технологийн хөгжлийн чиглэлээр урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, батлуулах, бодлогын удирдамжаар хангах, статистикийн маягт, аргачлалыг боловсронгуй болгох, батлуулах, хянах, дүн шинжилгээ хийх, тайлагнах, түгээх, үйл ажиллагааг удирдлага, манлайллаар хангах, хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх

төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн хууль тогтоомжийн хэрэгжилт, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

Боловсролын салбарын төсөв, орлого, зарлага, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, яам болон харьяа байгууллага, төслийн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, харьяа байгууллагуудыг дотоод аудитын нэгдсэн удирдлага арга зүйгээр хангах

 

-хуульд заасны дагуу хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээг холбогдох хуульд заасны дагуу авч хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах;

-хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хөтлөх, хяналт шалгалт хэрэгжүүлэх доод шатны нэгж, улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

-хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандарт, тэдгээрийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг судлан нэгтгэж, холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг боловсронгуй болгох саналаа хүргүүлэх.

Иргэний сурч боловсрох эрх, тэгш боломж, чанартай боловсрол эзэмших, эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг хангуулах, шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагааны биелэлт, салбарын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн баталсан нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог бэхжүүлэх

-салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоог олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх;

-хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих, хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн санг хөтлөх;

-хүн ам, хүрээлэн буй орчныг цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнд чиглэсэн хяналтыг хяналт-шинжилгээний хэлбэрээр хэрэгжүүлэх;

-цахим технологид тулгуурласан бүртгэл, мэдээллийн санг ашиглан зохих журамд заасны дагуу зөвшөөрөл олгох.

Хүн ам, хүрээлэн буй орчныг цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх, цахим технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог бэхжүүлэх

Гурав.Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,

зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим:

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:

3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх хэмжээтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжийг хүртэл хоёроос дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний нөөц болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6.улс төрөөс ангид байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

 

3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яам үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дараах байдлаар тогтоосон:

Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын нэгж (Сургуулийн өмнөх боловсролын нэгж, Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгж, Тэгш хамран сургах боловролын нэгжтэй)

 

Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах нэгж

Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн нэгж (Боловсролын чанарын үнэлгээний нэгжтэй)

Санхүү, хөрөнгө оруулалтын нэгж (Санхүүгийн нэгж, Хөрөнгө оруулалтын нэгжтэй)

Төрийн захиргааны удирдлагын нэгж (Хууль, эрх зүйн нэгжтэй)

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны нэгж

Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын нэгж

Цахим бодлого, статистик мэдээллийн нэгж

Мэргэжлийн болон техникийн боловсролын нэгж

Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж (Дотоод аудитын нэгжтэй)

Салбарын хяналтын нэгж

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын нэгж

3.3.Яамны зохион байгуулалтын бүтэц

Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг доор дурдсанаар тодорхойлж байна:

 

3.3.1.Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.1 дүгээр зорилтын хүрээнд хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн хуулийн төсөл болон урт, дунд хугацаанд хэрэгжүүлэх салбарын зорилт хөтөлбөр, арга хэмжээ боловсруулах, батлуулахад дэмжлэг үзүүлэх, бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөр, үнэлгээ, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг, сургалтын орчин, тэгш хамран сургах боловсрол болон насан туршийн суралцахуйн талаар урт, дунд хугацаанд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, батлуулах, боловсролын салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих урт, дунд хугацааны төсөл боловсруулах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны зохицуулалтыг хангах, бүх түвшний боловсролын чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр бодлого, арга хэмжээ боловсруулах, батлуулах, бүх түвшний боловсролын байгууллагын хүний нөөц, байгууллагын засаглал, менежмент, хөгжил, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлт хийх.

 

Энэ нэгж нь үндсэн үүргийнхээ хүрээнд боловсролын салбарын урт, дунд хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөлт, хуулийн төсөл боловсруулах, норм, нормативыг боловсронгуй болгох, салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих урт, дунд хугацааны төсөл боловсруулах, төлөвлөх, нэгдсэн бодлогоор хангах, яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага хоорондын болон эдгээр байгууллага, гаднын байгууллага, судлаачдыг татан оролцуулах, зөвлөмж гаргах, удирдлагаар хангах, судалгаа, дүн шинжилгээ хийх, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын санал, тооцооллыг нэгтгэн боловсруулж, үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

3.3.2.Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.2 дугаар зорилтын хүрээнд шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын салбарын хөгжлийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлох, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих урт, дунд хугацааны төсөл боловсруулах, түүнд нийцсэн хөрөнгө оруулалт, төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, төсөл боловсруулах, төлөвлөх, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

 

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын салбарыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулах, холбогдох байгууллагаар батлуулах, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, салбарын бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо, хүний нөөцийг төлөвлөн хөгжүүлэх, үр дүнд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг яамдаас сонгон авч холбогдох байгууллагаар батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шинжлэх ухааны байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулахад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

 

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухаан, технологийн сан, зөвлөл, Шинжлэх ухааны академи, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төвүүд, төрийн болон төрийн бус байгууллага байна.

 

3.3.3.Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын болон тэгш хамран сургах боловсролын бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.3 дугаар зорилтын хүрээнд сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын салбарын болон тэгш хамран сургах боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хууль, гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, салбарын богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө, дүрэм, журам болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, чанар, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалтын  хөтөлбөр, агуулга, арга зүй, суралцагчийн үнэлгээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний бодлого, холбогдох дүрэм, журам, аргачлал, зөвлөмжийг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнгийн мэдээлэлд шинжилгээ хийх, салбарын хүний нөөц, орчин, хэрэглэгдэхүүн, хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, арга хэмжээ, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийн явцад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

 

3.3.3.1.Энэ нэгжийн чиг үүргийн хүрээний сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Сайдын эрхлэх асуудлын хүрээний сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлтийг удирдлага зохицуулалтаар хангах, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж, сургалт, үйл ажиллагааны чанар, салбарын хүний нөөцийн хөгжил, хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдал, сургалтын орчны чиглэлээр богино хугацааны бодлого, төлөвлөгөөг боловсруулан батлуулж, бодлогын удирдлагаар хангах, зохицуулах, тэгш хамран сургах боловсролын хүртээмжтэй орчин, сургалтын тохируулгат хэрэглэгдэхүүнээр хангах, хүүхдийг цэцэрлэгт тэгш хамран сургах, тэдний хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдлыг хангах талаарх бодлого, төлөвлөгөөг боловсруулан батлуулах, бодлогын удирдлагаар хангах, зохицуулах, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

 

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага, багш, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, ерөнхий, дээд болон насан туршийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.

 

3.3.3.2.Энэ нэгжийн чиг үүргийн хүрээний суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, бодлогын удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг хүлээнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь суралцагчийн хоол, хүнсний эрүүл ахуй, илчлэг, норм, норматив, аюулгүй байдлыг хангах дүрэм, журам, аргачлал, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, явц, үр дүнгийн мэдээлэлд шинжилгээ хийх, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хүний нөөцийн хөгжил, удирдлагыг бодлогоор удирдах, зохицуулахад чиглэгдэнэ.

 

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, ерөнхий боловсролын байгууллага, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх болон дээд, насан туршийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.

 

3.3.3.3.Энэ нэгжийн чиг үүргийн хүрээний тэгш хамран сургах боловсролын асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь бүх шатны боловсролын байгууллагад ялгаатай хэрэгцээтэй иргэний сурч, боловсрол эзэмших эрхийг бүрэн хангах зорилгоор тэгш хамруулах боловсролын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, сургалтын байгууллагын орчны стандартыг бий болгох, шинэчлэн мөрдөх, ялгаатай, хэрэгцээтэй суралцагчид шаардлагатай ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний стандартыг тогтоож, хангамжийг сайжруулах үндсэн үүрэг хүлээж, ялгаатай, хэрэгцээтэй суралцагчтай ажиллах хүний нөөцийн хөгжлийг хангах, сургалтын зохион байгуулалтын арга хэлбэрийг оновчтой тогтоох, иргэдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах, авьяасыг хөгжүүлэх, насан туршдаа суралцахуйг дэмжих, сургуулийн орчин дахь хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдлыг хангах талаарх бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйгээр хангахад чиглэгдэнэ.

 

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, ерөнхий боловсролын байгууллага, багш суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, ерөнхий боловсролын болон дээд, насан туршийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.

 

3.3.4.Дээд боловсролын бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.4 дүгээр зорилтын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжил, засаглал, их сургуулийг хотхон, цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх, ангилал, эрэмбэ тогтоох, чанарын баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр богино хугацааны төлөвлөлт, санал, зөвлөмж боловсруулах, мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн индекс, сургалтын хөтөлбөрийн агуулгын залгамж уялдаа холбоог хангах, сургалтын хөтөлбөрийн хэрэгцээг улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, салбарын хүний нөөцийн хөгжил, удирдлагаар хангах, салбарт хэрэгжих гадаадын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, суралцагчийн хөгжил, хамгаалал, тэгш хамран сургах, насан туршийн суралцахуйн талаарх богино хугацааны бодлого, төлөвлөлт, санал, зөвлөмж боловсруулах чиглэлээр зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

 

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, компани, багш, судлаач, суралцагч, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага байна.

 

3.3.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.5 дугаар зорилтын хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хөгжил, засаглал, магадлан итгэмжлэл, сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэх, ангилал тогтоох, чанарын баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр богино хугацааны төлөвлөлт, санал, зөвлөмж боловсруулах, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн индекс, хөтөлбөрийн агуулгын залгамж уялдаа холбоог хангах, сургалтын агуулгад сургалт-үйлдвэрлэл, үйлдвэрлэл-сургалтын шинэ технологийг нэвтрүүлэх, улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгатай уялдуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын судалгааны ажлыг дэмжих, гадаадын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, багш, суралцагчийн хөгжил хамгаалал, тэгш хамран сургах, насан туршийн суралцахуйн талаар бодлого, төлөвлөлт, санал, зөвлөмж боловсруулах чиглэлээр зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын мэдээллийн технологийн төв, Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага, багш, суралцагч, судлаач, ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага байна.

 

3.3.6.Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.6 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон харьяа байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааг зохицуулах, удирдлагын манлайллыг хангах, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох, харьяа байгууллагын удирдлагын үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, яамны болон харьяа байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон төсвийн ерөнхийлөн захирагчаас аймаг, нийслэлийн Засаг дарга, яамны болон төрийн өмчийн шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, удирдлага, зохицуулалтаар хангах, төсвийн шууд захирагч нарыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх, иргэд, байгууллагуудаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, тогтоол, шийдвэрийн биелэлт гаргах, яамны тасралтгүй, хэвийн үйл ажиллагаа болон үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, албан ёсны цахим хаягийг тогтмол хөтлөх,  албан хэргийг хөтлөх, үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, холбогдох нэгжтэй хамтран цахимжуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, бодлого, арга хэмжээний төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөлд санал өгөх, тодорхой шийдлийг хамтран боловсруулах, санал болгох, боловсруулалтыг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, эрх зүйн маргаанд яамыг төлөөлөн оролцох, хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангуулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

 

3.3.6.1.Энэ нэгжийн чиг үүргийн хүрээний хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь хууль тогтоомжийн үзэл баримтлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийн төсөл боловсруулах чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.

 

3.3.7.Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.7 дугаар зорилтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын төсвийн хүрээний мэдэгдэл, жил бүрийн урсгал болон хөрөнгө оруулалтыг газар зүйн мэдээллийн систем ашиглан оновчтой төлөвлөх, хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, салбарын эрх зүйн болон урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлтийн төсвийн хэрэгцээний тооцоолол хийж, зардлын хүрээ боловсруулах, салбарын харьяа байгууллагын төсвийг нэгтгэн боловсруулах, удирдлага, зохицуулалтаар хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн сар, улирлын болон хөтөлбөр, арга хэмжээний хуваарилалт хийх, захиран зарцуулах, тайлагнах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтаар хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, төсвийг ил тод мэдээлэх, гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтыг хангах, төрийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, нийгэм, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, салбарын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд аудит хийлгэх, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах, шилэн дансны мэдээллийг хөтөлж, салбарын хэмжээнд удирдлага, зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээж ажиллана.

3.3.7.1.Энэ нэгжийн хүрээний санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, үйл ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн жил бүрийн төсвийн төсөл, төсөөллийг үндэслэл сайтай боловсруулах, хамгаалах, төсвийн зардлыг нийтэд ил тод мэдээлэх, боловсрол, шинжлэх ухааны салбарын эдийн засгийн төлөвлөлт, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн төсөл боловсруулах, холбогдох байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг хангах, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах, боловсрол, шинжлэх ухааны байгууллагын эдийн засгийн үр ашгийг сайжруулах, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бий болгон бэхжүүлэх, санхүүгийн тайланд аудит хийлгэх, төсвийн цахим шилжилтийг удирдах, зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, дотоод аудитор, Засгийн газрын тусгай сан, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Сангийн яам, бусад яамд, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, бүх шатны боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.

 

3.3.7.2.Энэ нэгжийн хүрээний хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

 

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний боловсрол, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтын богино хугацааны бодлого, төлөвлөлтийг бодитой, үндэслэл сайтай боловсруулах, батлуулах, бүтээн байгуулалтын төслийг газарзүйн мэдээллийн систем ашиглан төлөвлөх, худалдан авах ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжих төслүүдийн зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, салбарын барилга байгууламжийн нөхцөл, эрсдэлийн судалгаа хийх, хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллийн цахим сан бүрдүүлэх, тайлагнах чиглэлээр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, дотоод аудитор, Засгийн газрын тусгай сан, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Сангийн яам, нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.

3.3.8.Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.8 дугаар зорилтын хүрээнд салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулах, яамны гадаад харилцаа, хамтын ажиллагааг зохион байгуулалтаар хангах, олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, холбогдох нэгжтэй хамтран донор болон хөгжлийн байгууллагын хамтын ажиллагааны зохицуулалтыг хангах, гадаадад болон гадаадаас суралцах оюутны асуудлыг зохицуулах үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь боловсрол, шинжлэх ухааны салбарын гадаад хамтын ажиллагааны бодлого, зохицуулалтыг хангах, салбарын гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулах, олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, уялдааг хангах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний дэргэдэх агентлаг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг салбарын байгууллага, иргэд байна.

3.3.9.Цахим бодлого, статистик мэдээллийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.9 дүгээр зорилтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын урт, дунд, богино хугацааны хөгжлийг мэдээлэл технологийн бодлогоор дэмжих, төрийн цахим нэгдсэн системд нийцүүлэх, боловсролын салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог төлөвлөж, бодлогын удирдамжаар хангах, салбарын цахим засаглалын бодлогын баримт бичгийг боловсруулах үндсэн үүргийг хүлээж энэ хүрээнд мэдээлэл технологи, программ хангамжийн хөгжил, төрийн үйлчилгээнд инновац нэвтрүүлж, нэгдсэн бодлогоор зохицуулах, бодлого төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг бодлогын удирдамжаар хангах, Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төвийн өрсөлдөх чадварыг сайжруулахад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Статистикийн маягт, аргачлалыг боловсронгуй болгох, батлуулах, статистикийн мэдээллийг нэгтгэх, хянах, судалгаа, дүн шинжилгээ хийх, тайлагнах, тархаах, мэдээллийн санг зохицуулах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад шаардагдах мэдээллээр хэрэглэгчийг хангах, хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, эрдэмтэн, судлаач, иргэд, хувийн хэвшлийн байгууллагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төвүүд, төрийн болон төрийн бус байгууллага байна.

3.3.10.Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.10 дугаар зорилтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, яамны болон харьяа байгууллага, төслийн нэгжийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, хяналт тавих, хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, явц болон үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, байгууллагын дотоод аудит, хяналт-шинжилгээ, чанарын баталгаажуулалтыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээг цахимжуулах үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь салбарын хөгжлийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, төсөв, төсөл, хөтөлбөрийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, салбарын үйл ажиллагааг эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар бүх талын мэргэжлийн дэмжлэгийг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.

 

3.3.10.1.Энэ нэгжийн хүрээний дотоод аудитын асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, төсвийн хөрөнгөөр хийгдэж буй үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт зарцуулалт, түүний үр ашигтай байдал, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх, яамны болон харьяа байгууллага, төслийн нэгжийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, дотоод аудитор, Засгийн газрын тусгай сан, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Сангийн яам, бусад яам, нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.

3.3.11.Салбарын хяналтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.11 дүгээр зорилтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд тавих хяналтыг төрийн бодлого, холбогдох дүрэм, журам, стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, эрх зүйн баримт бичиг, стандартыг боловсронгуй болгох, дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах, салбарын хяналтын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, салбарын хяналтыг цахимжуулахад чиглэгдэнэ.

Энэ хяналтын нэгж нь хяналт шалгалт хийж, эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр эрсдэлийн үнэлгээ тогтоох, хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан хөтлөх, улсын байцаагчийн акт, албан шаардлага, дүгнэлт, зөвлөмж, албан даалгавар зэрэг хяналт шалгалтын баримт бичиг үйлдэн зөрчил, дутагдлыг арилгуулах, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх замаар салбарын хууль, тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтийг хангуулах үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын сургалтын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.3.12.Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.4.12 дугаар зорилтын хүрээнд цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангах, салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн дүрэм, журам, заавар зэрэг эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулж, батлуулах, хяналтын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, цахим хяналтын системийг бий болгох үндсэн чиг үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь Цөмийн энергийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, хүн ам, хүрээлэн буй орчныг цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох аюулгүйн үнэлгээ хийсний үндсэн дээр цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрөл олгох, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, салбарын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.

----о0о----