Нүүр
    БШУЯСӨББага, дундДээдНТБШинжлэх ухаан, технологи
       
    "БШУЯ, ИХ СУРГУУЛИУДЫН ХОТХОНЫ АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ЗАХИРГАА"-НЫ ЛОГО ЗОХИОХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА
    Нэг. Уралдааны агуулга
    Монгол Улсын Засгийн Газрын Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлийн дагуу хотхоны бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий  Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа 2010 онд байгуулагдан ажиллаж байна. Байгууллагын үйл ажиллагаа, онцлог, утга санааг бэлгэдэж, энгийн ойлгомжтой өгүүлэмжтэй, цогц утга агуулгатай бүтээл байна.
    Хоёр. Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага
    · Лого нь байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг товч, тодорхой тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна;
    · График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна;
    · Лого нь өндөр нягтралтай (300 dpi-с дээш) байх шаардлагатай бөгөөд (жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд харагдаж байх) уралдаанд ирүүлэх бүтээлийг tiff,  jpeg форматтайгаар CD юм уу DVD дээр буулгаж ирүүлнэ;
    · Логоны  дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр зохиогдоно. Лого нь видео, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна;
    · Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусад бүтээл /лого/-ноос хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бүтээлүүдийг хүлээн авахгүй;
    · Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан тайлбарыг заавал хавсаргана;
    · Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа бүтээлийг битүүмжилж ирүүлсэн дугтуйн дээр тодорхой бичсэн байна;

    Гурав. Хүлээн авах хугацаа
    Бүтээлийг 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажлын цагаар хүлээн авна.

    Дөрөв. Шалгаруулалт
    • Бүтээлийг агуулгын товч тайлбарын хамт шалгаруулалтын комиссын хурлаар хэлэлцэнэ.
    • Комиссын гишүүд ирсэн бүтээлүүдээс нэг бүтээлийг сонгон шалгаруулна.
    • Ирүүлсэн бүтээлүүдийг буцаан олгохгүй бөгөөд ИСХАӨЗ-ны өмч болон үлдэнэ.
    • Шалгаруулалтын үр дүнг бүтээл хүлээж авах эцсийн хугацаанаас хойш ажлын 5 хоногт багтаан оролцогчдын цахим шуудангаар мэдэгдэнэ.       
    Тав. Шагнал
    Ирүүлсэн бүтээлүүдээс шалгарсан нэг бүтээлийг 500,000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.

    Зургаа. Бүтээлийг хүлээн авах хаяг
    Их Сургуулиудын Хотхоны Ашиглалтын Өмнөх Захиргаа, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  ШУТИС-ын төв номын сан, 305 тоот.
    Утас: (976-11) 329466  Цахим шуудан: contact@mongolcampus.mn
    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах