Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСудлаачидТүншлэгчидТехнологийн үндэсний сан
         
      2013 оны 1 дүгээр сарын мэдээ
      Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, БШУЯамны үйл ажиллагааны стратеги бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, Сангийн сайдын 2003 оны 93 дугаар тушаалд үндэслэн "Боловсрол, шинжлэх ухааны яамны 2013-2016 онй үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөө"-г Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 26 дугаар тушаалаар батлуулж, хэрэгжүүлж эхэллээ.

      Аймаг, нийслэлийн Засаг даргатай Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр байгуулж, аймаг нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт боловсрол, шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн талаар танилцуулга уулзалтыг зохион байгууллаа.  

      "Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, хүчингүй болгох журам" батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар баталгаажуулж, гарын үсэг зурсан. Уг үзэл баримтлалын төсөлд санал авахаар нийт 14 яаманд хүргүүлээд байна.

       Багш мэргэжил эзэмших сонирхолтой хүүхдүүдийг дэмжих, дунд боловсролын түвшинд багш мэргэжлийн чиг баримжаа олгох механизм бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиудад "Багш" сонгоны бүлгийг туршилтаар ажиллуулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 1 дүгээр сарын  15-ны өдрийн А/18 тоот тушаалаар батлуулав.

      "Авъяас" болон "Ном" хөтөлбөрийн хүрээнд хийгдэх телевизийн багц нэвтрүүлгийн зохиол бичих, дүрс авах ажиллагааг бүрэн гүйцэтгэж, сүлжээг зохион байгуулж, МҮОНТ болон ТВ8 телевизийн программын сүлжээнд байрлуулаад байна. Үүний үр дүнд долоо хоног бүрийн тодорхой өдөр, цагт хүүхдийн авъяасыг хөгжүүлэх, ном унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх чиглэлийн нэвтрүүлгүүд тогтмол нэвтрүүлж эхэллээ.

      Улсын Их Хурлын гишүүн С.Оюуны санаачлан боловсруулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай уялдуулан, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы анхны хэлэлцүүлэгт оруулахаар шийдвэрлэлээ. 

      Сургуулийн өмнөх, бага суурь, бүрэн дунд боловсролын талаар
      Монголын багш нарын 47 дахь өдрийг тохиолдуулан "Боловсролын технологийн цахим сан" www.etd.edu.mn цахим хуудсыг албан ёсоор нээж, эхний ээлжинд 4 багшийн  шилдэг технологийг байршуулж, танилцуулав. 
      2012 оны тэргүүний сургууль, цэцэрлэг, багшийг шалгарууллаа. 
      · Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн "Оны тэргүүний багш"
           1)    Булган аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш Лхагвасүрэнгийн Бумбат
           2)    Орхон аймгийн 14 дүгээр сургуулийн бага ангийн багш Цэндийн Чимэддулам
           3)    Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багш Цэсэнжавын Цэцэгбалжид
      · Төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагаас "Оны тэргүүний багш"
           1)    МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургуулийн химийн багш О.Болормаа
           2)    Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн үсчний мастер багш Д.Одгэрэл
           3)    "Идэр" дээд сургуулийн Сэтгүүл зүйн багш, доктор Н.Мөнхзориг
      · "Улсын тэргүүний цэцэрлэг"-ээр шалгарсан:
           1)    Булган аймгийн Хангал сумын "Хараацай" цэцэрлэг
           2)    Завхан аймгийн Улиастай сумын VIII цэцэрлэг
           3)    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэг

      ·  Улсын тэргүүний ерөнхий боловсролын сургууль"-аар  шалгарсан:
           1)    Дорнод аймгийн Хэрлэн сумын "Хан-Уул цогцолбор сургууль"
           2)    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын IV сургууль
           3)    Өмнөговь аймгийн Даланзадгад сумын III сургууль
           4)    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль

      Улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар тусгай цэцэрлэг, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль, дотуур байр, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль, дотуур байрны үйл ажиллагаатай танилцан зөвлөмж, чиглэл өгч ажиллав.  Багш нарын мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн 400 бага ангийн багш нарыг сургалтад  хамруулж, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын агуулга, аргазүй, боловсролын технологийн шинэчлэлийн мэдээллээр хангав.
      Төв аймаг, Налайх дүүрэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд нийт 15,0 сая төгрөгийн өртөг бүхий "Эцэг эхэд зөвлөгөө өгөх төв"-ийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажлыг НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран зохицуулав.  

      Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 150 ортой 1-р цэцэрлэг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгыг улсын комисс хүлээн авч, үйл ажиллагааны нээлтээ хийлээ.  Дорнод аймгийн Хэрлэн сумын 640 суудалтай сургууль, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 960 суудалтай сургууль, спорт заал, Дундговь аймгийн Өндөршил сумын 320 суудалтай сургуулийн барилгуудад комисс ажиллалаа.

      Дээд боловсролын талаар
            Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж, сонгон шалгаруултад оролцох хүмүүсийг бүртгэх ажлыг зохион байгууллаа. Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг хойшлуулах тухай албан бичиг ирсэний дагуу энэ асуудал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. 
            "Дээд боловсролын шинэчлэл төсөл"-тэй хамтран "Судалгааны их сургуулийн тогтолцоог бүрдүүлэх нь: асуудал ба шийдэл" сэдэвт хэлэлцүүлгийг 2012 оны 1дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж, 150 орчим хүн оролцсон байна. Уг хэлэлцүүлгээр Монгол улсад судалгааны их сургуулийг байгуулах шаардлага, тулгамдаж буй асуудлуудыг тодруулах, судалгааны их сургуулийн сургалтын тогтолцоо, төгсөлтийн дараахь сургалт, профессорын баг, хүний нөөц, санхүүжилт, оюуны өмч, технологи дамжуулалт, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг зохистой шийдэхэд төр, их сургуулийн оролцоо, үйл ажиллагааны талаар мэргэжилтэн, багш, эрдэмтэд, судлаачид  санал бодлоо солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.
            Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/90 дүгээр тушаалаар  байгуулагдсан ажлын хэсэг 2013-2014 оны хичээлийн жилээс зарим мэргэжлээр бакалавр, магистрантур, докторантурын сургалт явуулах зөвшөөрөл олгохыг хүсэж "Улаанбаатар" их сургууль, "Сан" дээд сургууль, "Газарчин" дээд сургуулиас ирүүлсэн материалыг судалж үзэн, "Сан" дээд сургууль, "Газарчин" дээд сургууль дээр очиж танилцаж, дүгнэлт гаргалаа. "Улаанбаатар" их сургууль нь аттеастатчилалд хангалтгүй үнэлгээ авсан тул шинэ мэргэжил нээх шаардлагагүй гэж үзлээ.
            Дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөөний зөвшөөрөл авахыг хүсч ирүүлсэн албан бичиг, холбогдох баримт бичгүүдтэй танилцаж МУБИС-ийн бакалаврын сургалтын 4 төлөвлөгөө, Монгол дээд сургуулийн бакалаврын сургалтын 1 төлөвлөгөөг хянаж, зөвшөөрөл олгож, зарим сургуулийн сургалтын төлөвлөгөөнд зөвлөмж өгч буцаалаа.
            Монгол дахь Америкийн сангаас Америкийн их сургууль байгуулах тухай хүсэлт, баримт бичгийг хүлээн авч, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/25 дүгээр тушаалаар Монгол дахь Америкийн их сургууль байгуулах хүсэлтийг судлан дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгууллаа.  Ажлын хэсэгт энэ оны 3 дугаар сарын 1-ний дотор багтаан дүгнэлтээ яамны удирдлагад танилцуулна.
            Их, дээд сургуулиудаас бакалавр, магистрын дипломын дугаарын хүсэлтийн дагуу төгсөгчдийн тоог статистикийн ДБ мэдээтэй тулгаж, 2012-2013 оны хичээлийн жилийн намрын улирлын төгсөгчдөд дипломын дугаар олгох ажлыг зохион байгууллаа. 
            "Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх төрийн бодлого, түүний хэрэгжилт, хийгдсэн ажлууд, 2013 онд хийгдэх ажлууд"-ын талаар Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбатын  танилцуулга мэдээллийг  яамны нэгжийн дарга нарын хурлаар хэлэлцэж, цаашид хийх ажлын талаар чиглэл өглөө. 
            Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гэрээлүүлэн гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бий болгох асуудлаар зохион байгуулсан хэлэлцүүлэгт салбарын иргэний нийгмийн байгууллагууд, Монголын оюутны холбоо, Монголын их дээд сургуулийн консерциум, Хувийн их дээд сургуулиудын консерциумаас төлөөлөл оролцуулах ажлыг зохион байгуулав.
            Засгийн газар хоорондын гэрээний дагуу 2013-2014 оны хичээлийн жилд Энэтхэг улсад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж, эхний шатны сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.  Уг шалгалтад орохоор магистрын түвшинд 59, бакалаврын түвшинд 38 хүн бүртгүүлсэн. Энэтхэгийн тал ирэх хичээлийн жилд бакалавр, магистр, докторын түвшинд нийт 40 хүнийг хүлээн авах бөгөөд эхний шатанд англи хэл болон мэргэжлийн хичээлийн тестийн шалгалтаар 60 хүнийг шалгаруулж, дараагийн шатанд Энэтхэгийн ЭСЯ ярилцлага зохион байгуулж, 40 хүнийг шалгаруулж, тэтгэлэгт нэр дэвшүүлнэ. 
            Герман-Монголын хамтарсан сургууль байгуулах эхний үе шатанд буюу 2013-2016 онд Монголын талаас шаардагдах зардлын тооцоог хийж, Германы талаас гарах зардлын санхүүжилтийн асуудлаар холбогдох хүмүүсээс мэдээллийг авч, нэгтгэн 2013-2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хамтарсан сургуулийн барилгын асуудлыг тусгав.   
            Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн хүний нөөцийн 2012 оны "Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан"-г Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

      Төрийн захиргааны удирдлага, зохицуулалтын талаар
            Боловсрол шинжлэх ухааны сайдын төрийн нарийн бичгийн даргатай байгуулах үр дүнгийн гэрээ байгуулах, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах ажлыг зохион байгууллаа. 
             Боловсрол, шинжлэх ухааны яамны хүний нөөцийн 2012 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, "Төрийн албан хаагчийн  ёсзүйн дүрэм"-ийн 2012 оны  хэрэгжилтийн мэдээг Төрийн албаны зөвлөлд тус тус хүргүүллээ. 
             Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг гаргаж, Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүллээ. 2012 оны  үндсэн чиглэлд тусгагдсан боловсрол, шинжлэх ухааны салбарын зорилтын биелэлт 92% тай байна. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн байдлыг биелэлтийн хувиар авч үзвэл: 90-100 хувь биелэлтэй ажил 49, 50-70 хувь биелэлтэй ажил 3 байгаа бөгөөд 50 хувиас доош биелэлтэй байгаа 4 арга хэмжээ нь их сургуулиудын хотхоны хууль эрхзүйн зохицуулалт, барилга байгууламжийн ажлын явцтай холбоотой ажлууд байна.
            Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндсэний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн мэдээг УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолын дагуу боловсруулан гаргаж, Эдийн засгийн хөгжлийн яаманд хугацаанд хүргүүллээ. 
             Холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу яаманд байгууллага, иргэдээс ирүүлсэн  нийт 673 баримт бичгийг хүлээж авч, бүртгэн хяналтын карт нээж, удирдлагад танилцуулж, цохолтын дагуу мэргэжилтнүүдэд шилжүүлсэн байна.  Дээрх баримт бичгийн 486 нь хариутай, 187 нь шууд бичиг байсан.  Хариутай бичгийн 391 буюу 80.4 хувь нь шийдвэрлэгдэж, үлдсэн хэсэг нь хугацаа болоогүй судлагдаж байна. 
            Улсын Их Хурлын гишүүдээс 18, Ерөнхийлөгчийн тамгын газраас 3, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 5, нийт 26 иргэд, байгууллагын хүсэлт тус яаманд  уламжлагдан ирсний 19 буюу 73.0 хувийг хугацаанд нь шийдвэрлэж, үлдсэн  7  нь хугацаа болоогүй судлагдаж байна.
               Бичгээр мөн амаар хаагдсан албан бичгийн 372 хяналтын картад зохих тэмдэглэгээ хийж хаасан. 
             Явсан бичгийн бүртгэлийн программд шийдвэрлэлтийн талаар зохих тэмдэглэгээ хийсэн бөгөөд албан бичгийн бүрдэл, стандарт, гарын үсэг зэргийг шалган 557 албан бичигт дугаар өгчээ. Хөдөө орон нутаг, хот хоорондын шуудангаар болон биеэр 445 албан бичгийн хаяг, бүрдлийг шалган, бүртгэл хөтлөж, холбогдох байгууллагад хүргүүлж ажиллаа. Яаманд ирүүлсэн албан бичгийн явц, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг 200 гаруй хүнд өгч үйлчилсэн байна. Хот, хөдөө орон нутгаас ирүүлсэн боловсролын байгууллагад ажиллаж байгаа 1293 багш, ажилчдын шагналын материалыг хүлээн авч, бүртгэн шилжүүлсэн.
            2012 оны явсан бичигт нягтлан шалгалт хийж, цэгцлээд 84 нэгж бүрдүүлэн архивт шилжүүлэхээр бэлтгэлээ. 

      Хууль эрхзүйн зохицуулалтын талаар
      Сургуулийн өмнөх, бага, суурь бүрэн дунд боловсролын салбарын хүрээнд сайдын 41,  төрийн нарийн бичгийн даргын 45 тушаалын төслийг  хянан, эрхзүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 
      Сургуулийн өмнөх, бага, суурь бүрэн дунд боловсролын салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтийн чиглэлээр харьяа байгууллага болон нийт албан хаагч, иргэдийг мэдээллээр хангаж ажиллав.
      Засгийн газрын болон салбарын бусад яам холбогдох байгууллагаас ирүүлсэн Засгийн газрын шийдвэрийн 16  төсөл, хуулийн 3 төсөлд санал өгөв.
      Сургуулийн өмнөх, бага, суурь бүрэн дунд боловсролын чиглэлээр Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал болон, төсөл арга хэмжээний хүрээнд Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ болон бусад гэрээг  хуульд нийцүүлэн хянав.
      2012 оны "Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан", 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах алба хаагчдын нэрсийн жагсаалтыг Авилгатай тэмцэх газарт  тус тус хүргүүлсэн.
      Боловсрол, шинжлэх ухааны яамны харъяа байгууллагын удирдах албан тушаалтан болон яамны алба хаагчдаас  2012 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг авч бүртгэх ажлыг зохион байгуулж байна.

      Гадаад хамтын ажиллагааны талаар                   
      Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад болох Дэлхийн Боловсролын сайд нарын чуулга уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг оролцуулах гадаад томилолт, бэлтгэл ажлын зохицуулалтыг хангаж ажиллав. Энэ арга хэмжээний үеэр Кембриджийн Олон Улсын Шалгалтын Төвийн Гүйцэтгэх захирал Анн Пунтис,  Британийн Парламентын асуудал хариуцсан Боловсролын орлогч төрийн сайд Эдуард Тимпсон, Intel EM компанийн дэд ерөнхийлөгч Браин Гонзалес болон Жон Давис нартай уулзаж, боловсролын салбарт хамтран ажиллах санал солилцлоо.

      БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн 2013 оны 1 дүгээр сарын 20-24-нд Бүгд Найрамдах Польш улсад ажиллаж,  Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын Дэд сайд Дариа Липиньска-Наленчтэй, БНПУ-ын Үндэсний боловсролын Дэд сайд Мачей Якубовскитэй тус тус уулзаж, Raoul Wallenberg-ийн нэрэмжит цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. 

      Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийн Берлин хотод 2013 оны 1 дүгээр сарын 24-26-нд  ажиллах арга хэмжээний зохицуулалтыг хийлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн Бундестагийн гишүүн, Холбооны гадаад хэргийн яамны Төрийн сайд хатагтай C.Пийпер, Бундестагийн гишүүн, Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай G.Kopp, Берлин хотын Техникийн их сургуулийн Ерөнхийлөгчийн орлогч, Нэгдүгээр Дэд ерөнхийлөгч профессор П.Тамзэнтэй тус тус уулзаж,  боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

      Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлт гаргав.

      БНСУ-ын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн яамтай хамтран зохион байгуулсан Боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтарсан комиссын 2012 оны хуралдааны протоколд Солонгосын талын хүсэлтээр өөрчлөлт оруулж,  "Хуралдааны протоколд өөрчлөлт оруулах тухай" баримтын төслийг Солонгосын талтай хамтран боловсруулж, төслийг эцэслэв. Энэхүү баримтад Монголын талыг төлөөлж БШУ-ны дэд сайд, Комиссын Монголын хэсгийн ахлагч Б.Ургамалцэцэг, Солонгосын талыг төлөөлж БШТ-ийн дэд сайд, Комиссын Солонгосын хэсгийн ахлагч Юл-рэ Чо нар 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зурсан. "Хуралдааны протоколд өөрчлөлт оруулах тухай" баримтад гарын үсэг зуруулах үйл ажиллагааг буухиа шуудан ашиглан Солонгосын талтай хамтран зохион байгуулсан. 2012 оны хуралдааны протоколын 2.4 дүгээр заалтыг Солонгосын талын санхүүгийн хүндрэл болон хөрөнгө оруулалтын нийт мөнгөн дүнг тодорхой болгох хоёр талын эрмэлзэлд үндэслэн Монгол-Солонгосын хамтарсан судалгааны төслийг хэрэгжүүлэхэд Солонгосын талаас 70 хувь, Монголын талаас 30 хувийн санхүүжилт хийнэ гэснийг Солонгосын талаас 25 сая вон, Монголын талаас 6,000 ам.доллар болгон өөрчиллөө. 

      Хэвлэл мэдээлэл, иргэдэд үйлчлэх талаар
      2013 оны  1 дүгээр сард  яамны цахим хуудсанд  26 мэдээ, сурвалжлага, ярилцлага  бэлтгэн танилцууллаа. Хэвлэл мэдээллийн  байгууллагуудтай хамтран давхардсан тоогоор яамны үйл ажиллагаатай холбоотой 30 гаруй  мэдээ, мэдээлэл, ярилцлага  хэвлүүлж, нийтлүүлсэн байна. 

      2013 оны 1 дүгээр сард  Боловсрол шинжлэх ухааны яамны мэдээллийн төв, 1209 утас, Засгийн газрын 1111 төвөөр дамжуулан иргэдэд үйлчилсэн ажлын мэдээг нэгтгэн гаргалаа.
      2013.01.01 -2013.01.25-ны 12 цаг хүртэл / 4 долоо хоног/


      Төрөл

      Сүүлийн сар ирсэн

      Шийдсэн

      Шийдээгүй

      Биелэлт

      Нийт ирсэн

      Шийдсэн

      Шийдээгүй

      Биелэлт

      1

      Санал хүсэлт

      222

      222

      0

      100%

      1045

      1045

      0

      100%

      2

      Гомдол

      21

      21

      0

      100%

      150

      150

      0

      100%

      3

      Талархал

      5

      5

      0

      100%

      21

      21

      0

      100%

      4

      Шүүмж

      17

      17

      0

      100%

      99

      99

      0

      100%

       

      Нийт

      265

      265

      0

      100%

      1315

      1013

      0

      100%

       
      Сүүлийн 4 долоо хоногт 1111 төвд 265, 1209-д 100 гаруй дуудлага иргэний асуудал ирсэнд хариу өгч хаасан. Үзүүлэлт 100 хувьтай байна.

      Нийтлэг дуудлагууд:                         
      1.    Сурагчдын амралт /дэмжсэн, шүүмжилсэн/
      2.    70,000 төгрөгийн тодруулга /өгөгдөхгүй байгаа тухай/
      3.    Багш нарын тэтгэвэр тэтгэмж /санал, шүүмж/

      Саналуудыг үзэх холбоос
      /http://11-11.mn/app/tickets/by/closed/?s=&t=&src=&q=&a=&begin=2012-10-01&end=2013-01-25/

      Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын талаар
      "Үндэсний стандартын шинжлэх ухааны техникийн түвшинд улсын үзлэг явуулах тухай" Монгол Улсын Шадар сайдын тушаалын дагуу Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй Боловсрол, шинжлэх ухааны салбарт мөрдөгдөж байгаа үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшингийн улсын үзлэгийг эхлүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд Стандартын улсын үзлэг явуулах экспертын баг болон ажлын төлөвлөгөө, төсвийг Төрийн нарийн бичгийн даргын А/207 тоот тушаалаар батлуулан улсын үзлэгийг зохион байгуулж байна. Улсын үзлэг явуулах гишүүдэд Стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтнүүдтэй хамтран сургалт зохион байгуулан боловсрол, шинжлэх ухааны салбарт мөрдөгдөж байгаа 159 стандартыг  судлах ажлыг эхлүүлээд байна. 

       Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх ажлын хүрээнд хагас, бүтэн биелэлттэй ажлуудын жагсаалтыг гарган бусад эх үүсвэрт гарсан мэдээллүүдийг нэгтгэж байна.

      Шинжлэх ухааны салбарын 2012 оны статистикийн мэдээллийг батлагдсан албан ёсны 7, захиргааны 1 маягтын дагуу 246  үзүүлэлтээр, 70 гаруй нэгж байгууллагаас хүлээн авч хянан, нэгтгэн боловсруулж, албан ёсны мэдээллийн дүнг ҮСХ-нд хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.  


      БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах