Танилцуулга

A- A A+
Танилцуулга

Монгол судлал талаар

Анх “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 14 тоот зарлигийн дагуу Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 402 дугаар тогтоолоор тус санг байгуулж, дүрэм болон орон тооны хязгаарыг батлаж, Монгол судлалын сан ажиллаж эхэлсэн.

“Монгол судлалыг дэмжих сан”-гийн Ажлын албаны үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 55 тоот тогтоолоор тус сангийн Ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хариуцуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” (2012-2016), 2018 оны 98 дугаар тогтоолоор “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” /2018-2021 он/ батлагдан хэрэгжиж ирсэн. Одоо Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд зааснаар Хөгжлийн зорилтот хөтөлбөр хэлбэрээр хэрэгжиж эхэлсэн.

Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр монгол судлалын бодлого, хэрэгжилтийн үйл ажиллагаа нэгдмэл зохион байгуулалттай байж,  монгол судлаачид, монгол судлалын чиглэлээр суралцагчдын идэвх сэргэн судалгааны хамтын томоохон бүтээлүүд гарах нөхцөл хангагдан, эрдэм шинжилгээний хурал, бүтээлүүдэд чанарын ахиц гарах зэрэг эерэг хандлага бий болж энэ салбар эрчимтэй хөгжих, илүү өргөжих бодит суурь тавигдсан.

Сүүлийн жилүүдэд Монгол судлалын үйл ажиллагааг дэмжих зардлын  санхүүжилт тогтворгүй, батлагдсан төсөв татагдах, хүрэлцээ муу зэрэг   шалтгаанууд ажиглагдаж байна.

 

Хөтөлбөрт батлагдсан

Төсөвт тусгагдсан

Олгогдсон

Гүйцэтгэл

2018 он

852.0

852.0

852.0

100%

2019 он

900.0

842.0

589.0

 70%

2020 он

955.0

346.0

274.4

71.5%

2021он

1,050.0

346.0

324.1

93.6%

2022 он

Хөгжлийн зорилтот хөтөлбөр

2,346.0

 

 

2022 онд Монгол судлалын үйл ажиллагаанд Ази, Европ, Хойд Америкийн монгол судлалын бүсчилсэн хурал зохион байгуулах, гадаадын монгол судлалын төвүүдийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх тэлэх бодлого, монголч судлаачидтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, урамшуулах татах бодлого, Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Олон Улсын Монголч эрдэмтдийн 12 дугаар их хурал, Монгол хэлний олон улсын олимпиад зохион байгуулах зэрэг дорвитой ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Монгол судлалыг дэмжин хөгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ нь Монгол судлалын чиглэлээр хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг сайжруулах, гадаад, дотоодын байгууллага, эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны орчин, нөхцөлийг сайжруулах, түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гадаад, дотоодод сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа юм. Энэхүү үйл ажиллагаанд дэлхийн монгол судлаачид идэвхитэй оролцож,  манай орныг зорьж, хамтарсан ажиллагаа хөгжих нь Монгол улс дэлхийн Монгол судлалын төв гэдгийн гол илэрхийлэл болох учиртай юм.

Монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны  санхүүжилт, гадаад дахь төвүүдэд олгосон санхүүжилтийн эзлэх хувь

 

Олгогдсон санхүүжилт

Гадаадын төвүүдэд олгосон санхүүжилт

Эзлэх хувь

2018 он

852.0

244.50

27.5

2019 он

589.0

223.72

37.9

2020 он

274.4

0

0

2021он

324.1

72.0

22.2