Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСудлаачидТүншлэгчидТехнологийн үндэсний сан
         
      Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх зүйлсийн жагсаалт
      "Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэн хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт"-ыг шинэчлэн боловсруулж, уг жагсаалтын төсөлд Та бүхний саналыг авахаар цахим хуудсанд байрлуулж байна.

      "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д төрийн байгууллага нь шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулж, иргэд, олон нийтээс саналыг авахаар заасны дагуу тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсээс БСШУ-ны сайдын 2004 оны 85 дугаар тушаалаар батлагдсан "Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэн хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт"-ыг шинэчлэн боловсруулж, уг жагсаалтын төсөлд Та бүхний саналыг авахаар цахим хуудсанд байрлуулж байна.

      2008 онд батлагдсан "Сургуулийн өмнөх боловсролын тухай" хуулиар цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс хариуцахаар болж, төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн бүх зардлыг төрөөс хариуцан санхүүжүүлж байна. Хүүхдийнхээ бие бялдар, оюун ухаан, танин мэдэхүйн хөгжлийг бүх талаар дэмжихэд эцэг эх бүхэн санаа тавьж, хүүгээ, охиноо ирээдүйд Эрдэм боловсролтой, Зөв монгол хүүхэд болон төлөвшихэд нь Таны дэмжлэг, оролцоо их хэрэгтэй юм.  

      "Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт" шинээр батлагдан хэрэгжиж байгаа энэ үед хүүхдийг сургуульд амжилттай бэлтгэхэд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасны дагуу цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхчүүдийн зүгээс бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүний чанар чухал нөлөөтэй билээ. Бид хүүхдэдээ аль болох хамгийн чанартай сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгохыг хичээдэг боловч ямар шаардлага хангасан байвал хүүхдэд маань хэрэглэхэд эвтэйхэн байх талаар тэр бүр мэддэггүй тул жагсаалтад орсон хэрэглэгдэхүүн бүрт чанарын шаардлагыг нэмж тусган оруулсан болно.

      Эрхэм хүндэт эцэг эхчүүд, Иргэд, багш сурган хүмүүжүүлэгчид ээ!
      Та бүхэн шинэчлэн боловсруулсан "Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэн хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт" (65.95 KB) -тай танилцан, өөрсдийн санал бодлоо info@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

       
      СУРГУУЛИЙН ӨМНӨХ, БАГА БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах