Нүүр
    БCШУЯСӨББага, дундДээдНТБШинжлэх ухаан, технологи
       
    МОНГОЛ УЛСЫН
    БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
    САЙДЫН ТУШААЛ

    2011 оны 07 сарын 20 өдөр                         Дугаар 279                           Улаанбаатар хот

    Сургалтын хөтөлбөр батлах тухай
     
    Монгол улсын Боловсролын тухай хуулийн 28.1.2 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 20 дугаар тушаалаар баталсан "Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого", "Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт"-ыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

    1. Хүүхдийн цэцэрлэгийн "Бэлтгэл бүлгийн сургалтын хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

    2. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг), Боловсролын хүрээлэн (Н. Бэгз)-д тус тус даалгасугай. 

    3. Сургалтын хөтөлбөрийг 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхийг төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт тус тус даалгасугай.

     

    САЙД                                                 Ё. ОТГОНБАЯР


                 
     

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны  сайдын 
            2011 оны 7 дугаар сарын 20 өдрийн 279 дугаар
    тушаалын  хавсралт

     

     
    Бэлтгэл бүлгийн хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр

    Хүлээгдэж буй ерөнхий үр дүн: Бие бялдрыг хөгжүүлэх дасгал, хөдөлгөөнийг хийж сурна.
     

    Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

     

    Хүлээгдэж буй

    үр дүн

    Агуулга

     

     

     

    Үнэлгээ

     

     

    Мэдлэг

     

     

    Чадвар

     

     

    Хэрэглээ

     

    Алхалт

    Биеийн тэнцвэрээ хадгалан алхана.

     

     

    .

    ·         Биеийн баруун, зүүн аль нэг тал руугаа хазайхгүй, биеэ эгцлэн алхах тухай

    ·         Дасгал хийхийн өмнө биеэ халаах тухай

    ·         Хөлийн өлмий, өсгий дээр алхах

    ·         Баруун, зүүн тийш хөл хавсарч алхах

    ·         Хөлийн улны дотор, гадна   талаар алхах

    ·         6-8 м зайд хагас сууж явах

    ·         Маршийн аянд алхах

    ·         Зөв алхах

    ·         Биеэ зөв, цэх  авч явах

     

     

    ·         8- 10 метр зайд насанд хүрэгчдийн зааврын дагуу алхаж буй байдал

    ·         Биеэ цэх авч алхах

    ·         Хөгжмийн  аянд хөл, гарын хөдөлгөөнийг тохируулан алхаж буй байдал

    Гүйлт

    Авхаалж самбаа, тэсвэр тэвчээр хөгжиж, гүйлтийн хурд нэмэгдэнэ.

     

     

    ·         Нам ба босоо гараанаас  дохиогоор нэгэн зэрэг гүйж, барианд орох тухай

     

    ·         Хөлийг хажуу тийш савж гүйх

    ·         Хөлийг хойш савж гүйх

    ·         Хажуугаараа хавсралттай гүйх

    ·         Үсрэлттэй гүйх

    ·         10-15 м зайд хурдтай гүйх

    ·         50-100м зайд жигд хурдтай гүйх

    ·         Хурдаа өөрчилж гүйх  

     

     

    ·         Хурдаа тохируулан  гүйх

     

    ·         15-20м, 50м зайд гүйлтийн хувилбаруудыг техникийн дагуу гүйцэтгэж буй байдал

    ·         Гүйх үед хурдаа тохируулж буй байдал

    Бие хөгжүүлэх дасгал

     

    Тодорхой орон зайд хөдөлгөөнөө удирдана.

     

    ·         Хөгжимт гимнастикийн  дасгалын бүтцийн тухай

    ·         Хөгжимт гимнастикийн дасгалыг хэрэглэлтэй ба хэрэглэлгүй  хийх тухай

    ·         8, 16 тоот дасгалыг хэрэглэлтэй, хэрэглэлгүй хийх

    ·         Дасгалыг хөгжмийн аянд хийх

     

    ·         Гимнастикийн хэрэглэлийг ашиглан  дасгал хийх

    ·         Хөгжмийн аянд хөдөлгөөнөө  зохицуулан дасгал хийх.

     

    ·         Хөгжмийн хэмнэлд тохируулан 8, 16 тоот дасгалыг дэс дарааллын дагуу гүйцэтгэж буй байдал

    ·         Гимнастикийн хэрэглэлтэй        дасгалын  гүйцэтгэл

    Жагсаалын

    дасгал

     

     

     

     

    Аливаад эмх цэгцтэй,  идэвхтэй, зохион байгуулалттай ханддаг  болно.

    ·         Анхааруулах, гүйцэтггэх командын тухай ойлголт

    ·         Жагсаалын хувиргалт

    хийх аргуудын тухай 

    ·         "Жагс", "номхон", "баруун, зүүн тийш эргэ" командыг гүйцэтгэх

    ·         Жагсаалын эхнээс 1-5 хүртэл тоолох

    ·         Нэг эгнээ, цуваа жагсаалаас 2-4 эгнээ, цуваанд  шилжиж  алхах

    ·         Чиглүүлэгч баруун, зүүн мөр түрүүлж алхах

    ·         Могойчилж алхах

    ·         Хөдөлгөөнөө зохицуулах, нэг үйлдлээс нөгөө үйлдэлд шилжих

    ·         Багаар хамтарч ажиллах

     

     

    ·         Командын гүйцэтгэл

    ·         Жагсаалыг багшийн  дохиогоор эхэлж, дуусгах чадвар

     

    Тэнцвэрийн дасгал

    Авхаалж самбаа, хөгжинө.

    ·         Хөдөлгөөн хийхдээ тэнцвэрээ хадгалах тухай

    ·         Газар байрлуулсан бүдүүн олсон дээгүүр баруун, зүүн талаараа хавсралттай  алхах

    ·         Вандан сандал дээр хосоороо зогсож бөмбөгийг шидэж дамжуулах

    ·         Гүйлт ба үсрэлтийн дараа нэг хөл дээрээ зогсох

    ·         Гүйлтийн үед эргэлт хийх

    ·         Гүйлтийн  дараа дохио өгөхөд шоо модон дээр гарч зогсох

    ·         Толгой дээрээ ууттай элс тавин вандан сандал дээгүүр алхах, хагас суух,  эргэлт хийн буцаж алхах

     

    ·         Биеийнхээ

    тэнцвэрийг хадгалах

     

     

     

    ·         15-20 см өргөнтэй  вандан сандал дээр алхаж буй байдал

    ·         Тэнцвэр хадгалах  дасгалыг техникийн дагуу  гүйцэтгэж буй байдал

     

    Үсрэлт харайлтын дасгал

    Үсрэх, харайх дасгалыг гүйцэтгэнэ.

    ·         Хөлийн өлмий, өсгий дээр үсрэх тухай

     

    ·          Хөлийн өлмий дээр  байрандаа үсрэх:

    -       Хоёр хөлийг салгаж, нийлүүлэх

    -       Баруун, зүүн тийш үсрэх

    ·         Өлмий дээр үсрэхдээ гараа хөдөлгөх

    -       Гарыг алдлах

    -       Толгой дээрээ алга таших

    ·         Хоёр хөлийн хоорондуур бөмбөг хавчуулан үсэрч явах

    ·         25-30 см өндрөөс үсэрч буух

    ·         Суултаас  дээш үсрэх

    ·         Богино олсонд орж үсрэх

    ·         Байрнаас  уртад  харайх

    ·         Гүйлтээс 20-30 см өндөр дээгүүр харайх

    ·         Өмнө байгаа ямар нэг саадыг давж үсрэх

    ·         Аль нэг хөлөөрөө түлхэлт өгч үсрэх

    ·         Саадыг давж  харайх

     

    ·          Үсрэлт харайлтын  дасгалыг техникийн дагуу гүйцэтгэж буй байдал

     

    Шидэлт, өнхрүүлэлтийн дасгал

    Биеийн уян хатан байдал, авхаалж самбаа хөгжинө.

    ·         Бөмбөгийг толгойн ар, хажуу тал, алхалт, гүйлтээс шидэх, дамжуулах тухай

    ·         Шидэлтийн дасгал хийх бэлтгэл байдлын зай өөр байдаг тухай

    ·         Бөмбөгийг бие биедээ шидэж дамжуулах

    ·         Өвдгөн дээр суугаа байдлаас бөмбөгийг 2 гараараа толгойн араас урагш дамжуулах

    ·         Бөмбөгийг 2 гараар хананд ойлгон алга ташин барьж авах

    ·         Бөмбөг дамжуулан шидээд байрандаа эргэлт хийн барьж авах

    ·         Цагираг өнхрүүлэх

    ·         6-8см диаметртэй бөмбөгийг нэг гараар дээш шидээд барьж авах

    ·         Бөмбөгийг нэг гараараа шаланд   ойлгон авах

    ·         Өндөрт өлгөсөн цагирганд бөмбөгийг шидэх

    ·         Намхан сагсны цагирагт  бөмбөг  шидэж оруулах

    ·         Бай шидэж онох

    ·         Бөмбөгийг нэг ба хоёр гараараа  шидэх

    ·         200 граммын жинтэй ууттай элс  шидэх  

    ·         Аливаа юмсыг шидэх, дамжуулахдаа гарын хүч, нүдний хараагаа тохируулах

    ·         Шидэлтийн дасгалыг техникийн дагуу  гүйцэтгэж буй байдал

    ·         2-2.5 м зайд шидэж, цохиж, барьж дамжуулах, 1.5-2м зайд байг онох дасгалын

    гүйцэтгэл

    Авиралт, мөлхөлтийн дасгал

    Биеийн уян хатан байдал хөгжинө.

     

    ·         Биеийн тамирын  хэрэгсэл ашиглан  мөлхөх,  авирах тухай

    ·         Тусгайлан зассан замаар  өвдөг, гарын тохой, шуу, сарвууны  тусламжтайгаар  4 хөллөж мөлхөх

    ·         20-25см өргөнтэй хоёр шулууны хооронд толгойгоороо бөмбөг өнхрүүлж мөлхөх

    ·         Налуу тавьсан вандан сандлаас гараараа татан нуруугаар гулсаж мөлхөх

    ·         Вандан сандал дээгүүр 4 хөллөж ухарч мөлхөх

    ·         Гимнастикийн хананд авирах, буух

    ·         Бага зайнд тохируулан мөлхөх

    ·          Өндрөөс юм авах

    ·         Уул өөд авирч  гарах, буух

     

     

    ·         6-10м зайн  авиралт,

    мөлхөлтийн  техникийн    гүйцэтгэл

     

    Хөдөлгөөнт тоглоом

    Тоглоомын дүрмийг баримтлан багаар хамтарч тоглоно.

    Спортын тоглоом нь заавал гүйцэтгэдэг техник, дүрэмтэй байдаг тухай

    Сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, одон бөмбөг гэх мэт спорт тоглоомоор  тоглох

     

    Спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийг ашиглан тоглох

    Тоглоомыг дүрэм, техникийн  дагуу тоглож буй байдал

     

     

    Бэлтгэл бүлгийн хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр

    Хүлээгдэж буй ерөнхий үр дүн: Өөрийн санаа бодлыг илэрхийлж, бусад хүмүүстэй зөв харилцана.

    Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

     

    Хүлээгдэж буй үр дүн

    Агуулга

     

     

    Үнэлгээ

    Мэдлэг

    Чадвар

    Хэрэглээ

    Сонсгол

     

     

     

     

     

     

     

    Авиа, үг, өгүүлбэрийг сонсоно.

     

     

     

     

     

     

    Авиа, үе, үг, өгүүлбэрийн тухай

     

     

    •      Авиа, үе, үг, өгүүлбэрийг ялгаж сонсох,  дуудах

    •       Үгийн эхэнд, дунд, адагт хэлэгдэх авиаг ялгаж сонсох  

    •       Хүмүүсийн алдаатай хэлсэн үгийг ялгаж сонсох

    •       Үлгэр, өгүүллэг, шүлэг, оньсого, зүйр цэцэн үгийг ялгаж сонсох

    •      Эгшиг авианы урт, богино дуудлагыг ялгаж сонсох

    •      Ижил авиагаар эхэлсэн, төгссөн эд юмсыг нэрлэх

    •       Ярианаас өгүүлбэрийг ялгаж сонсох, давтаж хэлэх 

    •       Өгүүлбэр зохиох, өгүүлэх эрхтнийг хөгжүүлэх дасгал хийх

    •       Хэл зүгшрүүлэх үг, зүйр үг, аман наадам,  (үгэн тоглоом)  сургах тоглоом тоглох

    •       Үлгэр, өгүүлэг, оньсого, зүйр цэцэн үг, шүлэг сонсох, давтаж хэлэх

    •       Авиа, үе, үг, өгүүлбэрийг ялгаж сонсох, зөв дуудаж байгаа байдал

    •       Яриан дундаас өгүүлбэр, өгүүлбэрээс үг, үгээс авиаг ялгаж сонсож чаддаг эсэх

    •       Ярилцах явцад өөрийн ярианд хяналт тавьдаг, бусдыг анхаарч хүлээцтэй сонсдог эсэх

    •       Өгөгдсөн үгсээр өгүүлбэр зохиож чаддаг эсэх

    •       Хэл зүгшрүүлэх үг, зүйр үг, аман наадмыг зөв тод хэлдэг эсэх

    •       Богино эхийг цээжээр хэлдэг эсэх

    Аман яриа

     

    Үгийн нөөц нэмэгдсэн байна.

     

     

     

     

    •       Ижил дуудлагатай, өөр утгатай үг

    •       Эд юмсыг ижил төстэй шинж

    •       Ижил дуудлагатай, өөр утгатай үгийн утгыг тайлбарлах

    •       Эд юмсыг ерөнхий болон ялгаатай шинжээр нь тодорхойлж хэлэх

    •       Бодит юмс, тоглоом наадгай, зургийн адил болон ялгаатай шинжээр нь ангилах

     

    •       Үгийн олон утгыг ойлгодог, яриандаа хэрэглэж чаддаг эсэх

    •       Эд юмсыг бүлэглэн ерөнхий нэрийг хэлж чаддаг эсэх

    Зөв бүтэцтэй өгүүлбэрээр ярина.

     

    •       Асуух, хүүрнэх өгүүлбэрийн ялгаа

    •       Өгөгдсөн үгсээр асуух, хүүрнэх өгүүлбэр зохиох

    •       Үлгэр ярих, зохиох

     

     

    •       Асуулт асууж, асуултад хариулах

    •       Зөв бүтэцтэй өгүүлбэрээр ярих

    •       Зурган бүдүүвч, дүрст тэмдэг буюу зураг сонгон асуусан, анхааруулсан, хүүрнэсэн өгүүлбэр зохиож хэлэх

    •       Асуух, хүүрнэх өгүүлбэрийн ялгааг мэддэг эсэх

    •       Учир шалтгааныг тодруулсан асуултыг ойлгож хариулдаг эсэх

    •       Өгөгдсөн үг, зурган бүдүүвч, зураг ашиглан дэлгэрэнгүй өгүүлбэр, үлгэр ярих,  зохиодог эсэх

     

    Утгын

    холбоотой ярина.

     

     

    •       Эд юмс, нийгмийн амьдрал, байгалийн онцлог шинжийн ялгаа

    •       Үлгэр, өгүүллэгийн эхлэл, өрнөл, төгсгөлийн тухай

    •       Юмс үзэгдлийн учир шалтгаан, үр дагаврын  ялгаа

    •       Эд юмс, нийгмийн амьдрал, байгалийн онцлог шинжийг тодорхойлж ярих 

    •       Үйл явдлын эхлэл, өрнөл, төгсгөлийг хүүрнэн ярих

    •       Юмс үзэгдлийн учир шалтгаан, үр дагаврыг эргэцүүлэн тунгааж ярих

    •       Оньсого таваар таах, зохиох

    •       Юмсыг тоочиж тайлбарлан ярих

    •       Богино эх зохиох, үргэлжлүүлэн ярих (үлгэр, өгүүллэг).

    •       Үлгэр, зохиолын үйл явдлыг дүрслэн тайлбарлах,  жүжигчлэн ярих

    •       Сонссон эх, үзсэн кино, зургийн үйл явдлыг ярих

    •       Оньсого зохиох, зүйр цэцэн үгийн учир шалтгааныг тайлбарлах.

    •       Юмсын гадаад болон дотоод онцлог шинжийг тодорхойлон 4-6 өгүүлбэр бүхий эх бүтээдэг эсэх

    •       Үйл явдлын эхлэл, өрнөл, төгсгөлийг  илэрхийлсэн зургаар богино хэмжээний эх  зохиох

    •       Зураг, оньсого, таавар зүйр цэцэн үгийн учир шалтгааныг тайлбарлах

    Бичгийн хэл

     

     

    Унших бэлтгэлтэй болно.

    •       Дүрс, үсэг, зураг тэмдэглэгээ

     

     

     

    •       Номын зургийг унших, тэмдэг, тэмдэглэгээг нүдлэх

    •       Зурган бүдүүвч ашиглан өгүүлбэр зохиох, зургийг дарааллын дагуу байрлуулах, эх зохиох

     

    •       Зураг, дүрс, зурган бүдүүвч ашиглан үг, өгүүлбэр богино эх унших

    •       Номын тэмдэглэгээ, зааврыг ойлгож үлгэрийн баатар, тоглоом наадгай хийж ном бүтээх

    •       Ном цуглуулах, унших, засварлах, хийх, бүтээх.

    •       Тэмдэг, тэмдэглэгээг ялган тайлбарладаг эсэх

    •       Номын тэмдэглэгээг танин, түүний дагуу дасгал даалгавар ажилладаг эсэх

     

     

    Бичих бэлтгэлтэй болно.

    •      Дармал том, жижиг үсэг

    •      Бичгийн хэрэглэл түүнийг  хэрхэн хэрэглэх тухай

    •      Дэвтрийн хавтас, хуудас, шугамд тохируулан бичдэг тухай

    •      Энгийн зурлага зурах.

    •       Дармал үсгээр  бичсэн өөрийн нэрийг таних

    •       Бичгийн хэрэглэлийг зориулалтаар нь ашиглах

     

    •      Ширээнд цэх сууж хичээлийн хэрэглэл зөв хэрэглэх

    •      Бие даан хичээнгүй, нямбай зурж бичих

    •      Өгөгдсөн дүрсийг хуулбарлан зурах, зураасыг холбож хүрээлэн зурах 

    •      Дүрсийг хүрээнд тохируулан будах, хээлэх

    •       Сандал дээр цэх суудаг, харандаагаа зөв барьдаг эсэх

    •      Өгөгдсөн дүрсийг хуулбарлан зурдаг эсэх

    •      Зураасыг холбож хүрээлэн зурдаг эсэх 

    •       Дүрсийг хүрээнд тохируулан будаж хээлдэг эсэх

     

     

     

     


    Бэлтгэл бүлгийн хүүхдийн математикийн энгийн төсөөлөл төлөвшүүлэх сургалтын хөтөлбөр

    Хүлээгдэж буй ерөнхий үр дүн: Тоо, тооны үйлдэл, хэлбэр дүрс, цаг хугацаа, хэмжигдэхүүний талаар анхны мэдэгдэхүүнтэй болж, амьдрал ахуйдаа хэрэглэнэ. 
        

     

    Агуулгын тогтолцоо

     

    Хүлээгдэж буй үр дүн

                                           Агуулга

    Үнэлгээ

    Мэдлэг

    Чадвар

    Хэрэглээ

     

    Тоо тоолол

     

     

     

    Тоо хэмжээ, тоо хоорондын  харилцаа хамаарлыг ойлгоно.

     

     

     

     

    Зэргэлдээ тоонуудын шууд ба урвуу хамаарлын тухай

    ·         Эд юмсыг оноож, хөдөлгөж, тэмтэрч тоолох

    ·         Тоог  шууд ба урвуугаар тоолох

    ·         Хөрш тоог олох

     

     

    ·         Тоо хэмжээ заасан  оролцсон  сургах, хөдөлгөөнт, ширээний тоглоомууд тоглох

    ·         Дасгал, даалгавар гүйцэтгэх

    ·         Өмнөх ба дараагийн тоотой харьцуулж тухайн тоог олох  

    ·         Нэрлэсэн тооны өмнөх ба дараагийн тоог хэлж байгаа эсэх

    ·         Эд юмсыг тоолж тоог тогтоож байгаа эсэх

    ·         Орхигдсон тоог олж байгаа байдал

     

    Дэс тоо нь тодорхой байрлалтай байдаг тухай

    ·         Үндсэн ба дэс тоог ялгаж тоолох

     

    ·         Хэд вэ? Хэддүгээрт байна?  гэсэн асуултад хариулах

    ·         Тоолж буй эд юмсыг дэс дараалан байрлуулах

     

    ·         Хэддүгээрт байна? асуултад хариулахдаа зөв тоолж буй эсэх

    ·         Юмсыг дарааллуулан байрлуулж, дугаарлаж  буй байдал

    Эд юм тэнцүү ба тэнцүү биш байдаг тухай

    ·         Тоо ширхэгийг ихэсгэх, багасгах замаар тэнцүү, тэнцүү биш болгох

     

    ·         Хэд байна? хэд болсон? хичнээн үлдэв?  гэх мэт асуултад  хариулах

     

    ·         Хоёр бүлэг эд юмсыг тоо ширхэгээр нь  харьцуулан жишиж байгаа байдал

    ·         Тоо хэмжээг тодруулах асуулт асуух, асуултад хариулж буй байдал

    Тооны бүтэц

    ·         10-ын доторх тоог   2 болон хэд хэдэн бага тоо болгон задлах

     

    ·         Бодит  эд юмсыг ашиглан тоглох, дасгал хийх

    ·         2 бага тоогоор тоо бүтээх

    ·         Тоог 2 бага тоо болгон задлаж, 2 бага тоогоор их тоо бүтээж тоглож байгаа байдал

    Цифрийг  танина.

     

     

     

     

    Цифр

     

     

    ·         10 хүртэлх тооны цифрийг таних, оноох, нэрлэх, бичих, дэс дараалуулах

    ·         Орчиндоо байгаа цифр, тоог таних

    ·         Цифр ашиглан зураг зурах

    ·         Юмсыг тоолоод, тоонд нь тохируулан цифр байрлуулах, бичих

    ·         Тоонд тохируулан цифрийг зөв сонгож буй байдал

    ·         Цифрийг зөв дарааллуулан байрлуулж буй байдал

    ·         Оноож нэрлэсэн тооны өмнөх ба дараагийн тооны  цифрийг олж, нэрлэж, таньж буй байдал

    Энгийн бодлого бодно.

     

    Бодлогын бүтэц

     

     

     

    ·         Бодлогын асуулт, нөхцөлийг ялгах

    ·          Үйлдлийн тэмдэг ашиглан энгийн бодлого бодох,тоог жиших

    ·         Дүн тоог олох

    ·         Бодит эд юмс, зураг ашиглан 10-ын дотор нэмэх, хасах үйлдлийг цээжээр болон бичгээр гүйцэтгэх

    ·         2 бүлэг юмсыг тоо хэмжээгээр нь жиших

    ·         Тоолох хэрэгсэл  ашиглан нэмэх, хасах үйлдэл хийж, бодлого бодож буй байдал

     

    Хэлбэр дүрс

    Геометрийн дүрсүүдийг хувиргана, бүлэглэнэ.

     

     

     

     

    Хавтгай, эзэлхүүнт дүрс нь хэлбэр дүрс, хэмжээ, байрлал, өнцөг, тал оройгоороо ялгаатай тухай

    ·         Олон өнцөгт болон хавтгай, эзэлхүүнт дүрсийг таних, ялгаж нэрлэх

    ·         Олон өнцөгт дүрсийг бүтээх, харьцуулах, өөрчлөх

    ·         Геометрийн дүрсүүдийн ерөнхий шинжүүдийг мэдэх

    ·         Мэддэг дүрсүүдээ 2-3 шинж чанараар нь тодорхойлох

    ·         Төрөл бүрийн дүрсээр тоглоом, эд зүйл, дүрс бүтээх

    ·         Өрж байгуулах, эвлүүлэх, угсрах, зохион бүтээх тоглоомоор тоглох

    ·         Дүрсүүдийг  өнгө, хэлбэр, хэмжээгээр нь төрөлжүүлэн ялгаж буй байдал

    ·         Эд юмс, дүрсийг төсөөтэй ба ялгаатай шинжээр нь ялган нийлүүлж буй байдал

    ·         Орчиндоо байгаа юмсын хэлбэрийг тодорхойлж буй байдал

     Цэг, шугам, дүрсийг ялгааг таних

     

    ·         Цэг, шугам (шулуун ба муруй)-ыг  ялгах, нэрлэх харьцуулах, зурах

    ·         Цэгүүдийг холбож төрөл бүрийн дүрс үүсгэх

    ·         Шугам ашиглан хээ, зураас, дүрс зурах, хайчлах, хэмжих

    ·         Зураасаар дүрс үүсгэж буй байдал

     

    ·         Шугамыг хэрхэн яаж ашиглаж буй байдал

     

    Хэмжигдэхүүн

    Хэмжих хэрэгсэл ашиглан хэмжилт хийнэ.

     

     

     

    Хэмжих хэрэгсэл ашиглан  эд юмсыг хэмждэг тухай  

    ·         Хэмжсэн зүйлийн дүнг тэмдэглэх, харьцуулах, дарааллуулах, батлах,

     

    ·         Хуруу,төө,сөөм, харандаа, савх, тууз зэргээр эд зүйлийн урт, богино, нарийн, өргөнийг хэмжих

    ·         Жин, туухайгаар хүнд, хөнгөнийг хэмжих  

    ·         Аяга, халбага зэргээр шингэн ба бутармаг юмсыг хэмжих

    ·         Тухайн эд зүйлээс шалтгаалан хэмжих арга, хэрэгслээ  сонгох,  хэмжилт хийж, хэмжээг тодорхойлон ярьж буй байдал

     

     

     

    Орон зай

    Өөрийн  байрлалаас юмсын байрлал, зүг чигийг тодорхойлно.

     

     

    Өөрийн байрлалаас бусад юмсын байрлалыг тодорхойлдог тухай

     

     

     

     

     

    ·         Өөртэйгөө юмсын байрлалыг харьцуулах, үгээр илэрхийлэх

     

     

     

     

     

    ·         Өөрийн баруун зүүн гараар баримжаалан заасан  чиглэлд үйл хөдөлгөөн  хийх

    ·         Орчин тойрны юмсын байрлалыг тодорхойлох

    (Миний баруун талд цонх, зүүн талд хана байна г.м)

    ·         Байрлал заасан үг хэллэг хэрэглэх (урд, хойно, хол, ойр)

    ·         Байрлал заасан чигт үйл хөдөлгөөн хийж буй байдал

    ·         Дасгал, даалгаврыг гүйцэтгэж буй байдал

     

     

     

     

    Хавтгай гадаргуу дээр зүг чигийг тодорхойлно.

    Хавтгай гадаргуу дээрх орон зайн байрлалын тухай

    ·         Зураг, хүснэгт, схем дээрх  байрлал, зүг чигийг тодорхойлох (Цаасны гол, баруун, зүүн, баруун дээд, баруун доод г.м)

    ·         Хөлөгт, зурагт  тоглоом тоглох

    ·         Дасгал даалгавар гүйцэтгэх

    ·         Зааврын дагуу зураглал хийх

    ·         Зургаар байрлал, зүг чигийг тодорхойлон  гүйцэтгэж буй байдал

    Цаг хугацаа

    Цаг хугацааны талаар ойлголттой болно.

     

     

    7 хоногийн гаригийн дараалал, жилийн 4 улирил, 12 жилийн нэрийн  тухай

     

     

    ·         7 хоногийн гаригийг аргын, 12 жилийг билгийн тооллоор нэрлэх

    ·         Онцлог үйл явдлаар нь цаг хугацааг (улирлаар) баримжаалах

    ·         Төрсөн жил, одоо болж байгаа жил,сарыг нэрлэх

    ·         Зураг дээрх үйл явдлын цаг хугацааг тодорхойлон ярих, зурах

    ·         Цаг хугацааг мэдэрч, ойлгож, яриандаа хэрэглэж буй байдал

    ·         Дасгал даалгаврыг гүйцэтгэж буй байдал

     

    Удахгүй, саяхан гэсэн цаг хугацааг илэрхийлсэн үг хэллэгийн тухай

    ·         Үйл явдлыг, цаг хугацаатай холбон тайлбарлах, үйл хийх

    ·         Тоглох явцдаа цаг хугацаа илэрхийлсэн үг хэллэгийг хэлэх, яриандаа хэрэглэх

    ·         Өөрт болон гэр бүлийнхэндээ тохиолдсон онцлог үйл явдлаа цаг хугацаатай холбон ярих, тоглох

    ·         Цаг хугацаа илэрхийлсэн үг хэллэг хэл яриандаа оновчтой хэрэглэж  буй байдал.

    ·         Тоглоом, үйлийг гүйцэтгэж байхдаа цаг хугацааг мэдэрч, баримталж буй байдал

     


    Бэлтгэл бүлгийн хүүхдийн дүрслэн урлах чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр

     

    Хүлээгдэж буй ерөнхий үр дүн: Хүрээлэн буй орчноо өөрийн төсөөллөөр зурах, барих, наах зэргээр бүтээлчээр илэрхийлнэ.

     

    Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

     

    Хүлээгдэж буй үр дүн

    Агуулга  

    Үнэлгээ

     

    Мэдлэг

     

    Чадвар

    Хэрэглээ

     Зураг Зургийн багаж хэрэглэлтэй ажиллах арга техникт суралцана.

    ·         Будалтын арга техникийн талаар анхны мэдэгдэхүүн

     

    ·         Бийрээр зурж, будах арга

     

    ·         Будгийн хэрэгсэлтэй зөв ажиллах

    ·         Тухайн дүрслэх зүйлийнхээ хэлбэр, хэмжээнд тохируулан бийрээр зурж, будах

    ·         Бийрний зураас, даралт, цэг,  будалтаар дүрслэх

     

    ·         Өнгийн болон  балын харандаа, тосон харандаа, эсгий бал (фламастер),  усан будгаар  зурж будах

    ·         Зурж байгаа зүйлдээ бийрээ сонгож зурж, будах

    ·         Зурж дуусаад  бийрний үсийг угааж цэвэрлэх, бийрээ зөв хадгалж хэрэглэх

    ·         Будгийг ялгах, будгаар хүрээний доторх, гаднах хэсгийг жигд будаж  байгаа байдал

    ·         Бийрээ сонгон зурж, будаж зөв хэрэглэж байгаа байдал

    ·         Зургийг өнгө ялган будах тухай

    ·         Ус, будгийг тохируулан найруулах

    ( Будгийг өтгөн, шингэн, усанд  уусган найруулах )

    ·         Усан будаг, гуашь, тосон будгийг таних

    ·         Усан будгаар зурах                      

    ·         Будаг болон усыг тохируулан зураг зурж байгаа байдал

     

     

    ·         Багаж хэрэгслэлийн зориулалт

    ·         Багаж хэрэгслээр аюулгүй ажиллах арга техник

    ·         Хайчаа зөв барьж, жигд хайчлах

    ·         Цавуугаа жигд түрхэж наах

    ·         Баримлын хутга ашиглах

    ·         Шугам зөв барих, тэгшхэн зурах

    ·         Баллуураар буруу зурсан, бичсэн зүйлээ арилгах

    ·         Гэр болон анги танхимын орчинд багаж хэрэгслийг зориулалтаар нь хэрэглэх, хадгалах

    ·         Тоглоом, болон эд юмсыг дуурайлган бүтээхдээ багаж  хэрэглэлтэй зөв ажиллаж байгаа байдал

     

    Будаг хольж өнгө гаргана.

    ·         Улаан, хөх, шар нь үндсэн өнгө болох тухай 

    ·         Зурсан зургаа өнгө ялган  будах

    ·         Үндсэн өнгөө нэрлэх, зурах, будах

    ·         Үндсэн өнгийг  ялгаж  байгаа байдал

    ·         2 өнгө хольж  үүсмэл өнгө гаргадаг тухай

    ·         Өнгө үүсгэх,

    үүсгэсэн өнгөөр зураг бүтээлээ  зурж, будах

    ·         Хүрээлэн буй орчинд байгаа өнгийг таньж нэрлэх

    ·         Олон өнгөөр зурах

    ·         Зураг, бүтээлээ  өнгөөр зурж, будаж байгаа байдал

    Цэг, зураасаар дүрс үүсгэнэ.

    ·         Шулуун, муруй, тахир, долгиолсон зураас нь цэгээс үүсдэг тухай

    ·         Цэг, зураасыг ялгах, олон төрлийн зураасуудыг зурж, зураасаар дүрс үүсгэх

    ·         Зураас, дүрс ашиглан зураг зурах

     

    ·         Цэг, зураасыг ялган таньж, зураасны төрлүүдийг ашиглан зураг зурж байгаа байдал

    Хүн, амьтан, байгалийг дүрслэн зурна.

    ·         Юмсыг ажиглан, өөрийн төсөөллөөр зурах тухай

     

    ·         Харааны баримжаа, гарын хөдөлгөөнийг тохируулах, зохиомжлон зурах

    ·         Хүн, амьтныг онцлогоор нь ялган дүрслэх

     

    ·         Хүн , амьтны онцлогийг гарган зурж байгаа байдал

    ·         Зурсан зургаа аав, ээж, найз нөхөддөө үзүүлэн тайлбарлан ярьж байгаа байдал

    Сэдэвт зургаар     зурна.

    ·         Сэдвийн гол ба туслах дүрийн тухай

     

     

     

    ·         Сэдвийн  хүрээнд баяжуулан зурах

    ·         Санаагаараа сэдэвт зураг зурж, зурсан зургаа бусдад тайлбарлан ярих

    ·         Сэдэвт зургийн хүрээнд хамтын бүтээл хийх

    ·         Тухайн сэдвийн онцлогийг гарган зурж байгаа байдал

     

    Хээ угалзыг ажиглан дуурайлган зурж, хээлнэ.

    ·         Тухайн нэг дүрс тэгш хэмд давтамжтай байрлаж, хээ угалз үүсгэдэг тухай

    ·         Энгийн хялбар хээ угалз зурж, 2-3 өнгөөр дагнааслан будах

     

    ·         Зураас, янз бүрийн дүрс ашиглан хээ угалз зурах

     

    ·         Зураас, дүрсээр энгийн хялбар  хээ угалз дуурайн зурж байгаа байдал

    Наамал Наамлын бүтээл хийнэ.

     

    ·         Цаасаар наамал хийх аргачлалын тухай

    ·         Хүн ба амьтан, эд юмсыг дуурайлган хайчилж, зохиомжийг тохируулан наах  

    ·         Зургийг хүрээлэн хайчлах

    ·         Цаас, материалуудыг сонгон наамал хийх

    ·         Сэдвийг баяжуулан байгалийн болон төрөл бүрийн материалаар наамал хийж байгаа байдал

    ·         Цаасыг жижиглэн урж  наамал хийдэг тухай

    ·         Цаасыг урах, наах

    ·         Урж, бэлтгэсэн цаасаа өнгөөр ялган наах

    ·         Цаасыг жижиглэн

    урж  бүтээл хийх

     

    ·         Цаас, цавуутай ажиллах арга ажиллагааг эзэмшсэн байдал

    ·         Цаасыг давхарлан нугалж хайчилбар хийдэг тухай

    ·         Нэг давтамжтай хээ чимэглэл гарган зурж, хайчлах

    ·         Цаасыг голоор нь нугалж тэгш хэмтэй зүйлийг зурж, хайчлах

    ·        Хайчилсан хайчилбараар анги танхим, өрөө тасалгаагаа чимэглэх

    ·         Цаасаа нугалан хайчилбар хийж бүтээл гаргаж буй байдал

    ·         Байгалийн болон төрөл бүрийн материалаар наамал хийх арга, хэрэгслийг сонгох тухай

    ·         Материалаас шалтгаалан цавуу, скоч, үдээс, утсаар холбох,

    ·         Материалаа сонгох 

    ·         Төрөл бүрийн материалуудыг сонирхон, энгийн хээ чимэглэл, наамал хийх 

    ·         Бүтээсэн зүйлсээ тоглоомынхоо агуулгыг баяжуулан тоглож байгаа байдал

     

    Дүрсээр бүтээл хийнэ.

     

    ·         Дүрсээр зохиомжилж бүтээл хийдэг тухай

    ·         Дүрсийг ажиглах, харьцуулах, зурах, хайчлах, угсрах,

    эвлүүлж  бүтээл хийх

     

    ·         Зураг, схемийн дагуу бүтээх

    ·         Хийх бүтээлээ  төлөвлөх, хамтарч бүтээх

    ·         Төрөл бүрийн дүрсээр хээ, чимэглэл зохиох

    ·         Зураг, дүрсийг бүтээж  байгаа байдал

    ·         Зураг эвлүүлэх, угсарч, өрж байгуулдаг тоглоомоор  бүтээл хийж тоглож байгаа байдал

     

     

     

     

     

     

     

     

    Зохион бүтээх
    Эвхээс, нугалаас хийнэ.

    ·         Цаас, даавууг нугалж эвхэх тухай

    ·         Хүн ба амьтан, эд юмсыг цаасаар эвхэх, нугалах

    ·         Өнгийн цаас, даавуугаар төрөл бүрийн эд зүйлийг дуурайлган нугалж, эвхэх

    ·         Бэлэг дурсгал бэлтгэх

    ·         Цаас, даавуугаар эвхээс нугалаас хийж байгаа байдал

    Байгалийн болон төрөл бүрийн материалаар бүтээл хийнэ:

    ·         Материалын төрөл, шинж чанарын ялгаа

    ·         Зохион бүтээхдээ материалаа зөв сонгох тухай

    ·         Багаж материалтай ажиллахдаа осол  аюулгүй ажиллах

    ·         Эд юмс нь ямар бүтэц, бүрдэл хэсгээс тогтож буйг  тайлбарлах

    Эд юмсын хэмжээ, харьцааг зөв сонгох, материалыг ариг гамтай хэрэглэх

     

    ·         Ажлаа төлөвлөн хамтран ажиллаж байгаа байдал

    ·         Материалыг нугалах, хайчлах, наах, базах, барих зэргээр эд зүйл урлан бүтээж байгаа байдал

    Сүвлэж хэлхэнэ.

    ·         Хээ үүсгэн сүвлэх, хэлхэх аргын тухай

     

    ·         Эд юмсыг өнгө, хэмжээгээр  зохиомжлон, давтамж үүсгэн сүвлэх, хэлхэх

    ·         Янз бүрийн товч, шүр, гоймон зэргийг хэлхэж тоглох

    ·         Өнгө, хэлбэр,

    хэмжээ, тоогоор нь зохиомж үүсгэн хэлхэж байгаа байдал

    Уяж зангидана.

    ·         Уяж зангидах энгийн аргын тухай

    ·         Үдээс, тууз, зангилааг зангидах, тайлах

    ·         Гутлын үдээс үдэх, тайлах, тууз зангидах, тайлах

    ·         Тууз, үдээс, уяа зангидаж, тайлж байгаа байдал

    Баримал  

    Хүн, амьтан, эд юмсыг барина.

     

    ·         Сунгах, тэгшлэх,

    шавах, хонхойлох,

    бэхлэх аргаар барих тухай

    ·         Баримлын шавраар  хүн, амьтан, эд юмсыг барьж дүрслэх

     

    ·         Баримлаар өөрийн сонирхсон зүйлээ барьж тоглох

    ·         Хүн, амьтан, эд юмсыг барихдаа ерөнхий дүрс хэлбэрээс эхлэн жижиг хэсгүүдийг барьж байгаа байдал

    ·         Материалын онцлогоос шалтгаалан барих арга өөр өөр байдаг тухай

    ·         Гурил, элс, гипсээр барих

     

    ·         Зуурмагаар ганцаарчлан болон хамтын бүтээл хийж тоглох

     Жишээ нь: бөгж, зүүлт, бугуйвч, хэв дардас хийх

    ·         Зуурмаг бэлтгэх,

    бэлдсэн зуурмагаараа янз бүрийн зүйл барьж  байгаа байдал

     

    Урлагийн бүтээл
    Уран зураг, уран барилга, баримлыг сонирхоно.

    ·         Байгалийн  болон хүмүүсийн гар, оюун ухаанаар бүтээгдсэн зүйл нь урлагийн бүтээл байдаг тухай

    ·         Урлагийн бүтээлийн төрлүүдийг  таних, ялгах

    ·         Урлагийн бүтээлийг сонирхож, ажиглан өөрт төрсөн сэтгэгдлийг ярих, илэрхийлэх

     

    ·         Урлагийн бүтээлийн өнгө, хийц, гоо сайхныг ойлгох

     

    ·         Уран зураг, ардын гар урлалын бүтээл, үзэсгэлэнт байгаль болон ахуйн хэрэглээний чимэглэл зэргийг нэрлэх, ярьж, дүрсэлж байгаа байдал

     

    Бэлтгэл бүлгийн хүүхдэд дуулах, хөгжимдөх чадвар эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр

    Хүлээгдэж буй ерөнхий үрдүн: Хөгжмийн ая хэмнэлийг ойлгож, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлнэ.

    Агуулгын тогтолцоо

    Хүлээгдэж буй үр дүн

    Агуулга

     

     

    Үнэлгээ

    Мэдлэг

    Чадвар

     

    Хэрэглээ

     

     

     

     

     

     

     

    Хөгжим

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Хөгжмийн эгшгүүдийн хэмжээ, хэмнэлийг ялгана.

     

     

     

    ·         Хөгжмийн урт, богино эгшгийн тухай

    ·         Хөгжмийн эхлэл төгсгөл, дахилтын тухай

    ·         Дуу, бүжиг, марш хөгжмийн тухай

    ·         Дуу болон  аялгууны хэмжээ хэмнэлийг алга таших, хөгжмийн энгийн зэмсгээр тоглох /шажигнуур г.м /

    ·         Дуулах дуртай дуу, сонсох дуртай хөгжмийн хэмнэлийг бие даан болон найз нөхөдтэйгөө хамтарч тоглох

    ·         Тоглох явцдаа бүжиг, дуу, маршийг ялган түүнд тохирсон хөдөлгөөнийг хийх

    ·         Аялгуу болон амьтдын хэмнэлийг тууз зэрэг материал ашиглан тодорхойлох

    ·         Богино хэмжээний аязыг өндөрлэгтэй хөгжмийн зэмсгээр тоглох

    ·       Найз нөхөдөө хөгжмийн хэмнэлээр  алга ташин дэмжих

    ·        Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхдээ хөгжмийн хэмнэлд тохируулах

    ·         Өгөгдсөн аялгууг сонсоод хэмнэлийн дагуу  хөгжмийн энгийн зэмсгээр тоглож байгаа байдал

     

    ·         Өгөгдсөн тестыг хараад хэмнэлийг тогшиж байгаа байдал

     

    Хөгжмийн хөгжилтэй, сэргэлэн,  баяр баясгалантай, амгалан тайван, уйтгар гунигтай г.м шинж төрхийн ялгааг мэднэ.

    ·         Хөгжмийн болон дуу хоолойн   өнгө аяс ялгаатай байдаг тухай

     

     

    ·         Хөгжмийг анхааралтай сонсох

    ·         Хөгжмийг сонсоод  өнгө аясыг  тодорхойлох

    ·         Хөгжмийг сонсоод төрсөн сэтгэгдэлээ /үгээр, зураг, наамал, баримлаар/  илэрхийлэх

    ·       Бусдад сэтгэлийн хөдөлгөөнөө зөв илэрхийлэх

    ·       Өөрийн сонирхсон  хөгжмийг сонгож сонсох

     

     

    ·         Дуу болон хөгжмийн аялгууг сонсгоход дуустал анхааралтай сонсож байгаа  байдал

    ·         Хөгжмийг сонсоод төрсөн сэтгэгдлээ янз бүрийн хэлбэрээр чөлөөтэй илэрхийлж байгаа байдал /ярих, зурах г.м/

    ·         Багшийн нүүрний хувирлыг  харж  дуу хоолойн өнгө аясаар илэрхийлж байгаа байдал

    Хөгжмийн зэмсгийг таньж нэрлэнэ.

     

    ·         Үндэсний хөгжмийн болон хөгжмийн зэмсгийн зарим төрлийн тухай

    ·         Үндэсний хөгжмийг бусад хөгжмийн зэмгээс ялгаж таних,  нэрлэх

    ·         Хөгжмийн зэмсгээр тоглохыг сонсоод  хөгжмийн зэмсгийг нэрлэх, ялгаж тодорхойлох

    ·         Үндэсний хөгжмийн тухай оньсого, шүлгийг хэлэх

    ·         Сонирхсон хөгжмийн төрлөөр сонгон суралцах

    ·         Хөгжмийн зэмсгүүдийн  зурагт үзүүлэнгээс нэрлэсэн хөгжмийг олж зэмсгийн  төрлийг нэрлэж байгаа байдал

     

     

    Дуу

     

     

     

     

     

     

     

     

    Тод, зөв дуулна.

     

     

     

     

     

     

     

     

    ·         Дүрмийн дагуу  дуулах тухай

    ·         Дууны утга санааг хөдөлгөөн болон нүүрний хувирлаар илэрхийлдэг тухай

     

     

     

     

    ·         Дууг хурдасгаж, удаашруулж, чангатгаж зөөлрүүлж, аялгууг зөв, өнгийг цэвэр гаргаж дуулах

    ·         Хөнгөн намуун, чанга хашгиралгүй, тод  дуулах

    ·         Хөгжимтэй болон хөгжимгүй дуулах

    ·         Дууг бие даан эхэлж, төгсгөх,  хэсэг бүлгээрээ дуулах

    ·       Үгийн утгыг ойлгох түүнийг үйл хөдлөлөөр илэрхийлэх

     

    ·         Дууг сонсох,  дуулах

    ·         Мэддэг дуугаа сэргээн санаж  дуулах

    ·         Нөхдийнхөө дуулж байгаа дууны зөв бурууг сонсоод ялгах

    ·         Өөртөө  итгэлтэйгээр дуулах

    ·         Бусдыг дууриан, дагаж дуулах

     

    ·         Хөгжмийг сонсож  байгаа байдал

    ·         Амьсгааг зөв авч  байгаа байдал

    ·         Дууны үгийг гүйцэд цээжилсэн эсэх

    ·         Хөгжмийн хэмнэлд тохируулан дуулж байгаа байдал

    ·         Утга санааг илэрхийлж байгаа байдал

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Хөгжимт хөдөлгөөн

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Хөгжмийн олон янзын шинж төрх, хэлбэрт хөдөлгөөнөө тохируулна.

     

     

     

     

     

     

     

    Хөгжмийн  болон зохиолын дүрийг хөдөлгөөн, нүүр болон дуу хоолойн хувирлаар жүжиглэн илэрхийлдэг

     

     

     

     

     

     

     

     

    ·                    Бүжгийн бүрдэл хэсгийн тухай

     

     

    ·         Эргэх, 2 хөлөөрөө товших,тойрог болох,  2 хөлийг ээлжлэн үсрэх хөдөлгөөний тухай

     

    ·         Хөдөлгөөн хийх үедээ   удаанаас хурдан, хурданаас удаан хэмжээнд шилжих

    ·         Хөгжмийн  хэмнэлд гар, хөлийн хөдөлгөөнийг зохицуулах

    ·         Хөгжмийн аянд хөнгөн алхах, хурдан гүйх, өвдөг өргөж  явах, нэг хөлөөс нөгөө хөл дээрээ ээлжлэн үсрэх

    ·         Бие даан тойрог болох, хоорондын  зайгаа зөв авах

    ·         Хосоороо явах, явдал дундаа зүг бүр тийшээ харж явах

    ·         Хөлийг ээлжлэн хаях, хөлийг бүтэн улаар гишгэх тайван алхах, эргэх хөдөлгөөн  хийх

    ·         2 хөлийн товшилт хийх, алга ташиж хөлийн товшилт хийх

    ·         Гарыг бугуйгаар эргүүлж, хөдөлгөх

    ·         Тоглож байх явцдаа дотоод сэтгэлээ хөдөлгөөнөөр илэрхийлэх

    ·         Хөгжмийн олон янзын шинж төрх, хэлбэрт тохирсон хөдөлгөөнийг санаачлан хийх

    ·         Бусдын дунд биеэ зөв авч явах

    ·         Хөгжилтэй тоглоом, тойрон бүжгийн шинэ хувилбарыг бодож олох

     

    ·         Хөгжмийн аялгуунд тохируулан  хөдөлгөөнөө өөрчлөн хийж байгаа байдал

     

    ·         Өгөгдсөн дүрийг өөрийнхөөрөө чөлөөтэй илэрхийлж байгаа байдал

     

    ·         Тоглоомыг дүрмийн дагуу тоглож байгаа байдал

     

    Зохиолын дүр нүүр хувирал, дуу хоолой, жүжиглэлтийн тухай

     

     

    Жүжгийн төрөл, хэлбэрийн тухай

     

     

    ·         Богино хэмжээний зохиолын дүрийг бие даан  жүжиглэх

    ·         Дүрийг хөдөлгөөнөөр жүжиглэн илэрхийлэх              /айсан, гомдсон, уурласан г.м/

    ·         Уран тод ярих

    ·         Зохиолын үйл явдал, баатрын дүрийг өөрийн дуу хоолой, нүүр царай, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх

    ·         Хүүхэлдэйн, бүжгэн, сүүдэр жүжиг, ширээний театрийг ялгах

    ·         Хуруу гарын сүүдрээр зарим дүрс бүтээх

    ·         Өөрийн сонирхсон үлгэр киноны дүрийг сонгож дүрслэх

    ·         Кино, жүжгийн дүрээр дамжуулан хүний сайн ба муу чанарын тухай өөрийн үнэлэлт дүгнэлтийг  өгөх

    ·          Жүжигчилсэн тоглолтод хэрэглэгдэх зүйлийг хийхэд оролцож, түүнийгээ ашиглах

    ·         Багшийн өгсөн дүрд тохирсон хөдөлгөөнийг санаачлан  хийж байгаа байдал

    ·         Дүрийг дуу хоолойгоор илэрхийлж , жүжгийн хэрэглэгдэхүүнийг  хэрэглэж байгаа байдал



    Бэлтгэл бүлгийн хүүхдийн үе тэнгийнхэн болон насанд хүрэгчидтэй

    харилцах харилцааг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр

    Хүлээгдэж буй ерөнхий үр дүн: Олон нийтийн газар биеэ зөв авч яван, найз нөхөд, ахмад хүмүүстэй эелдэг, зөв харилцаж, нийгмийн орчинд дасан зохицож, дүрэм,  журмыг дагаж мөрдөнө.

     

    Агуулгын тогтолцоо

    Хүлээгдэж буй үр дүн

     

    Агуулга

     

     

    Үнэлгээ

     

    Мэдлэг

     

    Чадвар

     

    Хэрэглээ

     

    Өөрийгөө

    илэрхийлэх илэрхийлэл

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвартай болно.

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Хүүхэд  зан үйлээ хянана.

     

     

     

     

     

     

     

    Хүний зан төлөв нь хувийн болон нийтлэг шинж чанартай байдаг тухай

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    ·  Найз нөхөд болон багш, гэр бүлийнхэнтэй чөлөөтэй харилцах

    ·  Өөрийн санал бодлоо тайлбарлахдаа үндэслэл, учир шалтгаанаа хэлэх

    ·  Өөрийн баяр хөөртэй, уйтгартай, ууртай байсан тухайгаа ярих

    ·  "Олуулаа", "бүгдээрээ хүчээ нийлүүлэх"  гэсэн сэтгэлтэй байх 

    ·  Найз нөхөд, гэр бүл, багшдаа санаа бодол, хүсэл, сонирхол, хэрэгтэй байгаа дэмжлэгийн талаар чөлөөтэй илэрхийлэх

    ·  Өөрийн сэтгэл санааны байдлыг мэдэрч бусдад ойлгуулах

    ·  Сэтгэлийн хөдөлгөөний илрэлээ тодорхойлж ярих

    ·  Өөрийн хэрэгцээ, санаа бодол, хүсэл сонирхлоо илэрхийлж байгаа байдал

    ·  Өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж буй байдал

     

     

    ·  Өөртөө итгэлтэй байх

    ·  Өөрийн хийсэн үйлдлийн зөв, бурууг дүгнэх

     

     

    ·  Найз нөхөд, гэр бүлийнхэндээ сэтгэл санаа тавгүй байгаагийн учир шалтгаан, нөхцөл байдлыг тайлбарладаг байх

    ·  Би өөрөө чадна гэсэн итгэл, урам зоригтой байх

    ·  Өөртөө илтгэлтэй байгаагаа илэрхийлэх

     

    ·  Өөртөө хяналт тавих, өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг удирдаж буй байдал

    ·  Хийж буй зүйлдээ хариуцлагатай хандаж буй байдал

    ·  Өөрийн хийсэн зүйлээ үнэлж буй байдал

    ·  Бусдад тусалж,  бусдаас туслалцаа хүсч буй байдал

     

     

     

     

     

    Найз нөхөд, насанд хүрэгчидтэй харилцах харилцаа

     

     

     

     

     

     

     

     

     

    Найз нөхөд, насанд хүрэгчидтэй харилцах, хамтран ажиллах чадвартай болно.

     

     

     

     

     

    Найз нөхөд, насанд хүрэгчдийн сэтгэл санаа, хүсэл сонирхлыг мэдрэх, ойлгох тухай

     

     

     

     

     

     

     

     

     

    ·  Найз нөхдөө хайрлах, харилцан  итгэлцэх 

    ·  Найз нөхөд, насанд хүрэгчдийн сандарч түгшсэн тайван бус байдлыг ойлгох, мэдрэх

    ·  Найз нөхөд, насанд хүрэгчдэд өөрийн гэсэн бодол санаа, хүсэл сонирхол байдгийг ойлгох

    ·  Найзынхаа санааг сонсож, өөрийнхөө санааг ойлгуулах, хамт тоглох

    ·  Бусадтай харилцах харилцаанаас сайн, мууг ялгах

    ·  Найздаа найр тавих, буулт хийх

    ·  Зөвшөөрөл авах, уучлалт хүсэх, талархлын үг хэрэглэх

    ·  Найз нөхөд болон ойр дотны хүмүүстэй мэндэлж, хүндлэх

    ·  Уучлах, уучлахгүй байх нөхцөлийг ойлгох

    ·  Найз нөхдийнхөө сайн чанараас нь суралцах, бахархах

    ·  Аав, ээж, ах, эгч, багш, найз нөхөдтэйгөө харилцахдаа тэдний сэтгэл хөдлөлийг мэдэрч харилцах

    ·  Найз нөхөд болон хүмүүс хоорондын  харилцааны  зөв буруу, сайн мууг ялгах

    ·  Зөвшөөрөл авах, уучлалт хүсэх, талархал илэрхийлэх зэргээр бусадтай эвтэй харилцах

    ·  Анги танхимдаа найз нөхөдтэйгөө болон тэдний гэр бүлийнхэнтэй мэндлэх

    ·  Аав, ээж, ойр дотны хүмүүсээ хүндэтгэх, тэдэнд итгэх, үг, зааврыг сонсож, биелүүлэх

    · Найз нөхдийнхөө сайн зан чанарыг мэдэрч, түүнээс суралцахыг эрмэлзэж буй байдал

    ·  Өөрийн болон бусдын үйл ажиллагаа, харилцаанд үнэлгээ өгч буй байдал

    ·   Найзтайгаа  хамтран тоглож буй байдал

    ·   Үлгэр, өгүүллэгийн баатруудын дүрийг дүгнэн ярьж буй байдал

     

    Нийгмийн харилцаанд дасан зохицохуй

    Дүрэм журмыг ойлгож мөрдөнө.

    Тоглоомын явцад дүрэм, журам баримтлах тухай

    ·  Тоглоомын дүрэм, журмыг дагаж мөрдөх

    ·  Хүмүүсийн дүрэм, журам биелүүлж байгааг ажиглах, биелүүлэхийг сануулах, талархах

    ·  Дүрэм журмыг дагаж мөрдөх

     

    ·  Хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэж, хамтын шийдвэр гаргах

    ·  Гэр бүл болон цэцэрлэг, ангийнхаа дэг журмыг ойлгох, дагаж мөрдөх

    ·  Найз нөхдөдөө нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг биелүүлэхэд шаардлага тавих

    ·  Дүрэм журмыг мөрдөж буй байдал

    ·  Бүлгийн цагийн хуваарийг дагаж мөрдөх,  найз нөхөддөө шаардлага тавьж буй байдал

    Монгол үндэсний зан заншил, өв соёлоороо бахархана.

    Монгол хүнийг хүндлэх, байгалиа хайрлах,  зан заншил, өв соёлоо хайрлан хамгаалах тухай

    ·  Мэндлэх, хүндлэх ёсыг дагаж мөрдөх

    ·  Төрсөн газар нутгийнхаа уул, усыг нэрлэж, газар усыг дээдлэх ёсноос хэлэх

    ·  Үндэсний хувцсыг дээдлэх ёс заншлыг дагах

    ·  Үндэсний тоглоом наадмаар тоглох

    ·  Зүйр үг, ерөөл магтаал хэлэх

    ·  Төрийн дууллыг дуулах

     

    ·  Гэр бүлийнхээ ёс, заншлыг хүндэтгэх, дагаж мөрдөх

    ·  Мэндчилгээний үг  хэлж хэвших

    ·  Цаг агаарыг хэрхэн шинждэгийг насанд хүрэгчдээс асуух

    ·  Хувцсыг дээдэлж ирсэн зан заншил, уламжлалыг мэдэх, дагаж мөрдөх

    ·  3-4  аман болон шагайн наадам, хөлөгт ба оньсон тоглоомоор тоглох, уяа зангилаа зангидах

    ·  Зүйр үг, ерөөл магтаал хэлэх, утгыг тайлбарлах

    ·  Уул усаа хайрлах, бохирдуулахгүй байх, уул усыг тахих баярт оролцох

    ·  Зочныг угтах, зочлох, үдэх ёсыг мэдэж  найз нөхөдтэйгөө тоглох

    ·  Монгол улсын төрийн дууллын  утгыг мэдэх, дуулах, сонсоод хүндэтгэх

    ·  Гэр бүлийнхээ ёс заншил, анги танхимд дагаж мөрдөх дүрмийг баримталж буй байдал

    ·  Хүмүүстэй мэндчилж байгаа байдал

    ·  Хувцсыг дээдэлж ирсэн зан заншил, шинэ хувцсыг мялааж ирсэн уламжлалыг мэдэж,  дагаж мөрдөж байгаа байдал

    ·  Уламжлалт тоглоомоор тоглож байгаа байдал

    ·  Зүйр үг, ерөөл магтаал хэлж, утгыг нь тайлбарлаж байгаа байдал

    ·  Уул усаа хайрлах, бохирдуулдахгүйг хичээж байгаа байдал

    ·  Зочныг угтах, зочлох, үдэх ёсыг найз нөхөдтэйгөө тоглох үед дагаж байгаа байдал

    ·  Монгол улсын төрийн дууллын  утгыг мэдэж, дуулж байгаа байдал

     

     

      Бэлтгэл бүлгийн хүүхдийн эрүүл мэнд, аюул ослоос өөрийгөө хамгаалах чадварыг
    хөгжүүлэх сургалтын хөтөлбөр

    Хүлээгдэж буй ерөнхий үр дүн: Хувийн  ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахина.

    Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

     

    Хүлээгдэж буй

    үр дүн

    Агуулга

     

     

     

    Үнэлгээ

     

    Мэдлэг

     

    Чадвар

     

    Хэрэглээ

     

     

    Эрүүл ахуй

    Шүд, амны хөндий болон  гарын ариун цэврийг сахина.

     

    §  Гарыг бохирдсон  үед  угаах, бохир гараар олон төрлийн өвчин дамжин халдварладаг  тухай

    §  Шүд цоорох, шүдний буйл өвчилж гэмтэхээс хамгаалах тухай

    §  Хумсыг хугалж гэмтээхгүй, арчлах тухай

     

    ·         Нүүр, гар, шүд, ам, хамраа бие даан  угааж, арчих, цэвэрлэх

    ·         Хэлээ цэвэрлэх

    ·          Бусдын тусламжтайгаар хумсаа цэвэрлэх

    ·         Үсээ самнаж, сүлжих

    ·         Жорлон, суултуурт бие даан бие засах

    ·         Хог хаягдлыг шүүрдэх цэвэрлэх

     

     

    ·         Шүд, ам, хэл, хамраа тогтмол угааж цэвэрлэх

    §  Сойз, саван, алчуур зэрэг ариун цэврийн хэрэглэлийг зориулалтаар нь хэрэглэх, хадгалах

    ·         Бусад хүний самыг  хэрэглэхгүй байх

    §  Ил задгай газар бие засахгүй

    §  Хогийг зориулалтын саванд хийх

     

    §  Насанд хүрэгчдийн сануулгагүйгээр өөртөө үйлчлэх дадлыг дэс дарааллын дагуу  бие даан гүйцэтгэж буй байдал

     

     

     

     

    Цэвэр орчинд  зөв, соёлтой  хооллоно.

     

    ·         Олон төрлийн хоол, хоолны найрлага, илчлэгийн тухай

    ·         Идэх хоолоо  тохируулан сонгож  соёлтой зөв хооллох  тухай

     

    ·         Хоолны ширээг үзэмжтэй засах

    ·         Бохирдсон  аяга, таваг, халбага сэрээг хэрэглэхгүй, бохир орчинд хооллодоггүй байх

    ·         Илүүдэл гарсан хоолыг   зориулалтын саванд хийж хаях

    ·         Хоолоо  бүгдийг идэж дууссаны дараа босох

    ·          

    ·         Хоол цайны  хэрэгслийг зориулалтаар нь хэрэглэх

    ·          Хоол идэж дуусаад талархал илэрхийлэх

     

     

     

     

    ·         Орчноо бохирдуулахгүй  зөв  хооллож байгаа байдал

    ·         Хооллож дуусаад ширээгээ цэвэрлэж, аяга тавгаа хурааж буй байдал

     

     

     

    Хувцсыг зориулалтын дагуу  өмсөнө.

    §  Хувцасны төрөл, зориулалтын тухай

    ·         Хувцсыг  зориулалтаар нь  зөв өмсөж, тайлах

    ·         Хувцсыг эвхэж тодорхой байранд тавих

    ·         Үдээсээ үдэх, тайлах

    ·         Гаднаас орж ирээд гадуур хувцсаа солих

    ·         Хувцасныхаа товчыг товчлох

    ·         Хувцсаа цаг агаарын байдалд тохируулан өмсөх

    ·         Хувцсаа товчлох, тайлах үйлдлийг гүйцэтгэж байгаа байдал

    Аюулгүй байдал

    Өвчлөхөөс урьдчилан сэргийлнэ.

    ·         Өвчнөөс урьдчилан сэргийлэх  арга замын тухай

    ·         Хамар, чихийг  цэвэрлэхдээ зориулалтын материал хэрэглэх тухай

    ·         Буруу хадгалсан болон боловсруулаагүй хүнсний бүтээгдэхүүн өвчин үүсгэдэг тухай

    ·         Содтой усаар хоолой, амаа зайлах

    ·         Хэт даарч халууцахгүй байх

    ·         Хүйтэнд даарч нусаа гоожуулахгүй, чих, хоолойгоо өвтгөхгүй байх

    ·         Бохирдсон  хувцас,  хамрын алчуур, тоглоом, эд зүйлсийг  бие дааж угаах

    ·         Цэгэн иллэг, массаж хийх

    ·         Түүхий, муудсан хүнс хэрэглэхгүй байх

    ·         Компьютерийн болон гар утасны тоглоом удаан тоглохгүй байх

     

     

     

    ·         Өөрийн  эд зүйлсийг 

    цэвэр нямбай байлгах

    ·         Хамар, чихээ цэвэрлэхдээ насанд хүрэгчдийн тусламж хүсэх

     

     

    ·         Өвчнөөс өөрийгөө хамгаалах талаар мэдэж байгаа байдал

    ·         Иллэг, массажыг дарааллын дагуу зөв хийж буй байдал

     

     

    Осолдож гэмтэхээс сэргийлнэ.

    ·         Гол усанд орох аюултай тухай

    ·         102.103 дугаараар  тусламж авч болох тухай

    ·         Замын тэмдгийн хориглох, анхааруулах, зөвшөөрөх заалтуудын  тухай

    ·         Усанд орох дуртай

    ·         Гэрийн хаяг, утасны дугаараа хэлэх

    ·         Түргэн тусламж дуудах

    ·         Зам тээврийн дүрэм, журмыг баримтлах

     

    ·         Аюултай нөхцөл байдал тохиолдвол өөрийгөө хамгаалах

    ·         Шаардлагатай утасны дугаарыг мэдэх, хэрэглэх

    ·         Замын хөдөлгөөнд оролцохдоо ногоон гэрэл, гарцаар гарах

     

    ·         Осол гэмтлээс сэргийлэх аргыг мэдэж, хэрэглэж байгаа байдал

     

     

     

    Нүүр хуудас     Буцах     Дээш буцах