Данийн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид хичээлдээ явж эхэлсэн байна

A- A A+
Данийн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид хичээлдээ явж эхэлсэн байна

Данийн Вант Улс бага сургуулиудын танхимын сургалтыг өнгөрсөн сард амжилттай сэргээж, Европ тивдээ үлгэр дуурайлал болоод байгаа билээ.           

Данийн Засгийн газар коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон хорио цээрээс гарах шилжилтийн хоёр дахь шатандаа орох шийдвэрийг баталсан. Шилжилтийн хоёр дахь шатанд 5 дугаар сарын 27-ны өдрөөс бүх дунд сургууль, сургалтын төвүүд нээснээр 16-19 насны сурагчид зуны амралтаас өмнө танхимын сургалтад хамрагдахаар болжээ. Мөн энэ хугацаанд оройн, хөгжмийн болон урлагийн сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлэх юм байна.

Эх сурвалж: www.eurointegration.com.ua/rus/news/2020/05/21/7110217/