Монгол ур чадвар 2023 тэмцээн

A- A A+
Монгол ур чадвар 2023 тэмцээн

Монгол ур чадвар 2023 тэмцээний мэдээлэл

Монгол ур чадвар 2023 тэмцээний 1 шатны шалгаруулалт өндөрлөлөө. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх, 2024 онд БНФУ-ын Леон хотод болох “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд оролцох үндэсний ялагчийг шалгаруулах “Монгол ур чадвар 2023” ур чадварын тэмцээний эхний шат 2023 оны 5 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Мужаан, Өрөг угсрагч, Сантехникч, Тогооч, Цахилгаанчин, Гагнуур, CNC Токарь, График дизайнч мэргэжлүүдээр зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнийг БШУЯ, “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” ТББ, GIZ-“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл, Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо, Монголын ой модны үйлдвэрүүдийн түншлэл ассоциаци, Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо, Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөл, “Оюу Толгой” ХХК, Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүд Хэвлэн-Нийтлэгчдийн Холбоо, Барилгын политехник коллеж, Налайх политехник коллеж, Техник технологийн политехник коллеж, Хүнс технологийн политехник коллеж, Монгол-Солонгосын политехник коллеж, Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ШУТИС Механик тээврийн сургууль хамтран зохион байгууллаа.

Монгол ур чадвар 2023 тэмцээний 1-р шатанд 138 суралцагч, 103 багш нар оролцсон бөгөөд дараагийн шатанд 17 МБСБ-ын 41 суралцагчид шалгарлаа. Тэмцээн нийт 3 шаттайгаар зохион байгуулагдах ба 2-р шат 2023 оны 10 сарын 12-13-нд, 3-р шат 12 сард болно.

Энэ удаагийн тэмцээнд Өмнөговь аймаг дахь Политехник Коллежоос хамгийн олон оролцогч буюу 7 суралцагч, Барилгын Политехник Коллеж 5, Баянхонгор аймаг дахь Политехник Коллеж 5, Техник Технологийн Политехник Коллежийн 4 оролцогч 2-р шатад шалгарсан байна.

1-р шатанд шалгарсан оролцогчид:

CNC Токарь

1

Барилгын Политехник Коллеж

Г. Санчир

2

Барилгын Политехник Коллеж

А. Нямбаяр

3

Өмнөговь аймаг дахь Политехник Коллеж

А. Эрхэмбилэг

4

Налайх дүүрэг дэх Политехник Коллеж

Б. Эрдэнэбилэг

     

Гагнуур

1

Герман-Монголын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

М.Сүхбат

2

Герман-Монголын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Г.Отгонцэцэг

3

Өмнөговь аймаг дахь Политехник Коллеж

Г.Сүхбаатар

4

Техник Технологийн Политехник Коллеж

Э.Мандах

5

Өмнөговь аймаг дахь Политехник Коллеж

 Б.Чухал

     

Өрөг угсралт

1

Барилгын Политехник Коллеж

Ш.Өсөхбаяр

2

Барилгын Политехник Коллеж

О.Баттулга

3

Баянхонгор аймаг дахь Политехник коллеж 

А.Оюунмөнх

     
     

Цахилгаан

1

Скиллстек Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Ш.Энхбаяр

2

Налайх дүүрэг дэх Политехник Коллеж

Б.Хишигт

3

Дархан аймаг дахь Уул Уурхай Эрчим Хүчний Политехник Коллеж

Ж.Хатанбаатар

4

Баянхонгор аймаг дахь Политехник Коллеж

Ч.Ялалт

5

Өмнөговь аймаг дахь Политехник Коллеж

Д.Дагвадорж

     

Сантехник

1

Ховд Хөгжил Политехник Коллеж

Э.Цэрэнням

2

Барилгын Политехник Коллеж

Ш.Мөнгөншагай

3

Дундговь аймаг дахь Политехник Коллеж

А.Ариунболд

4

Техник Технологийн Политехник Коллеж

Б.Баярмагнай

5

Баянхонгор аймаг дахь Политехник Коллеж

Б.Мягмарсүрэн

     

Тогооч

1

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж

Ц.Тэмүүлэн

2

Техник Технологийн Политехник Коллеж

 Г.Азбаяр

3

Өмнөговь аймаг дахь Политехник Коллеж

Ж.Нямдорж

4

Барилга, Технологийн Политехник Коллеж

Ц.Амартөвшин

5

Төв аймаг дахь Баянчандмань Политехник Коллеж

О.Сарантуяа

     

График дизайн

1

Монгол-Солонгосын Политехник Коллеж

Б.Жавхлан

2

Дархан-уул аймаг дахь Политехник Коллеж

Ш.Ганчимэг

3

Өмнөговь аймаг дахь Политехник Коллеж

М.Жаргалцэцэг

4

Шинэ Иргэншил Политехник Коллеж

А.Үүрцайх

5

Хэнтий Аймаг дахь Политехник Коллеж

М.Мөнхтөр

6

Монгол-Солонгосын Политехник Коллеж

М.Цэцгээ

7

Өмнөговь аймаг дахь Политехник Коллеж

Ц.Индра

8

Дорноговь аймаг дахь Политехник Коллеж

Г.Даваадалай

9

Хэнтий аймаг дахь Политехник Коллеж

У.Сарангуа

     

Мужаан

1

Ховд Хөгжил Политехник Коллеж

Б.Батцэрэн

2

Ховд Хөгжил Политехник Коллеж

Н.Буд

3

Баянхонгор аймаг дахь Политехник Коллеж

Э.Бямбажав

4

Техник Технологийн Политехник Коллеж

П.Ууганбаяр

5

Баянхонгор аймаг дахь Политехник Коллеж

Б.Нацагдорж