card

Санал асуулга, хэлэлцүүлэг

БОЛОВСРОЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

БОЛОВСРОЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны “Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай” А/160 дугаар тушаалд тус тус үндэслэн “Боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн төслийг шинэчлэн боловсруулаад байна.

Дэлгэрэнгүй
Ерөнхий боловсролын сургуулийн багшийн хөгжлийн төвийн ажиллах үлгэрчилсэн журам

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн хөгжлийн төвийн ажиллах үлгэрчилсэн журам

1.Ерөнхий боловсролын сургуулийн /цаашид сургууль гэх/ багшийн хөгжлийн төвд сургалт, үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой харилцааг энэхүү үлгэрчилсэн журмаар зохицуулна.

Дэлгэрэнгүй
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Их, дээд сургуулийн багш, судлаач, суралцагчдын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн хуулбарлалт шалгах, хуулбарлалтын хувь хэмжээг тогтоох замаар судлаачийн ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор “Бүтээлийн хуулбарлалт шалгах үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын төслийг боловсруулсан болно.

Дэлгэрэнгүй
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Инновацийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4.2 дахь заалт, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.4.1 дахь зорилтын 2 дахь арга хэмжээг тус тус үндэслэн “Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффисд гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг боловсруулан, Захиргааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна.

Дэлгэрэнгүй
Дүрэм, журмын төсөлд санал өгнө үү

Дүрэм, журмын төсөлд санал өгнө үү

Төрийн албаны тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт, Боловсролын тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.1.18 дахь заалт, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 12, 13 дугаар зүйл, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.2-т” Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан тохиолдолд тухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж болно” , 6.2-т “...Зөвлөлийн ажиллах журмыг томилох эрх бүхий албан тушаалтан батална” гэж тус тус заасан нь энэхүү дүрэм, журмыг боловсруулан батлах хууль эрх зүйн үндэслэл болно.

Дэлгэрэнгүй
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт "19.3.Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасны дагуу эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийн төслийг боловсруулан, Захиргааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна.

Дэлгэрэнгүй
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Боловсролын тухай хуулийн 28.1.2 дугаар заалт, Дээд боловсролын тухай хуулийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн их, дээд сургууль, коллежийн “Оюутан элсүүлэх журам”-ыг төслийг шинэчлэн боловсруулан, Захиргааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна. Саналаа battsetseg@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй
Журмын төсөлд санал авч байна

Журмын төсөлд санал авч байна

 Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам батална гэж заасны дагуу энэхүү журмыг төслийг боловсрууллаа.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Энэ хуулийн 34.1-д заасан зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм” журмын төслийг шинэчлэн боловсруулж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна.

Дэлгэрэнгүй
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ АШИГЛАХ,  МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ АШИГЛАХ, МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.10 дахь заалтад мэдээлэлд хариуцагч нь “Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл хариуцагчийн систем ашиглах болон байгууллагын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, аюулгүй байдлыг дотооддоо хангахтай холбогдсон журмыг батлах;” заасны дагуу “Боловсролын салбарын мэдээллийн систем ашиглах, мэдээллийн сан бүрдүүлэх, зохицуулах журам”-ын төслийг боловсруулсан.

Дэлгэрэнгүй
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН (ЭНДОУМЕНТ) САНГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН (ЭНДОУМЕНТ) САНГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.5 дахь хэсэгт заасан “судалгаанд суурилсан үндэсний их сургуулийг хөгжүүлэх” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд уг зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Судалгаа, шинжилгээний ажлын санхүүжилтийг нэмэгдүүлж, орлогын олон талд (эндоумент сан) эх үүсвэрийг бий болгох”, “эндоумент сан байгуулах дүрэм журам боловсруулан эрх зүйн орчныг бүрдүүлэх”-ээр тусгагдсан.

Дэлгэрэнгүй