Инновацийн долоо хоног болон бусад арга хэмжээ

A- A A+
Инновацийн долоо хоног болон бусад арга хэмжээ

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,  төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг  олон улсын туршлага, дэлхий нийтийн жишгийн дагуу 2014 оноос хойш 5 жил дараалан амжилттай зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд:

  • Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлууд, гарц, технологийн шийдэл сэдвээр эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал;
  • “Инновацийн түншлэл, хөгжлийн гарц” чуулган;
  • “Хөдөө аж ахуйн технологи, инноваци” форум, үзэсгэлэн;
  • Залуу судлаачдын судалгааны ажлын үр дүнгээр хэвлүүлсэн бүтээлийг хэлэлцүүлдэг “Best paper        award” эрдэм шинжилгээний бага хурал;
  • “ICIED: International conference on innovation & entreprenuership development Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал;
  • “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал,
  • “Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэн үзүүлж, сурталчлах зорилгоор бүхий үзэсгэлэн, яармаг худалдаа; Хувийн хэвшлийн байгууллагуудын идэвх, оролцоо жил ирэх тусам нэмэгдэж байна.
  • Гарааны бизнесийг дэмжих  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, хамтын оффис “Co-working space”-үүдийн нэгдсэн чуулга уулзалт;
  • “START-UP WEEKEND” залуучуудын гарааны бизнесийг дэмжих, шилдэг төсөл шалгаруулах зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулдаг. Инновацийн 7 хоног арга хэмжээ нь инновацийн үйл ажиллагаанд оролцогч талууд,  нэн ялангуяа хувийн хэвшлийн байгууллагуудын идэвх, оролцоо жил бүр өгч брэнд арга хэмжээ болтлоо хөгжиж ирсэн.