Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСудлаачидТүншлэгчидТехнологийн үндэсний сан
         
      МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


      2010 оны 02 дугаар сарын  03 -ны  өдөр                                  Дугаар   31                                        Улаанбаатар хот


      Хөтөлбөр батлах тухай

      Улсын   Их   Хурлын   2008   оны   12   дугаар   тогтоолыг   хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас  ТОГТООХ нь:
      1.    "Боловсрол" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор
      баталсугай.
      2.    Хөтөлбөрийн    хэрэгжилтийг    удирдлага,    зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
      3.    Хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой гарах зардлыг жил бүрийн улсын төсөв, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгаж, хандивлагч байгууллагын хөтөлбөр, төсөлд хамруулан ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод  үүрэг болгосугай.
      4.    Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хөтөлбөрийн хэрэгжилтийн 1 дүгээр үе шатны тайланг 2015 онд, 2 дугаар үе шатны тайлан болон хүрсэн үр дүнгийн талаар 2021 оны 8 дугаар сард багтаан тус тус Засгийн газарт танилцуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга   Ч. Хүрэлбаатарт даалгасугай.  


       
                       Монгол Улсын Ерөнхий сайд                            С.БАТБОЛД

                       Боловсррл,   соёл,   шинжлэх
                       ухааны сайд                                                     Ё.ОТГОНБАЯР




      Засгийн газрын 2010 оны
      31 дүгээр тогтоолын хавсралт


      "БОЛОВСРОЛ"  ҮНДЭСНИИ ХӨТӨЛБӨР (2010-2021  ОН)

      Нэг.   Хөтөлбөрийг боловсруулах  үндэслэл,   шаардлага

      Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичигт: "Бүх нийтийн боловсролыг нийгмийн үйл хэрэг болгон хөгжүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлж, оюунжсан, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлнэ. "Боловсрол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ" гэж заасан.

      1995  онд  Улсын  Их  Хурлаар   баталсан   Төрөөс  боловсролын талаар    баримтлах    бодлого    нъ    боловсролд    хийсэн    өөрчлөлт шинэчлэлтийн    үйл    ажиллагааны    үзэл    баримтлал    болж   ирсэн бөгөөд     түүнд     тулгуурлан    Монгол Улсын     Засгийн    газраас боловсролын   салбарт   1997-2005   онд   хийх   өөрчлөлтийн   үндсэн чиглэл    (1997),    Монгол    бичгийн    үндэсний    хөтөлбөр-1,    Бүх нийтэд  сууръ   боловсрол эзэмшүүлэх  үндэсний хөтөлбөр   (1995), Англи     хэлний      сургалтын      чанарыг      сайжруулах      үндэсний хөтөлбөр   (2001),   Боловсролын  салбарын хөгжлийн  хөтөлбөрийн 1,     2,     3    дугаар     үе    шат,     Сургуулийн    өмнөх    боловсролын 1,     2    дугаар    шат     (1995, 2001),     Албан    бус    боловсролыг хөгжүүлэх   үндэсний   хөтөлбөр    (1997),     Техникийн   боловсрол, мэргэжлийн    сургалтыг   хөгжүүлэх    үндэсний    хөтөлбөр    (1998) зэрэг   бодлогын   баримт   бичгүүд   батлагдан   хэрэгжсэн   байна.
      Түүнчлэн   Боловсролын   багц   хууль    (1995,    1998,    2002,    2006, 2008),    Сургуулийн   өмнөх   боловсролын   тухай   хуулъ    (2008), Монгол    Улсын    Боловсролыг    2006-2015    он    хүртэл    хөгжүүлэх мастер      төлөвлөгөө      (2006),      Бичиг      үсгийн      боловсролын үндэсний      хөтөлбөр       (2004),       Монгол      бичгийн      үндэсний хөтөлбөр-2      (2008),      Англи     хэлний     боловсролын     үндэсний хөтөлбөр     (2008),     Бага,     дунд    боловсролын    багш    бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх  үндэсний хөтөлбөр   (2008),   Монгол  Улсын Үндэсний  инновацийн   тогтолцоог  хөгжүүлэх  хөтөлбөр   (2008), Дэвшилтэт     технологийг     хөгжүүлэх     дэд     хөтөлбөр,      Төрийн өмчийн        их        сургуулийн        эрдэм        шинжилгээ,    судалгаа, боловсруулалтын ажлыг дэмжих дэд хөтөлбөр, Залуу судлаачдыг бэлтгэх, дэмжих дэд хөтөлбөр, Шинжлэх ухаан техникийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө (2008) зэрэг бодлогын баримт бичиг тус тус батлагдан хэрэгжиж байна.
      Гэсэн хэдий ч дээр дурдсан хөтөлбөр, төлөвлөгөөнүүд нь боловсролын салбарын өмнө тулгамдсан асуудлыг иж бүрнээр нъ цогц шинжтэй хамарч чадаагүй байна. Иймээс эдгээр     хөтөлбөрүүдийг     өөртөө     дэд     хөтөлбөр     шинжтэйгээр багтаасан      иж      бүрэн,       цогц      хөтөлбөр      батлан      гаргах шаардлагатай болсон юм.

      Хоёр.  Монгол Улсын    боловсролын салбарын 2021  он хүртэл хэрэгжүүлэх үндсэн зорилт

      Бүх шатны боловсролын тогтолцооны нийгмийн шинэ шаардлагад нийцсэн тасралтгүй хөгжлийг хангаж, боловсролын үйлчилгээний хүртээмжид баримжаалсан бодлогоос боловсролын чанар, үр өгөөжийг тогтмол дээшлүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэхэд чиглэсэн бодлогод шилжих нь боловсролын шинэчлэлийн онцлог байна.
      Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ :
      -сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлж, ерөнхий боловсролыг 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлэх;
      -дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын жишигт нийцсэн тогтолцоог бий болгох;
      -мэргэжлийн     боловсрол,      сургалтыг     хөдөлмөрийн     зах зээлийн    эрэлт,     дээд    боловсролыг    хөдөлмөрийн    зах    зээл, мэдлэг бүтээх эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх;
      -албан бус боловсролыг шинэчлэн өргөтгөж, иргэдэд чиглэсэн бүх нийтийн насан туршийн боловсролын нээлттэй тогтолцоог  төлөвшүүлэх;

      Гурав.   Хөтөлбөр хэрэгжүүлэх зарчим

      Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ  дараахь   зарчмыг  баримтална:
      -хөтөлбөрийн зорилго бодитой, зорилтууд хэрэгжихүйц байх;
      -хөтөлбөрийн    хэрэгжилт    нь    төрийн    болон    төрийн    бус байгууллага,   аж ахуйн нэгж,   байгууллагын хариуцлага,   иргэд, суралцагчид,    олон        нийтийн    санаачилга,    оролцоонд тулгуурласан байх;
      -Монгол Улсын боловсролын агуулга, түүний түвшин, сургалтын арга зүй, үнэлгээний шинэчлэл нь өндөр хөгжилтэй орнуудын жишигт баримжаалсан байх;
      -иргэд,     суралцагчдын     эзэмших     боловсролын    агуулга, арга   хэлбэр  нь   сонгох  боломж олгосон,   уян хатан,   нээлттэй байх;
      -боловсролын  шинэчлэл,   өөрчлөлт  нь   бүх  нийтийн  насан туршийн боловсролын хэрэгцээ шаардлагад нийцсэн байх.

      Дөрөв.   Хөтөлбөрийн стратегийн зорилтууд

      Хөтөлбөрийг    хэрэгжүүлэхэд    дараахь    стратегийг
      удирдлага   болгоно:
      Стратегийн зорилт 1.        Суралцагчдад       хүртээмжтэй, чанартай,    хэрэгцээнд   нь    нийцсэн    боловсрол    эзэмших    тэгш боломжийг бүрдүүлэх;
      Стратегийн зорилт 2. Бүх түвшний боловсролын стандарт, сургалтын     хөтөлбөрийг     суралцагчийн     хэрэгцээ,      нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;
      Стратегийн зорилт 3. Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил    болон    цалин,    урамшуулал,     нийгмийн    хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж,   хөрөнгө оруулалтын хэмжээ, үр өгөөжийг нэмэгдүүлэх;
      Стратегийн    зорилт 4.    Боловсролын    тогтолцоог боловсронгуй   болгон   олон   улсын   жишигт   ойртуулахад   төрийн гүйцэтгэх үүрэг,   нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх;
      Стратегийн зорилт 5. Иргэд боловсролоо сайжруулж, ажил мэргэжлээрээ хөрвөн суралцаж байх бодит боломж олгосон боловсролын нээлттэй агуулга, уян хатан арга хэлбэрийг бий болгох;
      Стратегийн зорилт 6. Сургууль төвтэй менежментийг хөгжүүлж, сургалтын байгууллагын бүтэц, хэв шинж, байршлын зураглалыг шинэчлэн мөрдөх.

      Тав.   Стратегийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

      Стратегийн зорилт 1-ийн хүрээнд:
      1. Хөдөөгийн малчин өрхийн 0-5 насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг нүүдлийн аж байдалд нь тохируулан зохион байгуулж, бага насны хүүхэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх:
      -бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах сургалтын хамрах хүрээг өргөжүүлэх;
      -цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх, багийг гэр цэцэрлэгээр хангах ажлыг эрчимжүүлэх;
      -төрийн бус өмчийн хэлбэрийн цэцэрлэгийг бодлогоор дэмжих;
      -хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн сургалтын агуулга,   арга зүйн стандарт боловсруулж мөрдөх.
      2.    Бүх шатны боловсролын байгууллагын суралцагчид болон багш,   ажиллагчдын,  хүйсийн тэгш байдлыг хангах:
      -сургуулъ завсардалт, анги улирах бодит шалтгааныг тодруулан судалгаа хийж, цаашид тогтвортой бууруулах арга замыг тодорхойлох;
      -хөвгүүдийн боловсролыг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
      -сурган хүмүүжүүлэх салбар дахъ хүйсийн тэгш байдлыг бодлогоор дэмжих;
      -боловсролын салбарын хөгжлийн асуудлаар шийдвэр гаргах түвшин дэх хуйсийн тэгш байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
      3.    Боловсрол нөхөн олгоход дэмжлэг үзүүлэх:
      -сургуулийн гадна байгаа сургуулийн насны хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
      -боловсролын стандарттай уялдуулан бага, сууръ, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтын агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгох;
      -сургуулъ завсардсан хүүхэд, залуучуудад бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр  боловсрол нөхөн олгох  тогтолцоо  бүрдүүлэх.
      4.    Бага, дунд боловсролын үйлчилгээнд хот, хөдөөгийн ялгааг багасгах:
      -сургуулъ,     цэцэрлэг,     дотуур    байрны    барилгын    чанар, хүчин   чадлыг  нэмэгдүүлж,   хүүхэд   суралцах,    төлөвших  ээлтэй орчин,   тэгш боломжийг бүрдүүлэх;
      -хотын     сургуулийн     ачааллыг     бууруулах,      хот     болон хөдөөгийн   сургуулийн   тавилга,    сургалтын   тоног   төхөөрөмж, техник      хэрэгслийн      хангамжийг      нэмэгдүүлж,       тэдгээрийн хүртээмж,   ашиглалтыг сайжруулах цогц арга хэмжээ авах;
      -ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тохилог орчин бүрдүүлж, дотуур байранд суух хүүхдийн тоог 2.1 дахин нэмэгдүүлэх;
      -ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын "Үдийн цай"      хөтөлбөрийг       үргэлжлүүлж,       хүүхдийн      физиологийн
      хэрэгцээнд    нийцсэн    шимт    бодисоор    баялаг,     илчлэг    чанар сайтай  "Үдийн хоол"-ны хөтөлбөр  болгон өргөжүүлэх.
      5.    Зургаан настай хүүхдийг сургуулъд бүрэн хамруулах:
      -зургаан настай хүүхдийн сургуулъд бэлтгэх стандартыг мөрдөж түүний хэрэгжилтийг хангахад эцэг эх, олон нийтийн үүрэг,   оролцоог нэмэгдүүлэх;
      -зургаан настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, арга зүйг боловсронгуй болгох.
      6.    Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшинг 2010 он гэхэд 99. 0 хувъд хүргэх:
      -хүн амын бичиг үсгийн боловсролын түвшин тогтоох олон улсын аргачлалаар насанд хүрэгчдийн бичиг үсгийн боловсролын  түвшин  тогтоох  судалгаа  явуулах;
      -бичиг    үсэг    үл    мэдэгчдийн    хувъ    хэмжээг    бууруулах, насанд хүрэгчдийн  бичиг  үсгийн  боловсрол дээшлүүлэх  тусгай хөтөлбөр  боловсруулан хэрэгжүүлэх.

      Стратегийн зорилт 2-ын хүрээнд:

      1.     Шинжлэх    ухаан,     технологийн    ололтод    тулгуурлан боловсролын стандартын шалгуурыг нарийвчлан  тогтоох:
      -бүх  шатны  боловсролын  агуулгын   стандарт,    төлөвлөгөө, хөтөлбөрт хуулъд  заасан хугацаанд  үнэлгээ  хийж,   тэдгээрийг дэлхийн  өндөр хөгжилтэй  орны жишигт  ойртуулан  боловсронгуй болгох;
      -боловсролын    үйлчилгээний    орчны    стандартыг
      боловсруулж мөрдөх;
      -ахлах       сургуульд       суралцагчдын       суралцах       идэвх, сонирхлыг  дэмжсэн,    ажил,   мэргэжлийн   сонголтыг   хүндэтгэсэн сургалтын  төлөвлөгөө,   хөтөлбөр  боловсруулж мөрдөх;
      -ундэсний хэмжээнд бага, дунд сургуулийн сурах бичгийн чанарын судалгаа хийж, суралцагчдыг стандартын шаардлага  хангасан сурах бичгээр хангах;
      -бага, дунд боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож шинэчлэх;
      -суралцагчдын сурлагын амжилтын үнэлгээний тогтолцоог шинэчилж,   олон улсын үнэлгээний сүлжээнд хамрагдах;
      -бүх нийтийн иргэний боловсрол болон эрүүл мэнд, байгаль орчин, улс төр, мэдээллийн технологийн боловсролд чиглэсэн албан бус  сургалтуудыг эрчимжүүлэх.
      2. Бүх түвшний боловсролын агуулгад тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусгах, үндэсний түүх, соёлыг бахархан дээдэлж, бусдын соёлд хүндэтгэлтэй хандах үзэл,   бүтээлчээр  сэтгэх мэдлэг,   чадвар  төлөвшүүлэх:
      -суралцагчид бүтээлчээр сэтгэх мэдлэг, чадвар эзэмших, бие даан болон хамтдаа нийгэмшин төлөвших чиглэлээр хийсэн боловсролын агуулга, арга зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх;
      -хүмүүнлэгийн    ухааны    боловсролын    агуулгыг суралцагчдад     үндэсний     ухамсар,      мэдрэмж     төлөвшүүлэхэд чиглүүлэн боловсронгуй болгох;
      -залуучуудад эх орон, ард түмнийхээ түүх, соёлоор бахархах үзэл, үндэсний соёлыг дээдлэх, бусдын соёлд хүндэтгэлтэй хандах хандлага   төлөвшүүлэх;
      -суралцагчдад шинжлэх ухааны мэдлэг, хөдөлмөрийн дадал чадвар, иргэний боловсролыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ чиг хандлагыг боловсролын агуулгад тухай бүр тусган хэрэгжүүлэх.
      3.    Бүх шатны сургуулийг олон улсын боловсролын
      нийтлэг жишигт нийцсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр
      хичээллэх боломжоор хангах:
      -олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембриджийн боловсролын стандарт, хөтөлбөрөөр хичээллэдэг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудыг байгуулах;
      -олон улсын бакалавриат /1В/-ын диплом олгох ерөнхий боловсролын  сургууль  байгуулахыг дэмжих;
      -мэргэжлийн боловсрол, сургалтад чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлэх;
      -мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулиудын хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулах ажлыг эр чимжүүлэх ;
      -мэргэжлийн        болон        техникийн        боловсрол,        дээд боловсролын     агуулгын     залгамж     холбоо     болон     судалгаа, сургалт,   үйлдвэрлэлийн нэгдлийг гүнзгийрүүлэх.
      4.    Боловсролын өөрчлөлт шинэчлэлийг туршин зүгшрүүлэх лаборатори сургуулийн бүтцийг бий болгох:
      -ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчийн авъяас билгийг тодруулан, хөгжил төлөвшлийг дэмжиж, хүүхдийн цаашид суралцах чиг баримжааг тодруулахад ашиглах;
      -ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх туршилтын менежментийг боловсронгуй болгоно.
      5.    Бүх нийтийн монгол хэл, бичгийн боловсролыг тасралтгүй дээшлүүлж, бүх шатны сургуульд эх хэлээ төгс эзэмшиж ашиглах, бичих, илтгэх ур чадварыг хөгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх:
      -монгол хэл, бичгийн хэрэглээг өргөжүүлэхэд чиглэсэн цогц арга  хэмжээ  авч хэрэгжүүлэх;
      -албан болон албан бус сургалтаар иргэдэд монгол бичиг сургах, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх зорилгоор хүн амын монгол хэл, бичгийн боловсрол, бичих, илтгэх ур чадварыг дээшлүүлэх үндэсний дэд хөтөлбөрийг    хэрэгжүүлэх.
      6.    Бүх нийтийн англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлж, 2015 он хүртэлх хугацаанд дээд боловсрол эзэмшигчдийг ажил, мэргэжлийн шаардлагатай мэдээллийг англи хэлээр ашиглах чадвартай болгох:
      -Англи хэлний үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, бүх нийтийн англи хэлний боловсролын өнөөгийн байдалд үнэлгээ хийж,   дүгнэлт гаргах;
      -Англи хэляий боловсролын стаядарт, сургалтын хөтөлбөрийг олон улсыя жишигт яийцүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэх, багшлах боловсон хүчин, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөрт өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг эр чимжүүлэх.
      7.    Боловсролын хөгжлийн бодлого, шинэчлэлийн онол-арга зүйн судалгааны чадавхийг нэмэгдүүлж, боловсролын шинэчлэлийн санаачилгыг дэмжих:
      -боловсролын    хөгжлийн    бодлогод   дүн    шинжилгээ    хийх, шинэчлэлийн онол-арга  зүйн үндсийг боловсруулах судалгааны чадавхийг бэхжүүлэхэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
      -боловсрол    судлалын    суурь    болон    хавсарга    судалгаа хийх чадавхийг нэмэгдүүлэх;
      -боловсролын   бодлого,    төлөвлөлт,    хэрэгжилтэд   нийгэм, олон       нийт,        хувийн       хэвшлийн       оролцоо,        хариуцлагыг
      нэмэгдүүлэх   замаар   боловсролыг   бүх   нийтийн   үйлс   болгоход чиглэсэн бодлого хэрэгжүүлэх;
      -боловсролын талаар үндэсний болон орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, нийгмийн институцийн үүрэг, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох.

      Стратегийн зорилт 3-ын хүрээнд:


      1. Багш, удирдах ажилтан бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх тогтолцоог хөгжүүлж, энэ чиглэлд мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх:
      -Багш        бэлтгэх,    мэргэшил        дээшлүүлэх        үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
      -бага, дунд боловсролын багш мэргэжлээр амжилттай суралцагчдад тэтгэлэг олгох;
      -Багш боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн мөрдөж, уг мэргэжлээр суралцагчдын сургалтын чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авах;
      -багш    бэлтгэдэг        дээд    боловсролын    сургалтын байгууллагын багш нарын  чадавхийг дээшлүүлэх;
      -бүх түвшний сургуулийн удирдах ажилтан бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
      -бүх шатны сургуулийг чадварлаг, мэргэжлийн өндөр ёс зүйтэй  багшаар  хангах     арга  механизмыг боловсронгуй  болгох;
      -багш    бэлтгэдэг        дээд    боловсролын    сургалтын байгууллагын   сургалтын   технологи   болон  материаллаг   баазыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх;
      -боловсролын салбарын хөрөнгө оруулалтын нийт зардлын 15-аас доошгүй хувийг багш нарын мэргэжил дээшлүүлэхэд зарцуулах, сургуулийн төсөвт багш нарын мэргэшил дээшлүүлэх бие даасан зардлын ангиллыг бий болгох;
      -мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш бэлтгэх  тогтолцоог шинэчлэх;
      -сургууль төвтэй мэргэшил дээшлүүлэх тогтолцоог төлөвшүүлэхэд шаардагдах санхүүжилтийн арга механизмыг боловсронгуй болгох;
      -боловсролын хөгжлийн талаархи судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх;
      -их, дээд сургуулийн багшийг чадавхижуулах тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
      -дээд боловсролын сургалтын байгууллагад гадаадын өндөр хөгжилтэй орнуудаас нарийн мэргэжлийн судлаач багш уръж ажиллуулахыг дэмжих;
      -их,   дээд  сургуулийн  судлаач  багшийг гадаадад  бэлтгэх, урт болон богино хугацааны сургалтад хамруулах;
      -мэргэшил дээшлүүлэх, мэргэжлийн хөгжлийн бусад үйл ажиллагаанд мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагын оролцох боломжийг нэмэгдүүлэх.
      2.    Багш, боловсролын байгууллагын удирдах ажилтны ажлын чанар, хөдөлмөрийн үр бүтээлийг үнэлэх шалгууруудыг зөв тогтоож, цалин хөлс нэмэгдүүлэх, урамшуулал олгох зэргээр нийгмийн хамгааллын асуудлыг     сайжруулах:
      -багш,      сургуулийн    удирдах     ажилтны     ажлын     ачааллыг оновчтой  тогтоож,   тэдний ажлын  төлөвлөлт,   гүйцэтгэлийн явц, үр   дүнгийн    үнэлгээний   шалгуур    үзүүлэлт,    арга    хэлбэрийг боловсронгуй болгох;
      -дээд боловсролын сургалтын байгууллагад шинээр багшаар орж байгаа хүмүүст сургах зүйн боловсрол олгож, сургалтын агуулга,   арга  зүйг боловсронгуй болгох.
      3.    Орон нутгийн нийгэм, эдийн засаг, байгаль цагуурын онцлогийг харгалзан багшлах боловсон хүчний тогтвортой ажиллах,   амъдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх:
      -бүх шатны сургуулийн багш нарт газар нутгийн алслал, цаг уурын онцлог, амъжиргааны өртөгтэй холбогдуулан онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох асуудлыг судалж шийдвэрлэх;
      -орон нутгийг мэргэжлийн багшаар хангах, тэднийг тогтвортой ажиллуулах эдийн засаг, эрх зүйн орчныг сайжруулах;
      -орон сууцны хөтөлбөрт бүх шатны сургуулийн багш нарыг хамруулах бодлого баримтлах.

      Стратегийн зорилт  4-ийн хүрээнд:


      1. Их, дээд сургуулийг хотхон байдлаар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх:
      -төрийн    өмчийн    дээд    боловсролын    сургалтын
      байгууллагын сургалтын орчныг тасралтгүй сайжруулах, төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчныг сайжруулахад    дэмжлэг үзүүлэх;
      -судалгааны их сургууль бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлж, өндөр хөгжилтэй орны их сургуулийн жишигт нийцэх судалгааны их сургуулийн хотхон байгуулах бодлогыг тодорхойлж, эрх зүйн орчныг бүрдүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эхлүүлэх институцийг бий болгох.
      2.    Сургалтын дэвшилтэт арга барил бүхий    гадаадын хөрөнгө оруулалттай мэргэжлийн сургалтын    төвүүдийг байгуулах, дунд сургууль төгсөгчдөд мэргэжлийн    боловсрол эзэмшүүлэхийг бүх талаар дэмжих:
      -боловсролын салбарт гадаадын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг  татах эрх зүйн орчныг бий болгох;
      -Мянганы сорилын сангийн шугамаар мэргэжлийн боловсрол болон сургалтын байгууллага, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх;
      -ахлах сургуулийн суралцагчдад мэргэжил эзэмшүүлэх сургууль дундын төвүүдийг байгуулах.
      3.    Боловсролын чанарыг дээшлүүлэхэд төрийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх:
      -дээд   боловсролын   эрх   зүйн   зохицуулалтыг   сайжруулах, дээд боловсролын салбарын хүрээнд нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актуудыг боловсронгуй болгох;
      -төрийн бус өмчийн сургуулиудын бүтцийг оновчтой болгоход        чиглэсэн       урамшуулал,    дэмжлэгийн        механизм бүрдүүлэх;
      -дээд        боловсролын    сургалтын        байгууллагын        үйл ажиллагааны    чиглэл    тус    бүрт    тавих   хэм   хэмжээг   дэлхийн тэргүүлэх      сургуулиудын    түвшинг      баримжаалан      шинэчлэн тогтоох;
      -магадлан итгэмжлэлийн тогтолцоог шинэ шатанд гаргах;
      -дээд боловсролын стандартыг боловсронгуй болгох замаар чанарын дэвшил гаргах нөхцөлийг бүрдүүлэх;
      -дээд боловсролын чанарын удирдлагын тогтолцооны олон улсын туршлагыг дээд боловсролын салбарт нэвтрүүлэх санаачилгыг дэмжиж, чанарын үнэлгээний шинэ тогтолцоог бүрдүүлэх;
      -бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийг хөндлөнгөөс үнэлэх тогтолцоог бий болгох;
      -бага, дунд, ахлах ангийн сурагчдын сурлагын амжилтыг улсын хэмжээнд хоёр жил  тутам үнэлдэг болох;
      -ерөнхий   шалгалтыг   хоёр   шаттай   болгож,    эхний   шатны заавал өгөх шалгалт,     босго оноог тогтоож мөрдүүлэх;
      -бүх шатны  сургалтын  байгууллагыг  5  жил   тутамд  төрөөс аттестатчилах;
      -албан бус боловсролын сургалтын орчинг сайжруулах;
      -иргэдэд    чиглэсэн    бүх    нийтийн    боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах.

      Стратегийн зорилт 5-ын хүрээнд:

      1.    Үндэсний тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх, авъяас билэгтэй оюутан, сурагчийг дэмжих арга  механизмыг оновчтой болгох:
      -өндөр хөгжилтэй орны магистрантур, докторантурт суралцагчдын тоог нэмэгдүүлж, суралцах мэргэжлийн чиглэлийг үндэсний эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан их, дээд сургуулийн багш нарыг түлхүү хамруулах, тэдний эх орондоо эргэн ирж ажиллах боломж, нөхцөлийг сайжруулах ;
      -уул уурхай, газрын тос, эрчим хүч, биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологийн чиглэлээр залуу судлаачдыг бэлтгэх,   дэмжих дэд хөтөлбөр хэрэгжүүлэх;
      -билэг  авьяастай   суралцагчийг   бакалавр,   магистрантур, докторантурт   суралцахад   дэмжих   зээл,    тусламж,    тэтгэлгийн тогтолцоог    боловсронгуй    болгож,     магистрант,     докторантад сурлагын      болон      эрдэм     шинжилгээ-зохиож      бүтээх     ажлын амжилтаас нь хамааруулан тэтгэлэг олгодог болох;
      -гадаад оронд боловсрол эзэмшсэн залуучуудыг эх орондоо эргэн ирэх бодлого, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх.
      2.    Техникийн боловсрол, мэргэжлийн сургалт, дээд
      боловсролын төлөвлөлт,   зохицуулалтыг сайжруулах:
      -боловсролын салбарын бодлого төлөвлөлтийг шинэ шатанд гаргаж, удирдлагын чадавхи, ур чадвар, манлайллыг сайжруулах;
      -бэлтгэн гаргаж буй дээд боловсролтой мэргэжилтний тоо, чанарыг хөдөлмөрийн болон мэдлэг бүтээх эрэлтэд нийцүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
      3.    Их сургуулийн бие даасан байдлыг баталгаажуулан;
      их сургуулийн шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэхэд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх:
      -их сургуулийн эрдэм шинжилгээний ажлыг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
      -их сургуулийн эрх зүйн байдлын талаар хуулийн төсөл боловсруулах ;
      -Шинжлэх ухааны академитай хамтран шинжлэх ухааны салбар бүрээр эрдэм шинжилгээний өгүүллэгийг мэргэжлийн үнэлгээнд үндэслэн шилж сонгож хэвлэдэг мэргэжлийн сэтгүүлийг улсын хэмжээнд нэгтгэн гаргах зохион байгуулалтын арга хэмжээ авах.
      4.    Иргэдэд чиглэсэн насан туршийн боловсролын тогтолцоог бий болгох:
      -иргэдийн хэрэгцээнд тулгуурласан онлайн сургалтыг хөгжүүлэх ;
      -ажилгүй хүмүүс, гэрийн эзэгтэй, өндөр настанд зориулсан мэргэжил олгох, дахин мэргэшүүлэх, хөгжүүлэх сургалт явуулах;
      -бүх шатны боловсролын нээлттэй болон зайны сургалтын төв  байгуулж ажиллуулах;
      -нээлттэй их сургуулъ  байгуулах;
      -төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага нъ эрхлэх ажил, үйлчилгээнийхээ хүрээнд иргэдэд бүх нийтийн боловсрол эзэмшүүлэх үйлсэд оруулах хувъ нэмэр,     нийгмийн хариуцлагыг нъ нэмэгдүүлэх.

      Стратегийн зорилт 6-гийн хүрээнд:


      1.    Боловсролын  салбарын   захиргааны  болон  мэргэжлийн удирдлагыг боловсронгуй болгох:
      -сургуулъ, цэцэрлэгийн удирдах ажилтныг салбарын мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор томилж, чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
      -сургуулийн өөрийн удирдлагыг бэхжүүлж, эрх зүйн орчинг сайжруулах;
      -боловсролын салбар дахъ үйл ажиллагааг боловсронгуй болгох шинэчлэл, өөрчлөлтийн бүтээлч санаачилгыг бүхий л талаар дэмжих.
      2. Хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургуулийн хэмжээ, бүтэц, хэв шинж, байршлыг оновчтой болгож, зураглалыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх:
      -цэцэрлэг,       ерөнхий      боловсролын      сургуулъ,       дотуур байрны байршил,   хүчин  чадлын судалгаа  хийх;
      -сургууль, цэцэрлэгийн бүтэц, хэв шинжийн хөгжил, хэмжээ,   байршлын хэрэгцээний  чиг хандлагыг  тодорхойлох;
      -сургууль,     цэцэрлэгийн    бүтэц,     хэмжээ,     хэв    шинжийн зураглалыг    шинэчлэхэд    нийгэм,     эдийн    засгийн    бүсчилсэн хөгжлийн      бодлого,       тусгаар      тогтнол,       аюулгүй      байдал, боловсролын   чанарын   баталгааг   хангах   хэрэгцээ   шаардлага, хүн      амын      нягтрал,       иргэдийн      санал      хүсэлтийг      тооцон боловсруулах.

      Зургаа.   Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа


      Хөтөлбөрийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхтэй уялдуулан 2021   он хүртэл хоёр  үе  шаттай хэрэгжүүлнэ.
      Нэгдүгээр  үе шат:    2010-2015 он
      Хоёрдугаар үе шат:    2016-2021  он

      Долоо.   Хөтөлбөрийн  санхүүжилт

      Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
      -улсын  төсөв;
      -хандивлагч    орон,     олон   улсын    байгууллага,    аж   ахуйн нэгж,    иргэдийн   санаачилгаар   хуримтлуулсан   хөрөнгө,    зээл, тусламж,   хандив;
      -бусад эх үүсвэр.

      Найм.   Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээний шалгуур

      Хөтөлбөрийн стратегийн зорилго, зорилтын биелэлтийг үнэлэхэд дараахь   чиглэлийг үндэслэл болгон баримтална:
      -хөтөлбөрийн хэрэгжилт нь Монгол Улсад бүх нийтийн насан туршийн боловсролын тогтолцоо төлөвшүүлэхэд чиглэсэн байна;
      -хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын боловсролын тогтолцооны цаашдын хөгжлийг хангахад чиглэсэн байна.
       
      Ес.   Хөтөлбөрийн үр дүнг үнэлэх,   тайлагнах тогтолцоо

      -хөтөлбөрийн стратегийн зорилт, дэд зорилтуудыг Боловсролын мастер төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлнэ.
      -Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд
      хэрэгжүүлэх    үйл    ажиллагааны    хөтөлбөр,    бодлого,
      төлөвлөгөөнд "Воловсрол" үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг тусгаж, холбогдох хуулъд заасан журмын дагуу батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
      -Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлд "Боловсрол" үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг тусган төлөвлөж хэрэгжүүлнэ.
      -Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нъ Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон бусад яам, агентлагтай хамтран ажиллах стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч хяналт тавих, тайлагнах, үнэлж дүгнэх чиг үүргээ хэрэгжүүлэх замаар үндэсний хөтөлбөрнйн хэрэгжилтийг хангана.
      -Засгийн газраас хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд явцын    үнэлгээг        жил    бүр    хийх    бөгөөд    нэгдсэн хяналт-шинжилгээг хоёр  үе шаттай хийнэ:
      Нэгдүгээр  үе шат:    2015 оны  6 дугаар  сар
      Хоёрдугаар  үе шат:    2021   оны  6 дугаар  сар

      Арав.   Хүлээгдэж байгаа гол үр дүн

      Стратегийн зорилт 1

      -хүүхдийн хөгжих боломжийн тэгш бус байдлыг бууруулж, бага  боловсролын хүртээмж,   чанар,  дотоод үр ашиг дээшилнэ;
      -цэцэрлэгийн    материаллаг    бааз    болон    сургалтын    үйл ажиллагааны    орчин    сайжирснаар    хүүхдүүд    аюулгүй,     эрүүл, эсэн  мэнд   өсөж  хөгжих,    чанартай   үйлчилгээг  хүртэх   боломж өргөжинө;
      -6 настай хүүхдүүд сургуульд бүрэн хамрагдсан байна;
      -суралцах боломж нъ хязгаарлагдсан, эрх нъ зөрчигдсөн хүүхдүүд боловсролын үйлчилгээнд бүрэн хамрагдах бололцоотой болно;
      -боловсрол нөхөн олгох тогтолцоо бүрдэнэ;
      -боловсролын    хөгжилд     оруулах     нийгмийн    хариуцлага, оролцооны      үр      өгөөж      нэмэгдэж,       суралцагчдын      чанартай боловсрол эзэмшихэд шаардагдах орчин нөхцөл сайжирна;
      -бага, сууръ боловсрол эзэмшигчид нь дараагийн түвшний чанартай боловсрол эзэмших, бие даан ажиллаж, амьдрах тэгш боломж нэмэгдэнэ;
      -боловсролын   төсвийн  санхүүжилтийн   эх   үүсвэр  нэмэгдэж, тэдгээрийн   чанартай,    үр   ашигтай   зарцуулах   арга,   механизм бүрэлдэнэ;
      -боловсролын    үйл    ажиллагаа     бүх    нийтийн    үйл    хэрэг болно;
      -2015    оноос    ерөнхий    боловсрол    12    жилийн    сургалтын тогтолцоонд бүрэн шилжинэ;
      -насан     туршийн     сургалтын    орчин     бүрдэж,     амьдралын чанар дээшилснээр ядуурал буурна.

      Стратегийн зорилт 2


      -ерөнхий   боловсролын   сургуулийг   12   жилийн    сургалтын тогтолцоонд     шилжүүлэх     болон     цогц     чадамжид    суурилсан сургуулийн      өмнөх,       бага,      дунд      боловсролын    стандарт, сургалтын     хувилбарт     төлөвлөгөө,      хөтөлбөрүүд    боловсорч тогтвортой мөрдөгдөнө;
      -ерөнхий боловсролд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт,   хөтөлбөрийг нэвтрүүлсэн байна;
      -олон улсын жишигт ойртсон болон 1В (1пЬегпаЫопа1 Васса1аигеаЬе) хөтөлбөрт хамрагдах эрхтэй сургуулийн тоо нэмэгдэнэ;
      -ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг XXI зууны шинэ  хандлагад зохицон өөрчлөгдөнө;
      -иргэдийн       иргэний    болон       тогтвортой       хөгжлийн боловсролын   чанар дээшилнэ;
      -ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамж сайжирна;
      -англи хэл нь бүх нийтийн голлох гадаад хэл болно;
      -боловсролын мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ боловсронгуй болно;
      -боловсрол судлалын үндэсний чадавхи дээшилнэ.
       
      Стратегийн зорилт 3

      -багш бүрийн мэргэжлийн болон арга зүйн хөгжилд бодит ахиц гарч, шинэ стандарт, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болно;
      -багш, удирдах ажилтан бэлтгэх тогтолцоо шинэчлэгдсэн байна;
      -бүх  сургууль мэргэжлийн багшаар  бүрэн хангагдана;
      -багш ашиглалтын хувийн жин оновчтой болно;
      -багшийн хөгжлийн эрэлт хэрэгцээнд суурилсан сургуулъ төвтэй мэргэшил дээшлүүлэх тогтолцоо  төлөвшсөн байна;
      -ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэшлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн төрийн болон  төрийн бус байгууллагын оролцоо нэмэгдэнэ;
      -багшийн нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоо төлөвшиж, багшийн нийгэмд эзлэх байр сууръ, нэр хүнд нэмэгдэнэ.

      Стратегийн зорилт 4

      -дэлхийн        нэр        хүндтэй        их,    дээд        сургуулиудын хөтөлбөрөөр хичээллэдэг  салбар   сургуулиуд  бий  болсон  байна;
      -магистр, докторын сургалт олон улсын стандартын түвшинд ойртоно;
      -Монгол    Улсын    үндэсний    эрх    ашигт    нийцсэн    гадаадын хөрөнгө     оруулалттай    сургуулъ     байгуулах    боломж    бүрдэж, хэрэгжинэ.

      Стратегийн зорилт 5


      -зайны сургалтын найдвартай ажиллагаа бүхий сүлжээ бий болсон байна;
      -мэргэжлийн    боловсрол,    сургалтын    үйлчилгээ
      сайжирснаар   хүн   амын   хөдөлмөр   эрхлэлт   нэмэгдэж,   ядуурал, ажилгүйдэл буурна;
      -үндэсний мэргэжилтэй ажилчдын чадавхи сайжирснаар үйлдвэрлэл, үйлчнлгээ хөгжих, эдийн засгийн өсөлт бий болоход дэмжлэг үзүүлнэ;
      -Монгол     Улсын     дээд     боловсролын     өрсөлдөх     чадвар, үнэлэмж дээшилнэ;
      -дээд боловсролын салбарын хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлж , хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хөгжүүлснээр иргэдийн чанартай дээд боловсрол эзэмших, тасралтгүй суралцах боломж нэмэгдэнэ;
      -Монгол   Улсын   үндэсний  мэргэжилтний   чадавхи  дээшилж, эдийн засгийн өсөлтөд үр нөлөөгөө  үзүүлнэ;
      -их, дээд сургуулиар бэлтгэж байгаа мэргэжлийн чиглэл, түүний төлөвлөлт нъ үндэсний эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцдэг болно;
      -их, дээд сургуулъд элсэгчдийн мэргэжлийн төрөл оновчтой болж, оюутны нийгмийн хамгаалал, суралцах боломж өргөжсөн байна.

      Стратегийн зорилт  6

      -сургуулъ   төвтэй менежментийн  соёл төлөвшсөн  байна;
      -боловсролын салбарт шийдвэр гаргах эрх мэдлийн хуваарилалт оновчтой болсон байна;
      -мэдээлэлд суурилсан менежментийн арга зүй, соёл төлөвшинө;
      -үнэлгээ, оношилгооны оновчтой, бодитой байдал дээшилсэн байна;
      -сургуулъ,      цэцэрлэгийн     хэмжээ,       бүтэц,      хэв      шинж, байршил оновчтой тогтоогдоно;
      -боловсролын хүртээмж, чанар, тэгш байдлыг цогцоор нь оновчтой шийдвэрлэх  үндсэн нөхцөл хангагдана;
      -багшийн ажлыг оновчтой төлөвлөх, үнэлэх дүгнэх, урамшуулан дэмжих  тогтолцоо  төлөвшинө;
      -хүн амын шилжилт,   хөдөлгөөнд эерэг өөрчлөлт гарна;
      -боловсролын чанарын үнэлгээний шинэ тогтолцоо бий болно.


          оОо   
      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах