Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр : Боловсрол, шинжлэх ухааны яам 
Нүүр
    Эцэг эхСуралцагчидБагш нарСудлаачидТүншлэгчидТехнологийн үндэсний сан
         
      Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр
      Кредит олгох төрөлжсөн сургалтын тухай

      Кредит олгох төрөлжсөн сургалтын зорилго нь багш, удирдах ажилтны тусгай хэрэгцээнд чиглэсэн, тэдний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүрэг, гол үйл ажиллагааны аль нэгтэй нь, эсвэл өөрт нь хамаарах шинжлэх ухаантай холбоотой тодорхой чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Энэ төрлийн сургалт нь мэдээлэл, мэдлэг олгох төдий бус, багшлахуйн тодорхой үйлийн баримжааг таних, эзэмших, үнэлж хөгжүүлэх эзэмшихүйн бүх үе шатыг агуулсан сургалт юм Өөрөөр хэлбэл, товлосон хугацаанд товлосон агуулгаар, кредитээр хэмжигдэх товлосон чадварыг эзэмшүүлэх зорилготой.  


      Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 72 дугаар тушаалаар батлагдсан "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам"-ын 5.2-т заасны дагуу кредит олгох төрөлжсөн сургалтын хөтөлбөрт хийсэн мэргэжлийн шинжээчдийн магадлан шинжилгээний үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Сайдын тушаалаар сургалт явагдах сургалтын хөтөлбөрүүд зөвшөөрөгдөж, холбогдох байгууллагууд зохион байгуулдаг.

      "Сургалтын хөтөлбөр зөвшөөрөх тухай" Сайдын жил бүрийн тушаалыг яамны вебсайтад байрлуулдаг. Сургууль багш нар сайдын тушаалаар зөвшөөрөгдсөн мэргэжил дээшлүүлэх кредиттэй төрөлжсөн сургалтын хөтөлбөрийг яамны вебсайтаас болон энэхүү цэснээс сонгож, сургалтад хамрагдах боломжтой

      Кредиттэй төрөлжсөн сургалтад хамрагдаж, хөтөлбөрийн агуулгыг дүүргэсэн багшид улсын нэгдсэн бүртгэлтэй яамнаас баталсан загвар бүхий гэрчилгээ олгодог.

      Тухайн оны 5 сард сургуулийн, 10 дугаар сард аймаг, нийслэлийн, 12 сард яамны шийдвэрүүд гарч, багшид мэргэжлийн зэрэг олгоход тооцох кредит цагийг тодорхойлдог.

      Ийнхүү сургууль, багш нарын тусгай хэрэгцээнд суурилан тэднийг чадваржуулан кредит олгох төрөлжсөн сургалтын үйлчилгээ дээрх журмын дагуу төлөвшиж эхлэж байна.

      Кредиттэй төрөлжсөн сургалт зохион байгуулах эрхийг мэргэжлийн шинжээчдийн магадлан шинжилгээний үнэлгээ дүгнэлтийг үндэслэн олгож, ирүүлсэн бүх хөтөлбөрүүдэд тайлбар, зөвлөгөө өгүүлж байгаа нь кредит олгох төдийгүй бусад төрлийн сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаа сайжирах,  багш нарын эрх ашгийг хамгаалах, тэдний ур чадварын хөгжилд бодит ахиц гарахад нь эерэг нөлөө үзүүлж эхлээд байна.  






      Байгууллагын нэр



      Хөтөлбөрийн нэр

      Холбоо барих утас

      1

      МУБИС, Багшийн сургууль

      1

      Англи хэл дидактик

      321574

      311547

      2

      Мэдээлэл зүй дидактик

      3

      6-12 насны хүүхдийн сурах арга барилыг дэмжих арга зүй

      2

      МУБИС, Боловсрол судлалын сургууль

      4

      Хичээлийн шинэчлэлийн зарим асуудал

      70120013

      5

      Хүний хөгжил - багш

      3

      МУБИС, Монгол судлалын сургууль

      6

      Монгол хэл, уран зохиолын боловсролын агуулга, арга зүйн хөгжил

      323687

      4

      МУБИС, Компьютер мэдээллийн технологийн сургууль

      7

      Мэдээлэл зүйн хичээлийн заах арга зүй  

      70112245

      8

      Суурь болон бүрэн дунд боловсролын мэдээлэл зүйн хичээлийн заах арга зүй

      9

      Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй

      10

      Мэдээлэл зүйн багш нарт программчлалын СИ хэлний үндсэн мэдлэг, чадвар олгох сургалт

      5

      МУБИС, Байгалийн ухааны сургууль

      11

      ЕБС-ийн газар зүйн сургалтын технологи, судалгааны арга зүйг дээшлүүлэх нь

      325490

      6

      МУБИС, Дүрслэх урлагийн сургууль

      12

      ЕБС-ийн дүрслэх урлагийн боловсролын шинэчлэлийн асуудалд

      310923

      13

      Технологийн боловсролын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам

      7

      МУБИС, Түүх, нийгмийн ухааны сургууль

      14

      Түүхийн судалгааны өнөөгийн байдал, онол, арга зүйн шинэ хандлага

      326160

      15

      Нийгмийн ухааны соёл, арга зүйн асуудлууд

      8

      МУБИС, Биеийн тамирын сургууль

      16

      Биеийн тамир - хүүхдийн хөгжил

      327770

      17

      Эрүүл мэнд - амьдрах ухаан

      9

      МУБИС, Багш нарын мэргэжил дээшлүүлэх төв

      18

      Багшлах мэргэжил

      99853477

      10

      МУБИС, Сургуулийн өмнөх боловсролын сургууль

      19

      Харилцаа

      360615

      20

      Тэгш хамруулах сургалт

      21

      Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт

      22

      Хүүхдийн эрүүл мэнд

      11

      МУИС, Хими, хими инженерчлэлийн сургууль, МДССТ

      23

      Багшийн хөгжил: онолын болон хэрэглээний химийн орчин үеийн асуудлууд

      88806473

      99231521

      24

      Багшийн хөгжил: хими боловсролын чанар - үнэлгээ

      25

      Багшийн хөгжил: багшлахуйг дэмжих арга зүйн хөгжил

      12

      СУИС-ийн Соёлын сургууль

      26

      Хөгжмийн багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт

      96062832

      13

      Боловсролын хүрээлэн

      27

      Сургуулийн менежмент

      99088171

      28

      Шилжилтийн үеийн сургалтын технологийн менежмент

      14

      АББЗСҮТ

      29

      Албан бус боловсролын холимог бүлгийн сургалт

      324344

      15

      Дорнод аймгийн БСГ

      30

      Багш, сургалтын менежер, ЗАН-ийн ахлагч нарын мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн сургалт

      976-01-582-23674

      16

      Нийслэлийн боловсролын газар

      31

      Бага насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй-1

      324947

      32

      Бага насны хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлэх нь" сургалтын хөтөлбөр-1

      33

      Бага насны хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлэх нь" сургалтын хөтөлбөр-2

      34

      Иргэншил, иргэний боловсролын сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөр

      35

      Багшлах урлагт суралцах нь

      17

      Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо

      36

      Англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх зуны сургалт

      323555

      37

      Англи хэлний сургагч багш бэлтгэх хөтөлбар

      38

      Англи хэлний багш нарын хэлний мэдлэг, чадвар, заах арга зүйг сайжруулах, багшийн тогтвортой хөгжлийг дэмжих

      18

      Монголын багш нарын хөгжлийг дэмжих нийгэмлэг

      39

      Нийгмийн үнэлэмж

      70121219

      19

      Дээд боловсролын менежментийн хүрээлэн

      40

      Багшийн сурган хүмүүжүүлэх ёс зүй

      99875899

      20

      Хөдөөгийн боловсрол ТББ

      41

      Дотуур байрны багшийг мэргэшүүлэх

      99088171

      21

      Монголын математикийн багш нарын академи

      42

      Бага ангийн багш нарын DVD сургалт 2011-2012

      324342

      43

      Багш нарын DVD  сургалт 2011-2012

      22

      Бага боловсролын шинэчлэлийг дэмжих төв

      44

      Сурлагын амжилтын хяналт-шинжилгээ, үнэлгээ, суралцагчийн мэдлэг, чадварыг үэнэлэх арга зүй

      99046002

      98646002

      23

      "Боловсролын үнэлгээ, шинэчлэл" зөвлөх төв

      45

      Сургалтын технологийн шинэчлэл

      99154618

      46

      Физик сургалтын технологийн шинэчлэл

      24

      Сэтгэл зүйн зөвлөлгөө, сургалт арга зүйн "Анхаарал төв" ТББ

      47

      Хүүхэдтэй ажиллах ажлын сэтгэл зүй

       

      25

      "Номын анд" ТББ

      48

      Хүүхдийн хөгжил төлөвшилд тоглоомын аргыг бүтээлчээр хэрэглэх нь

      99037589

      26

      Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг

      49

      Бага насны хүүхдийн тоглоомын үйл ажиллагаа, түүнийг зохион байгуулах нь (2-5 нас)

      324285

      318149

      50

      Ангийн номын сан-Идэвхитэй унших, бичих арга зүй (2 жил)

      51

      Бага насны хүүхдийн хувийн онцлогийг сургалтад харгалзах нь

      52

      Хүүхдийн хувийн онцлогийг судлах нь

      53

      Багшлахуйн чанарыг сайжруулах нь

      54

      Анги удирдах ур чадвар ба багшийн ажлын төлөвлөлт

      55

      Сэтгэн бодохуйд суралцах нь

      56

      Амжилттай сайн сургалтыг анги танхимдаа хэрхэн зохион байгуулах вэ

      57

      Боловсролын удирдлага ба сургуулийн менежмент

      58

      Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй

      59

      Идэвхитэй сургалт ба сурахуй

      60

      Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй ба анхан шатны дохионы хэл

      61

      Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй ба дунд шатны дохионы хэл

      27

      "Монголын шатрын сан" ТББ

      62

      Шатрын багш нарт зориулсан шатрын хичээл заах арга зүй

      99782065

      28

      "Амжилттай боловсрол" ТББ

      63

      Хүн байхын учир

      99255626

      29

      Азийн сан

      64

      Голын ус болон хөрсний чанарын хяналт- шинжилгээ хийх сургалтын арга зүй

      330524

      323413

      30

      "Цахим сургалтын үндэсний төв" ТББ

      65

      Дүрслэх урлаг, зураг зүй, технологийн боловсролын дидактикийн шинэчлэл

      96654252

      66

      Сургалтын цахим материал боловсруулах арга зүй

       


      Нүүр хуудас     Буцах     Дээш буцах