УКРАЙН УЛСАД Бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа /2021-2022/ НЭМЭЛТ ЗАР

A- A A+
УКРАЙН УЛСАД Бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа /2021-2022/ НЭМЭЛТ ЗАР

Нэг. Тавигдах шаардлага 

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн;
  • Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн дүнгийн дундаж 80-аас дээш;
  • Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл:

  • Биологи
  • Хүрээлэн буй орчин судлал
  • Байгаль орчныг хамгаалах технологи
  • Нисэхийн инженер
  • Авто замын инженер
  • Төмөр замын инженер
  • Уул уурхайн инженер
  • Уул уурхайн ашиглалтыг технологи
  • Хот байгуулалтын инженер
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи
  • Барилгын инженер
  • Газрын тосны инженер
  • Мэдээлэл технологийн инженер
  • Химийн инженерчлэл
  • Механик инженер
  • Электроник
  • Газар тариалангийн аж ахуй
  • Мал аж ахуй
  • Хөрс судлал
  • Ойн инженер

Гурав. Бүртгэл

БҮРТГЭЛ 2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРӨӨС 3 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН 12.00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

  • Цахим өргөдөл
  • Анги удирдсан багшийн тодорхойлолт;
  • 11 дүгээр ангийн дүнгийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
  • Украйн Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /500 үгээс доошгүй/
  • Мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөө /1 нүүр/
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг цахимаар оруулна;

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлэхийг хүсье.

Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сонгон шалгаруулалтыг цахимаар хийх бөгөөд хянан баталгаажуулсны дараа ярилцлагын нэрсийн жагсаалт, онлайн ярилцлагын хуваарийг Боловсрол, шинжлэх ухааны яамны вебсайтад байршуулна.

Бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны 51-260726 утсаар авч болно.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ