БШУЯ-ны мэргэжилтнүүд "11-11 төв"-д ирсэн асуултад хариуллаа : Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Нүүр
    БCШУСЯСӨББага, дундДээдСоёл, урлагШинжлэх ухаанСпорт
      Шилэн данс
         
      БШУЯ-ны мэргэжилтнүүд "11-11 төв"-д ирсэн асуултад хариуллаа
      
      Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төв иргэдээс ирүүлсэн асуулт, гомдол санал дээр тулгуурлан холбогдох яам, агентлагуудаас шууд хариулт, тайлбар авах ажлыг цувралаар зохион байгуулж байгаа.
      Өнгөрсөн долоо хоногт дээд болон ерөнхий боловсролын сургалттай холбоотой асуудлаар БШУЯ-ны холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд 11-11 төвд ажиллаж, мэдээлэл өглөө. 11-11 төвд оюутны тэтгэлэг, гадаадад суралцах тэтгэлэг, төрийн сангийн зээл, тэтгэлэг, замын зардалтай холбоотой олон асуулт ирдэг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн багш нар мөнгө хурааж, ном зарж байгаа гэх гомдол ч тавьдаг байна.

      БШУЯ-ны мэргэжилтнүүд тэдгээр асуулт бүрт тодорхой хариу, мэдээлэл өгч, иргэдийн санал, гомдлыг хэрхэн барагдуулах талаар үр дүнтэй уулзалт хийсэн юм.  Үүнээс гадна БШУЯ байрандаа "Олон нийттэй харилцах алба"-ыг ажиллуулж, яамныхаа мэргэжилтнүүдийг хуваарийн дагуу өдөр бүр иргэдийг хүлээн авах ажилд томилдог. Тиймээс  иргэд ажлын цагаар БШУЯ-д ирж өөрийн мэдэхийг хүссэн зүйлийнхээ дагуу чөлөөтэй мэдээлэл авахаас гадна энгийн утасны тарифаар дуудлага авдаг 1209 тусгай дугаар руу залгаж санал бодлоо хэлдэг байна.
      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
      Төсөлд санал авч байна
       1 
      Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
      БСШУС-ын салбараас тусгах зорилтын санал ҮЗЭХ
       2  Соёлын тухай хуулийн төсөл ҮЗЭХ
       3  Киноны тухай хуулийн төсөл ҮЗЭХ
      Санал авч дууссан хэлэлцүүлгүүд ҮЗЭХ