БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНЫ ЗУНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНЫ ЗУНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД богино хугацааны ЗУны сургалтад хамруулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

Тус Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтныг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын зуны сургалтын хөтөлбөрийг зарлалаа. Зуны сургалт нь жил бүрийн 7,8,9 дүгээр саруудад зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол багтана)
  • Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй.Үүнд:

Олон улсын тээврийн зардал

Виз олголттой холбоотой зардлууд

Даатгалын зардал

Тавигдах шаардлага 

  • Чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан, 18-аас дээш настай Монгол Улсын иргэн;
  • Чех хэлний А1 түвшний мэдлэгтэй байх: 

Бүрдүүлэх материал

  • Цахим өргөдлийн маягт / Энд дарж татаж авна уу /
  • Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт
  • Гадаад паспорт

Өргөдлийн маягтыг зөвхөн Англи эсвэл Чех хэлээр бөглөнө.

  • Зуны сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн эссэ /Англи эсвэл Чех хэл дээр 200 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг дээрх материалуудын хамт 2023 ОНЫ 02 САРЫН 24-НЫ ДОТОР Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хаяглан ирүүлнэ үү. Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/ -аас авах боломжтой.