“Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг Үнэлэх, дүгнэх журам”-ын төслийн танилцуулга

A- A A+
“Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг Үнэлэх, дүгнэх журам”-ын төслийн танилцуулга

Энэхүү журмаар багшийн ажлын норм, бүтцийн дагуу албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажлын гүйцэтгэл, үр дүнгээр үнэлж дүгнэх үнэлгээний үр дүнд үндэслэн багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, багшид мөнгөн урамшуулал олгох үндэслэлийг тогтоохтой холбогдох харилцааг зохицуулахаар тусгасан.

                 Төсөлд тусгаснаар багшийн ажлыг үнэлэх, дүгнэх үйл ажиллагааг Боловсролын үнэлгээний байгууллага хариуцан аймаг, нийслэлийн боловсролын газар болон ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулна. Багшийн ажлын үнэлгээг дарах 4 үндсэн шалгуурын гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу Боловсролын үнэлгээний байгууллагаас боловсруулсан арга хэрэгслийг ашиглан Суралцагчийн мэдлэг, чадварын ахицыг үнэлэх хөндлөнгийн шалгалт болон суралцагч, багш, эцэг эх асран хамгаалагч, сургуулийн удирдлагаас авах асуулгын хэлбэрээр зохион байгуулж, 100 хүртэлх оноогоор дүгнэнэ. Үүнд:

  1. Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн;
  2. Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн;
  3. Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн;

iv)  Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр.

Журмын төсөлд багш нарыг Багшийн ажлын үнэлгээний үр дүнд шинжилгээ хийж, түүний үр дүнгээр нийслэл, аймгийн төв болон сум-баг гэсэн 3 байршилд судлагдахуун /бага анги тус бүр /цаашид “бүлэг” гэх/-ээр эрэмбэлсэн жагсаалт гаргаж, өндөр үнэлгээ авсан багшид урамшуулал олгох шийдвэрийг сургуулийн захирал гаргах зохицуулсан.

            Мөн багшийн үнэлгээний үр дүнд хийсэн дүн шинжилгээний үр дүнг Боловсролын үнэлгээний байгууллага хийж, холбогдох мэдээллийн системд байршуулах бөгөөд энэхүү үр дүнд үндэслэн боловсролын үндэсний болон орон нутгийн байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд тухайн түвшин бүр дэх багшийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж хариу арга хэмжээ авах талаар зохицуулалтыг тусгасан. Багш өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллах талаар ч мөн зохицуулсан.

            Энэхүү журмыг хэрэгжүүлснээр багш, сургууль, орон нутаг бүр ажлын гүйцэтгэлээр улсын хэмжээнд ямар түвшинд байгаа талаар үнэн зөв мэдээлэл авах, цаашид ажлын гүйцэтгэл, үр дүнгээ ахиулахын тулд авах арга хэмжээний чиглэлээ тогтоох үндэслэлүүд тодорхой болгон ач холбогдолтой юм.

            Та бүхэн журмын төсөлтэй танилцаад саналаа bumangerel@mecs.gov.mn, gantsetsegch@mecs.gov.mn хаягуудаар ирүүлнэ үү.